ЭНТЕРТАЙНМЕНТ

Хосууд гэхэд итгэмээргүй 10 алдартнууд

Хайрыг логикоор тайлбарлаж болохгүй. Энэ бол ямар нэгэн хил хязгаар, хэвшмэл ойлголтгүй мэдрэмж юм. Нас, нийгмийн байдал, өөр өөр соёлтой – эдгээрийн аль нь ч хамт байхыг хүссэн 2 хүнийг зогсоож чадахгүй гэдгийг эндээс харж болно.

31 насны зөрүүтэй Винсент Кассел, Тина Кунакэй нар

Зарим хүмүүс тэднийг чин сэтгэлээсээ хайрладаг гэдэгт итгэдэггүй ч тэд огтхон ч тоодоггүй. 31 насны зөрүү тэдний гэрлэлтийн замд саад болж байгаагүй юм. Саяхан тэд хүүхдүүдтэй болохоор төлөвлөж байсан.

Хафпор Борнссон болон Кэлсэй Хэнсон нар

The Game of Throne -ны баатар энэхүү уул шиг залуу нь Инстеграмм хуудсандаа түүнийг би эхнэрээ гэж хэлхэд баяртай байдаг гэжээ. Келли нөхрийнхөө мөрөнд хүрэх хангалттай өндөр биш ч тэд огтхон ч санаа зовдоггүй.

Марк Зукерберг, Приссиа Чан нар

Олон хүмүүс хүчирхэг эрчүүд загвар өмсөгч, сайхан бие хаатай эмэгтэйчүүдийг эхнэрээ болгодог гэж боддог. Гэхдээ дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Марк Зукерберг хэвшмэл ойлголтыг үгүй хийж, хамгийн сайн найзтайгаа гэрлэв. Хосууд хамтдаа олон сорилтыг даван туулж чаджээ. Тэд аз жаргалтай эцэг эх болжээ.

 Хью Жэксон, Деборра-ле Фурнесс нар

Хью Жэкманыг сая сая эмэгтэйчүүд хүсдэг ч тэрээр ганцхан л эмэгтэйг сонгосон. Тэрээр эхнэрээсээ 13 насаар дүү.

Аарон Тэйлор-Жонсон, Сам Тэйлор-Жонсон нар

Сам 50, Аарон 27 настай. Тэд гэрлээд 6 жилийн турш аз жаргалтай амьдарч, хоёр охинтой болсон. Ааронтай яагаад бараг 2 дахин ахмад настай эмэгтэйг сонгох болсоноо ойлгохгүй байна гэхдээ бид хамтдаа маш их жаргалтай байдаг гэжээ. Саяхан залуу, амжилттай жүжигчиний карьераа орхиход амархан бөгөөд эцэг байх нь түүний амьдралын хамгийн том баяр баясгалан хэмээн хэлсэн байна. Тэр ч байтугай эхнэрийнхээ нэрийг зүрхнийхээ ойролцоо шивээс хийлгэсэн байна.

Питер Диндллэйг, Эрика Шмидт нар

Game of Throne -ны өөр нэг баатарын жаргалтай гэрлэлт. Тэд гэрлээд 12 жил болж байгаа ба 2 хүүхдүүдийн хамт амьдардаг.

Лив Тайлер ба Дэйв Гарднер нар

Эхнэр нь нөхрөөсөө өндөр боловч өндөр өсгийтэй гутал өмссөөр байдаг нь гайхалтай. Хосууд 2 хүүхэдтэй, өмнөх гэрлэлтээсээ мөн 2 хүүхэдтэй.

Сача Барон Сохен болон Исла Фишер нар

Сача олон удаа арга хэмжээн дээр Ислаг харах болгондоо түүний даруухан зан, жижигхэн бие хаа, жүжигчин, зохиолч зэрэг бүх зүйлд нь татагдсаар байжээ. Тэд өөр өөр ертөнцөд амьдарч байсан боловч хамтдаа байхын тулд өөрчлөлт хийхээр шийдсэн байна. Жишээлбэл, Исла шашинаа өөрчилж, иудемизмд шилжүүлэв. Сача буяны үйлсийг сонирхож, саяхан Сири улсад 1 сая доллар хандивлажээ. Гэвч Ислагийн нөхөр нь хэрхэн галзуу сонирхолоо дарж, 3 хүүхдийн эцэг, эгэл жирийн гэр бүл болохыг ойлгоход хэцүү байдаг гэнэ.

Жессиза Алба, Каш Варрен нар

Тэдний хайрын түүх нь бидэнд Холливудын романтик киног сануулж байна. Тэд 10 гаруй жил хамт амьдарч, 3 хүүхэдтэй болжээ.

Ханхүү Хенри, Меган Маркл нар

Энэ нь магадгүй хамгийн итгэмээргүй хос юм. Өмнө нь гэр бүл зохиож байсан Афганистанаас гаралтай 37 настай Америкийн жүжигчин Их Британийн хааны гэр бүлийн нэг хэсэг болжээ! Бид иймэрхүү зүйлсийг үлгэр домог, кинон дээр л харж байсан. Ханхүү Хенри, Меган Маркле нар хуримаа хийснээр олон хүмүүст хайр ямар агуу болохыг харуулж чадсан юм.

Мэдээллийн эх сурвалж : www.Ololt.com

 

Related Articles

Close