Сонин хачин

Дэлхийн түүхэн дэх хамгийн том 10 дайн

Хүн төрөлтөн бий болсон цагаас эхлээд л тэвчээргүй байдал, бардамнал, хараат бус байх гэсэн эрмэлзлээсээ болон өөр зуураа зөрчилдөн дайтаж эхэлжээ. Эрт цагт цэргийн тоо, жанжнуудын авьяас нь амжилтад хүрэх үндэс болж байсан бол он цагийн эрэхээр дайны арга техник улам боловсронгуй болж эцэст нь үй олноор хөнөөх зэвсгүүд гарч ирсэнээр дайнд амиа алдах хүмүүсийн тоо ч мөн нэмэгдэх болсон байна. Ингээд та бүхэнд дэлхийн түүхэн дэх хамгийн том 10 дайныг хүргэж байна.

 

10.АНУ-ын иргэний дайн (1861-1865)

Жагсаалтыг эхэнд орж байгаа АНУ-ын иргэний дайны талаар та бид тун бага мэднэ. Умард буюу хил орчмын мужууд, Өмнөд болох Холбооныхон боолчлолыг халах асуудлаас болж санал зөрөлдсөнөөс хамаг зүйл эхэлсэн. Гэхдээ нарийвчлан авч үзвэл өмнөдийн газар тариалан, умардын аж үйлдвэрлэл гээд өчнөөн олон зүйлийн санал зөрөлдөөний зөвхөн нэг нь л боолчлол байсан юм. Эцэст нь улс төрийн зөрчилдөөн нь хэд хэдэн муж Холбооны бүрэлдэхүүнээс гарахад хүргэж, холбооны цэргүүд Самтер боомтын орчимд байсан босогчид руу дайрснаар дөрвөн жил үргэлжилсэн иргэний дайн эхэлсэн юм. Умардын арми өмнөдийнхнөөс бараг хоёр дахин илүү байсан учраас ялан дийлсэн бөгөөд энэ дайн нийтдээ 800 мянган хүний аминд хүрсэн байна. Холбооны ялалтаар дайн дуусч өмнөдийн мужууд нэгдсэн улсдаа нэгдэн, боолчлолыг өөрчилсөн хэдий ч хар арьстнуудад тэгш эрх олгоход дахин зуу орчим жил өнгөрсөн байна.

АНУ-ын иргэний дайн (1861-1865)

9.Афганы дайн (1979-1989)

Афганы дайн есөн жил гаруй үргэлжилж дотоодын үндэстэн хоорондын зөрчилдөөнөөсэхэлсэн юм. Афганистаны газар зүйн бүс нутаг дахь таатай байрлал нь нэг талаас Зөвлөлт холбоот улс, нөгөө талаас баруун болон бусад орнуудын өөрсдийн нөлөөллөө тогтоох гэсэн сонирхлыг зөрчилдүүлсэн юм. Бүр XIX зуунаас л энд Орос, Британийн эзэнт гүрнүүдийн дунд “Их тоглоом” нэртэй тухайн бүс нутагт ноёрхолоо тогтоох гэсэн өрсөлдөөн болж байсан түүхтэй. Харин ХХ зууны хоёрдугаар хагасын дайны гол шалтгаан нь Афганистаны хувьсгалыг дагаад иргэний дайн эхэлсэн явдал байсан.

Төвийг сахиж байсан Засгийн газрыг нь дэмжсэн Зөвлөлт холбоот улс можахедууд буюу босогчдийг дарахад нь эрх баригчдад нь нээлттэй тусалж эхэлсэн байна. Өөр нэг шалтгаан нь зөвлөлт өмнөд хилээ хамгаалах нэрийн дор хязгаарлагдмал тооны цэргээ Афганистанд оруулсан явдал юм. Сөргөлдөөний нөгөө тал дахь можахедууд, лалын улсууд болон НАТО-гийн эвсэлд ордог барууны орнуудаас санхүүгийн болон цэргийн дэмжлэг авч байлаа. Эхлээд түр зуурын мөргөлдөөн мэт эхэлсэн энэ дайн 10 жил үргэлжилж хэдэн арван мянган хүний аминд хүрсэн юм. Энэ дайны хүн хүчний хохирлыг бүрэн гаргаж чадахгүй байгаа ч ихэнх эх сурвалж ойролцоогоор нэг сая хүний аминд хүрсэн гэдэг.

Афганы дайн (1979-1989)

8.Вьетнамын дайн (1955-1975)

Вьетнамын дайн мөн л орон нутгийн мөргөлдөөнөөс эхэлсэн. Яг л Өмнөд Хятад дахь хувьсгал шиг эхэлсэн мөргөлдөөн бүхэл бүтэн байлдааны ажиллагаа болж өргөжин улмаар Лаос, Камбожийн нутгийг хамарч эцэст Энэтхэг хятадын хоёр дахь дайн гэж түүхэнд орсон юм. Дайнд Өмнөд Вьетнамын талаас АНУ байлдсан бол Зөвлөлт холбоот улс, БНХАУ умардынханд нь дэмжлэг үзүүлж байлаа. Үнэндээ энэ дайн Барууны орнууд, коммунист дэглэмийн орнуудын сөргөлдөөн байсан юм. Дайны явцад нэг сая гаруй энгийн иргэн, хэдэн зуун мянган цэргийнхэн амь алдсан. Сонирхолтой нь Афганы дайн ч тэр,Вьетнамын дайн ч ялгаагүй шууд бус замаар сөргөлдсөн улс орнууд нь АНУ, ЗХУ байсан юм.

Вьетнамын дайн (1955-1975)

7.Гучин жилийн дайн (1618-1648)

Энэ дайн бол Европын бараг бүхий л газар нутгийг хамарсан хамгийн их цус урсгасан, шашны сөргөлдөөний сүүлийн том дайн байлаа. Нэр шигээ энэ дайн 30 гаруй жил үргэлжилж асар олон хүний амийг авч одсон юм. Дайны гол шалтгаан нь католик,протестануудын шашны үзэл бодлын сөргөлдөөн, газар нутаг, улс төрийн нөлөөллийн төлөөх тэмцэл байжээ. Гучин жилийн дайнд европын хамгийн баруун Португалиас эхлээд зүүн тийш Орос, Османы эзэнт гүрэн хүртэлх омог, хаант улсууд оролцжээ. 1648 оны Вестфалийн ертөнц дайн дууссаныг зарласан төдийгүй энэ дайны хохирлыг таван сая гаруй хүн гэж тогтоосон байдаг. Байлдааны ажиллагаа ихэвчлэн Германы нутагт болсон болохоор тус улс хамгийн их хохирол амсч хамгийн олон хүнээ алдсан. Дайн бүхэл бүтэн бүс нутгийг цөлмөж, хотууд хүнгүйдэн, тосгодод өлсгөлөн нүүрлэж дайн дууссаны дараа ч гэсэн хүмүүс үхсээр байсан юм. Түүхчдийн тооцоолсноор Германы хүн ам дахин сэргэхэд даруй 100 гаруй жил хэрэгтэй болсон юм.

Гучин жилийн дайн (1618-1648)

6.Наполеоны дайн (1799-1815)

Наполеоны дайн бол эзэн хаан Наполеон I төдийгүй түүний цэргийн жанжнуудын оролцсон хэд хэдэн цуврал дайныг хэлдэг. Тэрээр Францын засгийн эрхэнд гарч ирээд улсаа Европын бусад орнуудаас тусгаарласан бодлого баримталж эхэлсэн байна. Гэхдээ засгийн газар нь армиа удирддаг хуучин тогтолцоо нь Наполеонд том давуу тал өгч, тэрбээр багахан хугацаанд бараг бүх Европыг нутгийг эзэлж дорно зүг довтлох төлөвлөгөө боловсруулж байжээ. Наполеоны дайн эхлэх болсон нөхцөл байдал нь Францын хувьсгал болж бүтэн арван жил үргэлжлээд үр дүнд нь засгийн эрхэнд Наполеон гарч ирснээр бүрдэж байжээ. Францын хамгийн том арми Наполеон Бонапартын цэрэг удирдах авьяасын ачаар Европт бүрэн ноёрхол тогтоосон ч тэд сүйрлээс эмээлгүйгээр Орост довтолсон ч бүрэн ялагдаж бйажээ. үр дүнд нь Наполеоны цөлөгдөн оронд нь хуучныБурбоны угсаа хаант ширээнд ахин заларсан юм. Хамгийн аймшигтай нь нэг хүний энэ шунал 6.5 сая хүний амийг авч оджээ.

Наполеоны дайн (1799-1815)

5.Орос дахь иргэний дайн (1917-1922)

Энгийнээр хэлбэл Орос дахь иргэний дайн нь Улаан арми болон Хаант засгийн залгамжлагчдын хоорондын цэргийн мөргөлдөөн юм. Дэлхийн нэгдүгээр дайнд улс орон нь амжилтгүй оролцсоноос болоод оросын ард түмн эзэн хааныхаа өмнөөс босох болсон бөгөөд 1905-1907 оны амжилтгүй болсон хувьсгал энэ дайны эхлэлийг тавьжээ. Эцэст нь эзэн хаан Николай II–ын ухаангүй удирдлага, угаасаа задарч байсан хаант засгийн дэглэм нь 1917 онд унасан юм. мөн өлсгөлөн, ядуурал газар авч ард түмэн туйлдсан учраас шинэ засгийг бүрэн дэмжих болжээ. Хаант засаг унасан ч өөр өөрийн засаглал тогтоох гэсэн салан тусгаарлагчид, өөрийн газар зүйн сонирхлын төлөө зүтгэсэн хэд хэдэн намын хооронд иргэний дайн таван жил үргэлжилсэн юм. Энэ бүхний эцэст коммунист дэглэм засгийн эрхэнд гарч, хаант засгийн мэдэлд байсан бараг бүхий л газар нутагт ноёрхлоо тогтоосон юм. Таван жил үргэлжилсэн энэ дайн оросын долоон сая хүний амийг авч одсон юм.

Орос дахь иргэний дайн (1917-1922)

4.Японы эзэнт гүрний эзлэн түрэмгийлэл (1894-1945)

Мэйжигийн шинэчлэлийн дараа сёгунатагийнхан (цэргийн эрхтнүүд) эзэн хааны суудлыг авснаар Япон улс төр, эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжиж дэлхийн тэргүүлэх орны нэг болсноор Японы эзэнт гүрэн төрсөн юм. Эзэн хаан Муцухито Мэйжи нэрээр 1871 онд засгийн эрхэнд гарснаар Япон улс 1871 оноос эзэнт гүрэн хэмээгдэх болж хөрш улс орнууд руугаа довтлох боллоо. Энэхүү эзэнт гүрэн 1947 онд Японы Үндсэн хууль баталснаар төгсгөл болсон юм. Японы эзэнт гүрэн оршин тогтносон хугацааныхаа туршид бөмбөрцгийн зүүн хагаст олон тооны цус урсгасан дайн өдүүлж 20 сая хүний аминд хүрсэн юм. Наран орны энэ түрэмгий бодлогыг 1945 онд АНУ хоёр ч хотод нь цөмийн зэвсэг хэрэглэж, Зөвлөлтийн оролцоотойгоор япоын эзлээд байсан зүүн болон зүүн өмнөд азийгчөлөөлснөөр “номхтгож” чадсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд японытүрэмгийллийн уршгаар Хятадын хүн ам хамгийн ихээр нэрвэгдсэн юм.

Японы эзэнт гүрний эзлэн түрэмгийлэл (1894-1945)

3.Дэлхийн нэгдүгээр дайн (1914-1918)

Дэлхийн нэгдүгээр дайн бол бүс нутагтаа илүү их нөлөөлөл тогтоох гэсэн Европын улсорнуудын амбицаас үүдсэн юм. Шалтаг нь Австрийн хунтайж Франц Фердинандыг аминд халдсанаас болоод байлдааны ажиллагаа эхэлсэн болов ч дайн үүсэх нөхцөл байдал бүр эртнээс эхэлчихсэн байлаа. Германы эзэнт гүрний өөрийн эзэмшлийн хүрээг тэлэх гэсэн бодлогоос эмээсэн орнууд тэдний эсрэг дайрахад бэлэн байсан учраас ийм том хэмжээний дайн эхэлжээ. Дахиад хэдэн жилийн дараа үүнээс ч аймшигтай дайн болохыг төсөөлөөгүй хүмүүс энэ дайныг эхлээд дэлхийн дайн юм уу, “Аугаа их дайн” гэж нэрлэдэг байлаа. Дэлхийн нэгдүгээр дайнд эсрэг тэсрэг хоёр лагерь оролцсон нь нэг талаас Антант, нөгөө талаас 25-ын холбоо байсан. Байлдааны ажиллагаа Европ, Бага Ази, Африк тивдөрнөсөн. Үр дүнд нь хэд хэдэн эзэнт гүрэн задарч Версалийн гэрээгээр нөлөөллөөалдахад хүрсэн юм. Энэ гэрээ хожмоо Дэлхийн хоёрдугаар дайн гарах үндсэн шалтгаанболсон нь харамсалтай. Дөрвөн жил үргэлжилсэн Дэлхийн нэгдүгээр дайн нийт 55 сая хүний аминд хүрсэн юм.

Дэлхийн нэгдүгээр дайн (1914-1918)

2.Монголчуудын байлдан дагуулал (1206-1368)

Монголчуудын байлдан дагуулал XIII зууны эхээр эхэлж бараг 150 жил үргэлжилж Монголын эзэнт гүрэн задарсан 1368 онд дууссан байна. Монголчууд тал бүр тийшээ хөрш орнууд руугаа дайран газар нутгийг нь эзлэн, хүн амыг нь захиргаандаа нэгтгэж байлаа. Монголын эзэнт гүрэн ид цэцэглэлтийнхээ үед Алс Дорнодоос Төв Европ хүртэлх газар нутгийг эзэлсэн юм. Монголчуудын байлдан дагууллыг түүхэнд Монгол-Татарын довтолгоон гэж нэршсэн байдаг. Чингис хаан, түүнийг залгамжлагчдын цус урсгасан харгислал баруун Европынхонд Дорнын аюул хэмээн аймшигт дурсамж болж үлдсэн юм. Монгол-Татарын байлдан дагуулал нийт 60 сая хүний аминд хүрсэн нь ХX зууны 40-өөд он хүртэлх бүх дайн самууны урсгасан цуснаас ч их юм.

Монголчуудын байлдан дагуулал (1206-1368)

1.Дэлхийн хоёрдугаар дайн (1939-1945)

Дэлхийн хоёрдугаар дайн бол хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн том эмгэнэлбайлаа. Энэ дайн гарах үндсэн шалтгаан нь Адольф Гитлерийн засаглал Европт өөрийн нөлөөллөө нэмэгдүүлэх гэсэн эрмэлзлээс гадна, дэлхийн нэгдүгээр дайны дараагаар Версалийн гэрээгээр Германд тавьсан болзлоос болоод тус улсад ядуурал нүүрлээд байсан нь бас нөлөөлсөн байна. Тухайн үед оршин тогтнож байсан 73 орноос зөвхөн 11 нь л дэлхийн хэмжээний энэ аймшигт том тэмцэлд хамрагдаагүй юм. Дэлхийн хоёрдугаар дайн зөвхөн байлдааны ажиллагаа байсангүй, хүн амыг бөөнөөр нь хоморголон устгах, цөмийн зэвсэг хэрэглэх гээд шинэ шинэ аюул бие биенээсээ урган гарахад хүргэсэн юм. Зургаан жил үргэлжилсэн энэ аймшигт дайн ойролцоогоор 70 сая хүний аминд хүрсэн юм.

Дэлхийн хоёрдугаар дайн (1939-1945)

Төгсгөл

Дайн тулаан бүхэн түүхийн янз бүрийн үед, бөмбөрцгийн янз бүрийн газар нутагт болж байсан хэдий ч байлдагч талууд нь үргэлж хүмүүс байж, эрх баригчдын өмнөөс эгэл хүмүүс амь алдаж байсан юм. Хүн төрөлхтөн жилээс жилд, зуунаас зуунд бие биенээ хөнөөх шинэ арга хэрэгсэл, шинэ зэвсэг бүтээж улам боловсронгуй болгосоор ирж. Дэлхийн гуравдугаар дайнд ямар зэвсэг хэрэглэх бол гэсэн асуултад Аугаа их эрдэмтэн Альберт Эйнштейн “хэрвээ ийм дайн болбол ямар зэвсэг хэрэглэхийг төсөөлөхгүй байна. Харин дараагийнх нь дайнд хүн төрөлхтөн бороохой, шийдэм, чулуу л барьж дайтах байх” гэж хариулсан байдаг.

Төгсгөл
Source:Caak.mn

Related Articles

Close