Сонин хачин

Арслан руу нэгэн зэрэг 20 гаруй цөөвөр чоно довтолжээ, түүнийг үхэхийн даваан дээр найз нь ирж азаар аврагджээ

Зэрлэг байгалийн тухай баримтат кино хийдэг хүмүүс хамгийн эрэмгий зоригтой байдаг ба яагаад гэвэл тэдэнд юу ч тохиолдож болно. Тэгвэл энэ мэдээ таны цусан дахь адреналиныг нэмэгдүүлнэ. Саяхан “BBC Earth”-ийн зүгээс “Dynasties” гэх цуврал баримтат киноны бичлэгийг олон нийтэд цацсан ба энэ бичлэгт Red хэмээх нэртэй арслан 20 гаруй өлсгөлөн цөөвөр чонод бүслүүлж, амь гарахын тулд тэмцэж байгаа тухай гардаг байна. Red тэдэн рүү архирч, өөрөөсөө холдуулахыг хичээх боловч өлсгөлөн цөөвөр чононууд түүнийг тал талаас нь хазаж, сарвуугаараа биеийг нь урж, хүч тамирыг нь барсныхаа дараа идэхээр хичээцгээж байв. Цааш нь юу болохыг энэхүү мэдээнээс олж уншаарай.

“Нас биед хүрмэгц залуу арслангууд хил хязгаарыг давж, газар нутгийг судалж эхэлдэг.” – хэмээн нэвтрүүлэгч тайлбарлалаа

“Red ганцаархнаа аз туршсан үйлдэл хийжээ. Үр дүнд нь тэр өлсгөлөн цөөвөр чонын газар нутагт ирсэн байв.”

“Түүнийг ойролцоогоор 20 орчим өлсгөлөн цөөвөр чоно хүрээлсэн байлаа.

 

Цөөвөр чонын сүрэг түүний хүч тамирыг барахаар хичээцгээж байсан бөгөөд энэ тооны цөөвөр чоно нэг арсланг хөнөөх бүрэн боломжтой юм

.” “Ийм олон цөөвөр чонотой арслан ганцаараа тулалдана гэдэг хэцүү зүйл. Тэр өөрийн амь насыг удаан хугацааны турш хамгаалж чадахгүй. Тиймдээ ч арслан маш амархан ядарч байв.”

Дараах бичлэгээс чухам юу болсныг дэлгэрэнгүй үзээрэй: “Цөөвөр чононууд түүний биед олон шарх үлдээжээ.”

Soure:xopom.com

Related Articles

Close