Зурхай

Хамгийн хүчирхэг нь эдгээр ордууд юм. Таны орд энд байна уу?

Та ямар ордонд төрсөн бэ? Хүнийг төрсөн ордоор нь шинжиж, хэн болох, ямар онцлог шинж чанартай болохыг нь тодорхойлж болдог билээ. Харин та бүхэндээ хамгийн хүчирхэг ордуудыг танилцуулж, тэдний бусдаас ялгарах онцлогийг танилцуулахаар бэлтгэсэн юм. Ингээд хамтдаа хамгийн хүчирхэг ордуудыг мэдэж авахаас гадна, бяцхан сонжоогоор өөрсдийгөө тодорхойлцгооё.

Хамгийн хүчирхэг нь эдгээр ордууд юм. Таны орд энд байна уу?

1.Хонины орд

Тэд эрч хүчээр дүүрэн, өөртөө итгэлтэй хүмүүс. Эрсдлээс огтхон ч айдаггүй бөгөөд бусдыг удирдан зохион байгуулж, удирдах чадвартай. Тэд маш зөрүүд төдийгүй бусдад бууж өгөхийг үзэн ядаж, өөрийгөө зөвтгөхийг хичээдэг. Хонины ордонд төрсөн хүмүүст өс санаж, дайсагнаж явдаг хүмүүс олон боловч, энэ нь тэдний санааг огтхон ч зовоодоггүй аж.

Хонины орд

2.Хилэнцийн орд

Ямар ч саад бэрхшээл, зовлон зүдгүүрт бууж өгөлгүй, эцсээ хүртэл тэмцэж чаддаг тэднийг хүчирхэг хэмээн нэрлэхгүй гээд яах билээ. Бусдыг шүүмжилж, өөлөхдөө сайн боловч бусдаас шүүмжлэл сонсох дургүй байдаг.

Хилэнцийн орд

3.Мэлхийн орд

Тэд маш хүчирхэг, шударга хүмүүс юм. Ажилч, хичээнгүй зан нь тэднийг амжилтанд хүргэж, алдар нэрийн оргилд гаргадаг. Бүхнийг өөрөө хийж, амьдралаа авч явах хүч чадалтай бөгөөд юунд ч бууж өгдөггүй зан чанар нь хүмүүст таалагддаг аж.

Мэлхийн орд

4.Арслангийн орд

Арслангийн ордныхон төрөлхийн удирдагч шинж чанартай. Тэдэнд айх айдас гэж байхгүй бөгөөд хэнээс ч санаа зоволгүй хүссэн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг. Тууштай зан чанар, үргэлж манлайлах хүсэл эрмэлзэл, эр зориг нь тэдний бусдаас ялгарах хамгийн том давуу тал билээ.

Арслангийн орд


Хэрэв танд дээрх мэдээлэл таалагдсан бол энэхүү сонжоогоор өөрийгөө шинжээрэй!. 

Та энэхүү гурван өнгөний сонголтоос аль нэгийг нь сонгоод түүнд тохирох тайлбарыг уншаарай. Таны сонгосон өнгө таныг хэн болох, цаашлаад таны тухай маш сонирхолтой зүйлсийг хэлж өгөх болно.

Хариулт:

Хэрвээ “нэг” гэсэн өнгийг сонгосон бол: Та маш түргэн зантай хүн. Энэ нь заримдаа таныг алдаа гаргахад нөлөөлөх нь элбэг байдаг. Аливаа зүйлсэд хэтэрхий санаа зовниж амьдардаг бөгөөд сандруу байж мэдэх юм.

Хэрвээ “хоёр” гэсэн өнгийг сонгосон бол: Бусдаас хайр халамж хүртэж, халуун дулаан уур амьсгалыг хүсч, мөрөөддөг нэгэн юм. Эерэг энерги, инээмсэглэлийг бусдад бэлэглэж чаддаг төдийгүй гэнэн томоогүй зан нь бусдыг татах онцгой чадвар болдог аж.

Хэрвээ “гурав” гэсэн өнгийг сонгосон бол: Хүсэл эрмэлзлээр дүүрэн, чанга хатуу, эр зоригтой бөгөөд гэрэлт ирээдүйг хүсч мөрөөдөж, түүндээ хүрэхийн тулд зүтгэдэг. Тэдний хувьд цагийг дэмий үрэх дургүй төдийгүй аль болох үр бүтээлтэй, хичээнгүй байхыг хүсдэг байна.


Source:caak.mn

Related Articles

Close