Сонжоо

Зан чанар тодорхойлох сорил: эхэлж харсан зүйлээрээ өөрийгөө ямар төрлийн хүн болохыг олж мэдээрэй!

Олон төрлийн хүмүүс ямар зүйлийг яаж харж байгаагаас шалтгаалж, тэдгээр хүмүүсийн хувийн зан чанарыг тодорхойлох боломжтой гэдгийг судалгаагаар баталсан. Нүд бүх зүйлийг харж чадах боловч тархи хамгийн чухлыг нь түрүүлж харахад хүргэнэ. Энэ сорил таныг ямар төрлийн хүн болохыг тодорхойлно.

Бид та бүхэнд таавар болон сорилууд хүргэхдээ таатай байдаг, гэхдээ үүнийг сорил гэдгийг санах хэрэгтэй – хэтэрхий ноцтой хүлээж авах хэрэггүй. Хэдий тийм боловч сорилын үр дүн таны үзэл бодолтой нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

1. Та хамгийн эхэлж юу олж харсан бэ?

Тахь: Та бол гадагшаа хүн: та ярих, зугаацаж цэнгэх, шинэ хүмүүстэй танилцах, шинэ зүйл хийх дуртай. Хэн нэгнийг дагана гэдэг таны хийдэг зүйл биш.

Арслан: Та бол дотогшоо хүн: та ихэнх цагийг ганцаараа эсвэл хамгийн хайртай хүнтэйгээ цуг дуртай уух юмаа ууж, зурагтаар олон ангит кино үзэж өнгөрүүлнэ.

 

2. Та хамгийн эхэлж юу олж харсан бэ?

Мод: Та бага зэрэг даруухан боловч энэ нь ичимхий гэсэн үг биш. Та өөрийнхөө байгаа байдалд дуртай ба хэн нэгэнд таалагдах эсэх нь таны хувьд огтхон ч хамаагүй.

Горилл: Та бол төгс төгөлдрийг эрхэмлэгч. Заримдаа та бусдыг хэтэрхий их шүүмжилдэг ба үүнээс болж хүмүүсийн сэтгэлийг шархлуулдаг.

Эрслэн: Та маш хүчтэй зан чанартай ба хэн нэгний тусламжийг авах дургүй.

Загас: Та бол маш эмзэг бас зөөлөн зан чанартай учир халамжтай. Сайхан сэтгэлийн тань хариуг буцааж өгч дийлэхгүй хүмүүст боломж бүү олго.

 

3. Та хамгийн эхэлж юу олж харсан бэ?

Хүүхэд: Та өөртөө цаг зарцуулах дуртайгаас гадна гадуур гарч, зугаалахыг таашаадаг. Үүнд өөрийгөө буруутгах хэрэггүй, өөрийнхөөрөө байх нь чухал.

Хосууд: Та өөрийнхөө найзуудад хайртай, гэхдээ чанга дуутай үдэшлэг болон олон нийт цугласан газар очих нь танд тааламжгүй мэдрэмж төрүүлдэг. Хэдий тийм боловч та өөрийнхөө дотнын найзуудын төлөө юу ч хийхээс буцахгүй.

Мод: Маш их эрч хүчтэй бас шинэ зүйл сурч мэдэхдээ хэзээд тааламжтай байдаг. Өөрчлөлт таны хувьд асуудал биш. Яагаад гэвэл та өөрчлөлтөд дуртай.

 

4. Та хамгийн эхэлж юу олж харсан бэ?

Мод: Гайхамшигтай зөнтэй бас өөрийнхөө зөн совинд итгэдэг. Тайван, амгалан зан чанартай ба юу ч хийхгүй хэвтэхийг илүүд үздэг.

Бар: Ямар ч саад бэрхшээлтэй учирсан та айх аюулгүйгээр бүх асуудлыг даван туулж чаддаг. Та маш хүчирхэг оюун ухаантайгаас гадна нэгэнт шийдвэр гаргасан бол таны шийдвэрийг юу ч өөрчилж чадахгүй.

 

5. Та хамгийн эхэлж юу олж харсан бэ?

Мод: Таны цуцашгүй эрч хүч үнэхээр гайхалтай. Адал явдалд дуртай ба үргэлж шинэ газрыг нээж илрүүлэхэд бэлэн байдаг. Та хоёр өдрийг нэгэн хэвийн өнгөрүүлж огтхон ч чадахгүй.

Нүүр царай: Та бүх зүйлийг дүрэм журмын дагуу хийхийг эрхэмлэдэг. Жижиг зүйлсийг хүртэл төлөвлөж, маргааш, ирэх 7 хоногт эсвэл дараагийн сар юу хийхээ төлөвлөчихсөн байдаг ба энэ нь танд тав тухтай санагддаг.

 

6. Та хамгийн эхэлж юу олж харсан бэ?

Саксофонч: Та бол нийтэч нэгэн бас үдэшлэг, шоу цэнгээн болгоны гол дүр байдаг. Хүн бүр тантай найзалж, нөхөрлөхийг хүсдэг ба үүнд гайхаад байх зүйлгүй. Өнгөрсөн болон одоогоо хэзээ ч битгий март, учир нь хүн бүр өөрчлөгдөхийн тулд завсарлага авах хэрэгтэй болдог шүү дээ.

Нүүр царай: Чимээ шуугиантай үдэшлэг, шоу цэнгээн танд тохирох зүйл биш. Яагаад гэвэл та олон хүн цугласан газар очмогцоо маш их ядарч, сэтгэл санааны хувьд тааламжгүй болж эхэлдэг.

 

7. Та хамгийн эхэлж юу олж харсан бэ?

Нүүр царай: Тантай ойлголцох, ярилцах маш амархан бас та бусдад чин сэтгэлээсээ анхаарал халамж тавих дуртай.

Хоёр бие: Та бол өрсөлдөөнд дуртай бас боломжит бүх зүйлийг хийдэг нэгэн ба энэ нь ажил эсвэл спорттой холбоогүй. Юу ч хийсэн бай, үр дүн нь эерэг гардаг. Өмнөө тавьсан зорилгоо та биелүүлдэг боловч амралт ямар ч хүнд хэрэгтэй байдаг гэдгийг санаарай.

Та эдгээр сорилтой санал нийлэх үү? Хариултаа бичиж үлдээгээрэй бас энэхүү сонирхолтой мэдээг гэр бүлийхэн болон найзууддаа дуулгаарай.

Related Articles

Close