ЗӨВЛӨГӨӨ

Сэвх толбогvй, залуу арьстай байя гэвэл сонгино хэрэглэ

Сонгино таны царай зvсийг сэргээж, гоо сайхан байлгаж чадна. Сэвх толбо, насжилтын бор толбыг арилгах, гуужуулах, vхэжсэн эдийг зөөлрvvлж арьснаас зайлуулах зэрэгт онцгой vйлчилгээтэй. Учир нь, сонгинод арьсанд шаардлагатай олон төрлийн витаминаас гадна цус цэвэршvvлдэг элемент агуулагддаг. Арьсны хөгшрөлт, мөн идэвхт диксигений нөлөөгөөр эд эс эргэн гэмтдэг. Сонгинод энэхvv диоксигений эсрэг vйлчлэх элемент агуулагддаг учир хөгшрөлтийн эсрэг vйлчилж, vрчлээ vvсэхээс хамгаалдаг. Анхааруулахад сонгинод хурц амт байдаг учир чийгшvvлэгч шингэн, маск хийхдээ амтыг нь арилгах шаардлагатай. Сонгиныг нимгэн хэрчээд гурав хоног усанд байлгах, эсвэл сайтар буцалгавал энэхvv хурц амт нь алга болдог төдийгvй арьсанд цочрол өгөхөө больдог. Сонгиноор хийсэн чийгшvvлэгч шингэн болон маскийг нvvрэндээ тvрхэхэд хорсож байвал шууд арилгах шаардлагатай бөгөөд эмзэг арьсанд хэрэглэж болохгvй

Арьсны тухай 10 сонирхолтой баримт

1. Арьс нь биеийн хамгийн том эрхтэн юм. Насанд хvрсэн хvний арьсны талбай нь 1,5-2 хавтгай дөрвөлжин метр, харин жин нь аливаа өөр дотор эрхтнээс их бөгөөд нийт жингийн 15 орчим хувийг эзэлдэг байна.

2. Сэвх нь өсвөр насанд илvv олонтоо гарч, харин 30 нас гэхэд бараг алга болдог. Сэвх харладаг нь санамсаргvй хэрэг биш ээ. Сэвх байгаа нь хvний биед гэрлээс хамгаалдаг нөсөө /пигмент/ болох меланины хэмжээ буурч байна гэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, сэвхтэй арьс нь хортой хэт ягаан туяанд хамгийн эмзэг юм. Тиймээс хамгаалалтын тос тvрхэж, хэтэрхий задгай хувцас өмсөхөөс зайлсхийж байхыг сэвхтэй хvмvvст зөвлөдөг байна.

3. Арьсны судасны систем нь биед эргэлдэж буй нийт цусны гуравны нэг буюу 1,6 литрийг агуулж байдаг. Хялгасан судасны байдал (өргөссөн юм уу, нарийссан) болон тэдгээрийн байрлалаас арьсны өнгө бас шалтгаалдаг юм.

4. Духан дээр батга гарах нь хоол боловсруулах болон ходоод гэдэсний замын асуудал байгааг гэрчилнэ. Харин эрvvн дээр батга vvсэх нь гормоны vйл ажиллагаа алдагдсаныг харуулж байгаа хэрэг. Тийнхvv бие эрvvл биш байгаа дохиог арьс өгдөг юм. Тиймээс, хэрвээ өсвөр нас өнгөрч, харин нvvрэн дээр тууралт vvсээд байгаа бол, ид шидийн тос авахаар гоо сайхны барааны дэлгvvр рvv биш, харин эмчид очвол зохино.

5. Арьс нь хамгаалах, амьсгалах, шингэнийг гадашлуулах, дулааны солилцоог хангах (дашрамд дурдахад, 36.6 градусыг гадна талд хэвийн температур гэж vзэж болно, харин биеийн дотор 37-38 градуст хvрдэг), мэдрэх, шингээх, цэвэрлэх, төлжих зэрэг олон vvрэг гvйцэтгэдэг.

6. Насжихын хэрээр арьсны эсvvд улам удаан шинэчлэгддэг бөгөөд тодруулбал, шинэ төрсөн хvvхдийнх 72 цаг тутамд, харин 16-25 хvртлэх насны хvмvvст 28-30 өдөрт ганц удаа л шинэчлэгддэг байна. Дашрамд тэмдэглэхэд, гоо сайхны хэрэгсэл аль хэр хурдан vйлчлэх нь чухамхvv vvнээс шалтгаалдаг.

7. Насанд хvрсэн хvний арьсан дээр дунджаар 30-100 хvртэл мэнгэ байдаг, гэхдээ эдгээрийн тоо нь 400-гаас давж болдог. Британийн эрдэмтэд vvнийг биеийн хөгшрөх хурдтай холбоотой хэмээн vздэг байна. Судалгааны дvнгээс vзвэл, мэнгэний тоо нь эс хуваагдах бvрийд цөөрдөг хромсомын төгсгөлийн хэсэг болох телемерийн урттай тэнцvv байдаг ажээ. Олон мэнгэтэй хvмvvс насны элдэв өвчнөөр цөөн өвчилдөг гэсэн таамаглал байдаг.

8. Хамгийн зузаан арьс хөлний уланд байдаг бөгөөд 0,5 см юм. Харин хамгийн нимгэн нь зовхи болон чихний хэнгэргийн хөндийд байх бөгөөд 0,5 мм болон vvнээс нимгэн байна. Хумс, vс нь мөн арьсанд хамаардаг бөгөөд эдгээрийг арьсны дайвар гэж vздэг.

9. Арьсны толигор чанар нь холбогч эдийн байдлаас шалтгаалдаг. Залуу биед холбогч эдийн эсvvд мушгиралдсан, ингэснээр арьсны гадаргуу нь илvv татагдсан, толигор байдаг байна. Насжихын хэрээр тэжээлийн дутагдал, муу уснаас болоод холбогч эдийн эсvvд хvнд металлаар дvvрэн, унжиж, харин арьсны чангарал мууддаг. Арьсны чангарлыг сайжруулах хамгийн vр нөлөөтэй арга нь буцлаагvй, харин савласан ус ууж эхлэх, хоолны дэглэмээ өөрчлөх явдал мөн. Агшин зуур vр дvнд хvрнэ хэмээн хvлээх хэрэггvй. Биед vзvvлж буй аливаа нөлөөллийн vр дvн нь арьсан дээр бусдаас хожуу илэрдэг. Амьдралын хэв маяг, хоолны өөрчлөлт нь нэг, хоёр сарын дараа л арьсан дээр илэрнэ.

10. Арьсны нэг хавтгай дөрвөлжин сантиметр талбай бvрт хөлсний 100 булчирхай, цусны судас, 150 гаруй мэдрэлийн төгсгөлд байдаг. Тосны булчирхайн тоо нь биеийн хэсгээс хамаарна. Гарын арын хэсэгт цөөн, харин нvvрний Т-бvсэд (дух, хамрын хоёр хажуу, эрvv), толгойн vсэн дор, чих, тvvнчлэн цээжинд болон хоёр далны хооронд ийм булчирхай нь нэг хавтгай дөрвөлжин см талбайд 400-900 хvрч болно. Чухамхvv эдгээр газарт батга болон хар цэгvvд vvсдэг бөгөөд vvгээр бөглөрсөн шар vсний нvхийг мэдэж болно. Хоногт булчирхайнууд арьсны 20 грамм орчим тос ялгаруулдаг бөгөөд энэ нь чийгшvvлэх болон хамгаалах vvрэг гvйцэтгэдэг юм. Хэрвээ илvvдэл тос шар vсний нvхэнд хуримтлагдвал хар «цэгvvд» бий болно. Чухамхvv тиймээс цэвэрлэж байх нь арьс арчлах аливаа ажлын vндэс мөн.

Related Articles

Close