Зурхай

Ойрын ирээдүйд асар их баяжих зурхайн 5 ордыг одон орон судлаачид олж тогтоожээ. Та тэдний тоонд багтсан болов уу?

Ямар ч шашин шүтэж, аль ч соёл иргэншилд харъяалагддаг бай хамаагүй, хүмүүс одон орон судлалыг дагадаг. Хүмүүс 7 хоногийн ерөнхий зурлага болон өөрт нь аз авчрах тоо болон чулуу зэргийг мэдэхийг хүсдэг.

12 зурхайн орд байх ба эдгээр нь үндсэн элементэд хуваагдана, гал, ус, газар шороо болон ус, элемент тус бүр нь өөрийн гэсэн утга учиртай. Зурхайн орд болгон өөр өөр чадварууд, хүч чадлууд болон сул дорой байдал, сэтгэл хөдлөлтэй байх ба ирээдүйд хэрхэх нь зурхайн ухаанаас шалтгаална.

Одон орон судлаачид тухайн хүний санхүүгийн нөхцөл байдал хэдэн сард төрснөөс нь ихээхэн хамаардаг гэж үздэг байна. Эд хөрөнгө бол ямар ч хүний хувьд сайн сайхан амьдрахад нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг билээ. Зарим зурхайн ордод төрсөн хүмүүс сайн уран бүтээлч болдог бол зарим нь санхүүгийн чиглэлийн салбарт амжилтад хүрдэг байна. Үүнээс харахад сурах арга барил эсвэл ажил мэргэжил хүртэл зурхайн ордоос шалтгаалдаг болохыг харж болно.

Дараах 5 зурхайн орд нь ирээдүйд асар их баяжих боломжтой ба хувийн зан чанар, амьдралын хэв маяг зэргийг нь хэрхэн тодорхойлсныг хүлээн авна уу.

Охин (08/23-09/22)

Азтай өдөр: Лхагва гариг

Азтай тоо: 5, 14, 23, 32, 41, 50

Ээлтэй өнгө: цагаан, шар, улбар шар, саарал

Аз дагуулах чулуу: Молор

Одон орон судлаачдын хэлж байгаагаар, “Охины орд бол шийдэмгий, хөдөлмөрч, дүн шинжилгээ хийх чадвартай болон асуудлыг нэг бүрчлэн тооцоолдог. Тэд өмнөө тавьсан зорилгодоо хүрдэг, эд баялгийг өөрийн болгож чаддаг байна.”

Охины орд бол газар шорооны элементэд багтана. Энэ ордод төрсөн хүмүүс дэлхийн материаллаг чанартай арай илүү ойрхон байдаг. Охины орд хамгийн уран цэцэн, гоо төгөлдөр од эрхэсийн ивээлд оршино. Үнэхээр их сэтгэлийн хаттай. Тэдний асуудалд хариу өгөх байдал нь сайн удирдагч болгодог.

Охины ордынхон төгс төгөлдөр рүү тэмүүлдэг, бас ажил мэргэжилдээ мэргэжлийн ур чадвараа дээд зэргээр зориулдаг. Энэ нь тэдний хувийн санаачилсан төсөл эсвэл хувьсгалын чанартай ажил байсан ч гэсэн амжилтад заавал хүрдэг. Тэд бүх зүйлийг сайжруулж болно гэж үздэг ба давуу талаа ашиглахдаа гаргууд.

Уаррен Баффетт болон Лэрри Эллисон гэх мэт АНУ-ын тэрбумтнууд энэ ордод төржээ.

 

Хилэнц (10/23-11/21)

Азтай өдөр: Ням, даваа, мягмар болон пүрэв гариг

Азтай тоо: 8, 17, 26, 35, 41, 53

Ээлтэй өнгө: улаан болон тод ягаан

Аз дагуулах чулуу: Гэрэлт чимэд

Хилэнцүүд үргэлж бүгдийг төгс хийж гүйцэтгэдэг, яагаад гэвэл тэд бүх сэтгэл зүрхээ зориулдаг гэхэд буруудахгүй. Хилэнцийнхний зорилго бол өөрийнхөө хүсэж буйг хажуу дахь хүнээрээ хийлгүүлэх явдал юм. Та үүнтэй санал нийлэх үгүй нь огтхон ч хамаагүй.

Хилэнц бол усны элемент ба хүчтэй зөн совинтойгоос гадна оюун санааны өндөр чадамжтай. Тэд сониуч зантай ба гайхалтай шинжээчид болж чадна.

Ажилдаа төвлөрч, зөв амьдралын хэв маягаар амьдардаг тул амжилтад төвөггүй хүрч чаддаг.

Тэднийг эд баялагтай болгоход нөлөлөдөг гол хүчин зүйл бол ялагдлыг хүлээж авч, алдаанаасаа суралцаж, цааш явдаг тууштай зан чанар юм.

Хилэнцийн ордод төрсөн алдартан гэвэл Билл Гэйтсийг нэрлэж болно.

 

Арслан (07/23-08/22)

Азтай өдөр: Мягмар, баасан болон ням гариг

Азтай тоо: 5, 14, 23, 32, 41, 50

Ээлтэй өнгө: Шаргал, улбар шар, улаан

Аз дагуулах чулуу: Бадмаараг

Арслан бол эдгээр 5 зурхайн ордуудаас цорын ганц галын элементэд хамаарах орд билээ. Ширэнгэн ойн хаан гэгддэг арслангийн орд омог бардам, эрч хүчтэй болон төрөлхийн удирдагчид байдаг. Тэдний эр зориг үнэхээр гайхалтай. Өмнөө тавьсан ямар ч зорилгод хүрдэг ба энэ зарчмынхаа үр дүнд амжилтын оргилд гарч чаддаг.

Тэд хэзээ ч бусдын анхаарлын төвд байх гэж хичээдэггүй.

Арслангууд бол өөдрөг үзэлтэй бас аз жаргалтай хүмүүс юм. Тэд өөрсдийнхөө боломж, нөөц бололцоог сайн мэдэхээс гадна давуу талаа яаж ашиглахаа хэнээр ч заалгадаггүй.

Тэдний бас нэгэн гайхалтай эрхэм чанар бол нэр хүнд. Тэднээр олон хүн бахархдаг ба хэзээ ч үнэлэмжээ алддаггүй гэхэд болно.

Эдгээр чанарууд арслангуудыг амжилтад хүрэх бүрэн боломжтойг харуулж байгаа биз ээ. Өөрөөр хэлбэл тэдний данс хоосон байх үе амьдралд нь маш ховор тохиолдоно.

 

Үхэр (04/20-05/20)

Азтай өдөр: Даваа, Баасан, Бямба

Азтай тоо: 2, 11, 29, 37, 56

Ээлтэй өнгө: цагаан, ногоон

Аз дагуулах чулуу: Маргад

Үхэр бол гараг ертөнцийн элементэд хамаарна. Үхрүүд даруухан бас эрүүл харилцааг бий болгодог. Тэд хайрлаж буй хүндээ хэнээс ч илүү итгэдэг ба энэ тэдний байгалиас заяасан зан чанартай холбоотой.

Тэд зөн билгээ дагадаггүй ба дадлага туршлага болон мэдлэг дээрээ тулгуурлаж сонголт хийдэг. Тэд бол ухаалаг ба зөв үйлийг хийх хүсэл эрмэлзэлтэй. Цаг хугацааг хий дэмий зүйлд огтхон ч үрдэггүй. Энэ зан чанар нь тэднийг мундаг удирдагч болгодог.

Түшиг тулгууртай үхрийн орд сайн бизнесийн хамтрагч болж чаддаг бас ажиллаж буй салбартаа өөрийн нэрийг тодоор үлдээдэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хүмүүс тэдэнд итгэж, бизнесийн тал дээр зөвлөгөө өгөхөөс хэзээ ч цааргалдаггүй.

Үхрүүд энгийн амьдралаар амьдрахыг чухалчилдаг, түүнчлэн хамгийн их мөнгө хадгалахыг хичээдэг ордуудын нэг юм. Үнэтэй машин болон байшинд мөнгөө зарцуулахаас илүү бизнест хүчээ үзэхийг илүүд тавьдаг.

Мэлхий (06/21-07/22)

Азтай өдөр: Мягмар, Баасан, Пүрэв, Ням

Азтай тоо: 4, 13, 22, 31, 40, 48, 57

Ээлтэй өнгө: цэнхэр, саарал

Аз дагуулах чулуу: Сувд

Мэлхий бол усны элементэд хамаарах орд. Хүмүүст сайхан сэтгэл гаргадаг ба бусдыг өсч дэвшихэд нь тусалж, урам зориг хайрладаг. Тэдний чадвар бол бусдад туслах ба үр дүнд нь тэд өөртөө итгэх итгэлтэй болдог байна.

Мэлхий бол супер эмзэг бас бусдаас хайр халамж хамгийн ихээр шаарддаг орд юм. Энэ бол яагаад мэлхийнүүд бусадтай хамтарч ажиллах дуртай байдаг болохын илрэл юм. Тэд харилцааны өндөр чадвартай бас бусдын анхаарлыг төвөггүй татаж чаддаг. Зөвлөгөө өгдөг төрлийн ажил эрхэлбэл тохиромжтой.

Бүтээлчээр сэтгэж амьдрах тааламжтай санагддаг ба толгойгоор нь дүүрэн бодол эргэлдэж байдаг. Хувийн бизнес эхлүүлэх болон урлагийн авьяас чадвараа хөгжүүлбэл ашигтай. Тэд дуртай зүйлээ хийхийг хүсдэг ба бусдын доор биш, дээр ч биш, дундаж амьдралаар амьдрахыг илүү таашаадаг.

Үлдэж буй 7 ордын хувьд бүгдээрээ баяжих бүрэн боломжтойгоос гадна өмнөө тавьсан зорилготой. Эдгээр 5 ордын хувьд бусдаасаа илүү баяжих магадлалтай гэдгийг дуулгах нь зүйтэй болов уу. Ерөнхийдөө таны яаж амьдрах, хэрхэн баяжих эсэх нь таниас өөрөөс чинь л шууд шалтгаална гэдгийг санаарай.
Source:Xopom.com

Related Articles

Close