ХҮМҮҮС

Реппер Gee: Надад акуулын шоуны нэг хэсэг болох хүсэл алга

Дуучин A Cool өөрийн цахим хуудсаараа дамжуулан реппер Gee-г тулаанд дуудсан. Учир нь реппер залуу түүнийг өөрийн уран бүтээлээрээ дамжуулан доромжилсон хэмээн тэрээр үзэж буй бөгөөд тус маргааныг нударгаар шийдэхийг санал болгосон. Түүний энэхүү саналд реппер Gee албан ёсоор хариу өгөөгүй байгаа ч өөрийн “Ask.fm” хуудаснаа “Үнэнийг нь хэлчихсэн юм. Зодолдох гэж байгаа хүн хэзээ ч фэйсбүүкээр  бичлэг хийж  тавихгүй л дээ. Оронд нь шууд утас руу залгаад “хаана байна? уулзъя?” л гэх байх…Тэгэхээр энэ зүгээр л нэг шоу. Надад акуулын шоуны нэг хэсэг болох хүсэл алга… Дуу дуулаад явсангүй, клип хийгээд ч явдаггүй, онгоцоо тосууллаа нэмэргүй, Вийкэндийн дууг дууллаа, бүр онигоо. Дараагийн арга нь Жийг өдөх” хэмээх хариултыг илгээжээ.

Харин дуучин A Cool “Би зогсохгүй!  Монголын хүүхдүүдээс уучлалт гуйгаад наад бүх хараалын үг хэрэглэсэн дуунуудаа устгачих. Тэгвэл чи Аав хүн, Эр хүн!” хэмээсэн байна.

Үүнээс харахад хоёр уран бүтээлчийн маргаан тийм ч амархан зогсохгүй нь бололтой.

 

Image result for Реппер gee a cool

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Related Articles

Close