ЗӨВЛӨГӨӨ

Залуу насаа хадгалж үлдэхийг хүсэж байна уу? Тэгвэл илүү их дарс, шоколад хэрэглэж байгаарай

Саяханы нэгэн судалгаагаар – хар шоколад болон улаан дарс хоёрын химийн нэгдэл нь биеийн эд эсийг төлжихөд нөлөөлж байгааг тогтоожээ.

Эксетер болон Брайтоны их сургуулийн судлаачид хөгшрөлтийн явц болон хөгширч идэвхгүй болсон эд эсийг сэргээх аргыг судалж үзжээ. Тэд идэвхгүй болсон эд эсийг сэргээж залуу болгох аргыг олж тогтоосон байна.


Судалгааны явцад обратилорын аналог болох химийн бодисын нэгдлийг туршиж үзсэн байна, уг бодис нь улаан дарс, хар шоколад, улаан усан үзэм болон нэрсэнд ихээр агуулагддаг ажээ.
Эксетерийн их сургуулийн урьд өмнө нь хийж байсан судалгаанаас харахад, эд эсийн нэгдлийн хүчин зүйл болох бүлэг ген аажим хөгширч байгааг тогтоожээ. Судалгааны саяхны үр дүнгээс харахад обратилорын аналогуудын хэрэглээ нь эд эсийн нэгдлийн хүчин зүйлсэд эерэг нөлөө үзүүлж байгааг тогтоожээ.

Эмчилгээг эхлүүлснээс хэдэн цагийн дараанаас эхэлж хөгширсөн эд эсүүд хуваагдаж сэргэж байгааг тогтоов, өөрөөр хэлбэл эд эс хөгшрөх үйл явц удааширч байгааг илрүүлжээ.

Судлаачдын үзэж байгаагаар, тэдний хийсэн энэхүү нээлт нь хөгшрөлттэй холбоотой нейроны гэмтлийн асуудлыг анагаахад нэн тустай байж болох ажээ.

Хүн нас ахих тусам өвчинд өртөмтгий болдог нь хүний бие махбодид хөгширсөн эд эс хуримтлагдсаар байдагтай холбоотой. Эрүүл, амьд байгаа эд эс нь өсөхгүй эсвэл зохих ёсоор үүргээ гүйцэтгэдэггүй байна.

Эд эсийн нэгдэл зөв явагдах нь ген үүргээ бүрэн гүйцэтгэхэд шууд нөлөөлдөг ажээ.

Судалгааны ажлыг удирдсан профессор Лорна Харриес тайлбарлан хэлэхдээ эд эсийг сэргээж болно, өөрөөр хэлбэл залуу, эрүүл байдлыг сэргээх бүрэн боломжтой гэжээ.

Related Articles

Close