Сонин хачинЭНТЕРТАЙНМЕНТ

Ер бусын чадвартай хүмүүс

Бидний амьдарч байгаа дэлхий ертөнцөд сонин хачин, дэндүү өвөрмөц зүйлс тоо томшгүй олон байх юм. Хүн бүхний нүдийг бүлтийлгэж, амыг ангайлгахуйц ер бусын чадвартай хүмүүс ч бидэнтэй хөл нийлүүлэн амьдарч явааг та мэдэх үү? Өвөрмөц чадвар нь тэднийг алдар нэрд гаргаж, өнөөдөр бидний сонорыг мялааж, мэлмийг баясгаж байгаа билээ. Ингээд хамтдаа хамгийн ер бусын хүч чадалтай хүмүүстэй танилцъя.

Ер бусын чадвартай хүмүүс

1.Амьтантай нөхөрлөгч

Араатан амьтантай хамт амьдарч, нөхөрлөх нь бүү хэл ойртож очихоос ч айдас төрдөг. Гэтэл онгон зэрлэг байгалийн догшин араатнуудыг сургаж чадсан түүнийг ер бусын чадвартай гэхгүй гээд ч яах билээ. Өмнөд Африкийн араатан амьтан судлаач Кевин Ричардсон (Kevin Richardson) нь араатны хаан арсланг хүртэл номхруулж, өөрийн гэр бүл болгож чадсан гэдгээрээ дэлхий нийтэд алдартай. Зэрлэг, догшин амьтдыг өөрийн гэр бүл болгон өдөржин, шөнөжин хамт байх төдийгүй цугтаа усанд орж, унтаж, бүр хамт хооллодог гэнэ шүү.

Амьтантай нөхөрлөгч

2.Биеийн дулаанаа оюун бодлоороо хянагч лам нар

Үнэхээр байж боломгүй мэт боловч Төвд улсад өөрсдийн оюун бодлоороо биеийн дулаанаа хянаж, өөрчилж чаддаг лам нар байдаг аж. Тэднийг ид шидтэн, байгалийн хуулийг зөрчсөн хүмүүс, мэхлэгчид гэхчлэн элдвээр дууддаг боловч судлаачид лам нар биеийн дулаанаа өөрчилж байгааг шинжилж үзээд бодит болохыг нь баталсан юм. Мөн тэд өөрсдийн биеийн халуунаа 8 хэм хүртэл бууруулж байсан удаатай ажээ.

Биеийн дулаанаа оюун бодлоороо хянагч лам нар

3.Төмөр шүдэт эр

Түүнийг Ратакришхан Велу (Rathakrishnan Velu) гэдэг бөгөөд 260,8 тн жинтэй 6 цуваа галт тэргийг зөвхөн шүдээрээ 4,2 км газар чирсэн гэх гайхалтай амжилтыг эзэмшдэг юм. “Шүдний хаан” хэмээн нэрлэгддэг тэрээр элдэв зүйлсийг шүдээрээ өргөж, чирч олны нүдийг орой дээр нь гаргадаг нэгэн гэнэ.

Төмөр шүдэт эр

4.Супер ой санамж

Стивен Вилтшир (Stephen Wiltshire) гэх энэхүү эрхэм хот, барилга зэргийг маш сайхан зурж, дүрсэлдэг чадварлаг нэгэн юм. Гэхдээ тэр бусад уран бүтээлч шиг биш бөгөөд нэг удаа харсан зүйлээ яг адилхан дүрсэлж, цаасан дээр буулгадаг байна. Түүний санах ой маш гайхалтай төдийгүй хотыг бүхэлд нь нэг удаа сайн харж, ахин харалгүй тэр чигээр нь ганц зүйлийг ч зөрүүлэлгүй зурж чаддаг нь үнэхээр гайхалтай.

Супер ой санамж

5.Жинхэнэ хүн чоно

Бид бүгд кино, ном зохиол зэргээс л хүн чоно гэдгийг харж, мэдэж тодорхой хэмжээний ойлголттой болсон байдаг. Гэтэл тэрхүү үлгэрийн амьтан бодит амьдрал дээр ч байлаг байх нь ээ. Түүнийг Есүс Асевес (Jesus Aceves) гэдэг бөгөөд төрөхдөө бусдаас өөр төрхтэй мэндэлжээ. Генийн өөрчлөлтөд орсон тэрээр бага байхаасаа хүн бүрт ад үзэгдэж, өөр төрх байдлаасаа ичиж явсан бол өнөөдөр өвөрмөц байдлаа давуу тал болгож дэлхийг тойрон аялж, өөрийн онцгой чанарыг хүмүүст гайхуулж яваа аж.

Жинхэнэ хүн чоно

6.Хүмүүсийн рентгэн зургийг харагч

Наташа Дёмкина (Natasha Demkina) гэх Орос охин итгэхийн аргагүй авьяас чадвартай юм. Тэрээр эмнэлгийн тоног төхөөрөмж, рентгэн зургийн машинаас илүүтэй хүний биеийн бүтэц, яс зэргийг харж чаддаг онцгой чадвартай бөгөөд үүнийг нь байж боломгүй гэж үзсэн эмч нар туршиж үзэхэд тэрээр үнэхээр ямар ч асуудалгүй маш сайн харж, хүмүүсийн ясны бүтэц, онош зэргийг алдаагүй хэлж байжээ.

Хүмүүсийн рентгэн зургийг харагч

7.Суут ухаантан

Хүмүүс олон оронтой тоог бодохдоо тооны машин ашигладаг. Гэтэл бодит амьдрал дээр яг л тооны машин шиг толгоотой хүн гэж байдаг байна. Түүнийг Даниэль Таммет (Daniel Tammet) гэдэг бөгөөд ямар ч тоо болон бодлогыг хормын дотор, асуудалгүй бодож чаддаг гэнэ. Энэ чадвар нь түүнийг бага байхаас нь илэрсэн төдийгүй өдгөө 11 орны хэлээр асуудалгүй ярьдаг гэнэ.

Суут ухаантан

8.Гайхалтай тэвчээртэй эр

Идэж уух, унтаж амрахыг үл мэдэж зогсолтгүй гүйсээр байдаг хүнийг та мэдэх үү? Түүнийг Дин Карназес (Dean Karnazes) гэдэг бөгөөд 80 цаг 45 минутын турш огт зогсолгүй гүйсэн дэлхийн цор ганц хүн юм. Тэрээр энэхүү гайхалтай амжилтаараа хамгийн тэсвэртэй нэгэн гэх цолыг хүртэж, дэлхийд алдаршиж чаджээ. Түүний амьдралыг хөдөлгөөн, гүйлтгүйгээр төсөөлөхийн ч аргагүй юм.

Гайхалтай тэвчээртэй эр

9.Супер самурай

Япон улсын нэрийн хуудас болсон самурай нар өвөрмөц чадвар, эрэлхэг зан чанараараа дэлхийд гайхагддаг. Харин Исао Мачи (Isao Machi) өөрийн чадвараараа бусдаасаа онцгойрон ялгарч өдгөө дэлхийд нэр алдраа цуурайтуулж байна. Тэрээр агаарт нисч явах юуг ч ирт сэлмээрээ алдалгүй зүсч чаддаг бөгөөд хамгийн олон теннисний бөмбөгийг хамгийн хурдан хугацаанд сэлмээр зүссэн гэх амжилтыг эзэмшдэг билээ. Үүнээс гадна өөдөөс нь ирэх сумыг сэлмээрээ зүсч, голоор нь хуваах чадвартай ажээ.

Супер самурай

10.Дуу чимээг нүдээ болгосон хүү

Түүнийг Бен Андервүүд (Ben Underwood) гэдэг бөгөөд 2 настайдаа нүдний торлог бүрхэвчийн хорт хавдраар өвчилж, 3 настайдаа хараагүй болсон юм. Харин тэрээр нүдээ алдсан ч онцгой чадвар, сонсголтой байсан тул 5 настайгаасаа дуу чимээг нүдээ болгож амьдрах болжээ. Тэрээр бүх зүйлсийг чимээгээр нь таньж, дугуй унаж, спортоор хичээллэж, бусдаас дутахгүй амьдардаг байсан ч 16 насандаа өнөөх хорт хавдраасаа болж нас барсан юм.

Дуу чимээг нүдээ болгосон хүү

11.Уншсан зүйлээ мартдаггүй нэгэн

Та Холливуудын алдарт “Rain Man” гэх киног үзэж, гол дүрийн залууг биширч явсан гэдэгт итгэлтэй байна. Харин тэрхүү төгс оюун ухаан, ой санамжтай залуу бол бодит амьдрал дээрх Ким Пийк (Kim Peek) гэх эрхэм юм. Тэрээр харсан зүйлсээ огт мартдаггүй төдийгүй хэн ч юу ч асуусан үнэн зөв хариулж чадах супер ухаантай нэгэн аж. Ким уншсан зүйлийнхээ 98 хувийг тархиндаа хадгалж, одоогоор нийтдээ 12,000 ном уншчихаад байгаа гэнэ.

Уншсан зүйлээ мартдаггүй нэгэн

12.Сунадаг арьс

Яг л резин шиг сунадаг арьстай байсан бол ямар санагдаж байна? Түүнийг Гарри Төрнер (Garry Turner) гэдэг бөгөөд сунадаг арьстай гэдгээрээ дэлхийд алдаршиж чадсан нэгэн юм.

Сунадаг арьс

13.Огт унтдаггүй эр

Хэдхэн өдөр унтахгүй явах төдийд л бие сульдаж, цаашлаад амьд явахад ч хэцүү болж эхэлдэг. Гэтэл байгалийн хуулийг зөрчсөн чадвартай нэгэн байдаг нь Аль Херпин (Al Herpin) юм. Тэрээр амьдралынхаа 94 жилийг унталгүй өнгөрүүлсэн бөгөөд шалтгаан нь одоог хүртэл тодорхой болоогүй аж.

Огт унтдаггүй эр

14.Биендээ металл наалдуулагч

“Ноён Соронз” гэх нэрээр хүмүүст танигдсан Лью Дио Лин (Liew Thiow Lin) нь өөрийн биедээ металл наалдуулах онцгой чадвартай бөгөөд нэг удаа нийт 36 кг металлийг цээжиндээ нааж байжээ. Малайз улсын судалгааны багийнхан юуны учраас ийм чадвартай болсныг нь судалж үзсэн боловч тодорхой дүгнэлтэнд хүрч чадаагүй юм. Хамгийн сонирхолтой нь түүний 3 ач зээ нь ч мөн металл биетийг өөртөө наах чадвартай гэнэ.

Биендээ металл наалдуулагч

15.Өвчин тэсвэрлэгч

Тим Кридланд (Tim Cridland)-ын тайзны нэр нь “Тамлалын хаан” юм. Тэрээр 10 жилийн турш ямар ч өвчин, өвдөлтийг тэсвэрлэх онцгой чадварынхаа хүчээр гайхагдаж, хүмүүсийг алмайруулжээ. Тим гал, чинжаал залгиж, сэлмээр биеэ нэвт сүлбэж, хадаасан дээр хэвтэх зэрэг харахад ч нүд хальтрам үзүүлбэрүүдийг үзүүлж, алдартай болсон байна.

Өвчин тэсвэрлэгч

16.Мөсөн хүн

Өвлийн хүйтэн өдрүүдэд бид хичнээн зузаалж, багласан ч хөлдөж үхэх нь л холгүй даардаг. Харин Вим Хоф (Wim Hof) гэх эр зөвхөн дотуур өмдтэйгээ атлаа өвлийн хүйтэнд ажралгүй байж чаддаг юм. Тэрээр Буддын шашны бясалгалын ачаар өөрийн биеийн дулаанаа хадгалж чаддаг гэнэ.

Мөсөн хүн
Source:caak.mn

Related Articles

Close