ДЭЛХИЙ ДАХИНДНИЙГЭМ

“Infinity Mue” нэртэй монгол реппер Бангкокт хулгай хийжээ

Бангкок хотын BTS агаарын метронд зорчиж явсан Словак улсын жуулчны хэтэвчийг хулгайлсан гурван монгол залууг баривчилсан талаар гадны хэвлэлүүд  онцолж байна. Тайландын цагдаагийн газар тэдний хоёр болох 26 настай  И.Мөнхбаяр, 27 настай  Г.Ихбаяр нарыг Монголдоо алдартай реп дуучид болохыг олж мэдсэн гэж мэдээлэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Реппер Seryoja: Би Бангкокт гарсан  хулгайн хэрэгт холбоогүй

РЕППЕР SERYOJA: БИ БАНГКОКТ ГАРСАН  ХУЛГАЙН ХЭРЭГТ ХОЛБООГҮЙ

2 цагийн өмнө

И.Мөнхбаярын   реппер нэр нь “Infinity Mue”  бөгөөд тэрбээр 2018 онд реппер Г.Энэрэлийн “Sweet”, BadСucci  дууг хамтран дуулж байжээ. Дөрвөн жилийн өмнөөс тэрбээр “Infiniti” нэрээр уран бүтээл хийх болсон ч энэ нэрээ “Infinity Mue” болгож өөрчилжээ. Тэрбээр бие даасан гурван уран бүтээлтэй. Гэсэн ч дуундаа клип хийлгээгүй байна. Түүнийг олонд танигдсан реп дуучин гэхэд  тун эргэлзээтэй.

Хулгайн хэрэг үйлдсэн этгээдүүд нь Словакын жуулчны 2,000 баттай хэтэвч ($63 орчим) болон бусад үнэт эд зүйлсийг авсан байжээ. Хулгайн хэрэг гарсны дараа ойролцоох өртөөний хогийн савнаас хоосон хэтэвч олдсон аж. Цагдаа нар хяналтын камерны бичлэг шалгаад гурван этгээд хэтэвчийг хогийн саванд хаяад явсныг тогтоосон байна.

ТАЙЛАНДАД ХУЛГАЙ ХИЙСЭН МОНГОЛЧУУД 

Мөн өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр Бангкок хотын олон улсын нисэх буудал дээр халаасны хулгай хийж байсан Монгол Улсын гурван иргэнийг тус улсын цагдаагийн байгууллага  илрүүлэн баривчилсан юм. Тэд баригдахаасаа хоёр долоо хоногийн өмнө нисэх буудлаар үйлчлүүлж байсан жуулчдын халааснаас эд зүйлийг хулгайлж байгаа нь хяналтын камерт бичигдэж, баригджээ. Тодруулбал,  Б.Хишигбат /40 настай эр/, Б.Төрмөнх /41 настай эр/ Б.Өлзийбаяр /35 настай эм/ нар нь  саатуулагдах үедээ их хэмжээний гадаадын мөнгөн дэвсгэрт буюу 200 мянган тайланд бат, 8600 ам.доллар, 3650 евро, 900 мянган иен, 1355 аргентин песо, 400 мянган вьетнам дон, 500 австрали долларыг биедээ авч явж байжээ.

ТАЙЛАНДЫН ХААНЫ ОРДОНД ХУЛГАЙ ХИЙСЭН МОНГОЛЧУУД ХЭН БАЙВ

Монгол Улсын гурван иргэн болох М. Батболд, С. Солонго, Г. Золзаяа  нар нь гуравдугаар сарын 28-ны өдөр  Тайландын хааны ордонд жуулчдын эд зүйлсийг хулгайлсан хэргээр баривчлагдсан.

Уг ордныг үзэхээр жуулчид олноороо зорин ирдэг дээрх гурван иргэн АНУ-ын жуулчдын бэлэн мөнгө, банкны карт болон бусад эд зүйлсийг хулгайлж, хулгайлсан картаараа дэлгүүрээс худалдан авалт хийсэн байна. Харин бэлэн мөнгө, карт зэргээ алдсан жуулчид хааны ордны цагдаагийн хэсэгт хандсанаар гэмт этгээдүүдийг хайж эхэлжээ.

Одоогоор тэдний хэрэг прокурорын байгууллагад шилжсэн байгаа ба бурхан шашны ариун дагшин газар хулгай хийсэн, бусдын банкны картыг зөвшөөрөлгүй ашигласан зэрэг зүйл заалтыг зөрчөөд байгаа аж.

Related Articles

Close