ДЭЛХИЙ ДАХИНД

Саятнууд “Өлсгөлөн тоглоом”-той адил тэмцээн зохион байгуулахаар болжээ

Бүлэг саятнууд “Өлсгөлөн тоглоом”-той ижил зарчим бүхий тэмцээн зохион байгуулж, ялагчид нь 100 мянган фунт стерлинг өгөхөөр болсон тухай ‘HushHush.com’ вэб сайтад мэдээлжээ.

Мөн тэд тэмцээн зохион байгуулахад тохиромжтой хувийн арал болон тулаанд зориулсан талбайн дизайныг гаргах мэргэжлийн хүн хайж байгаагаа дурдсан байна. Талбайг тохижуулах ажил ойролцоогоор зургаан долоо хоног үргэлжлэх бөгөөд уг ажлыг хийх хүн өдрийн 1500 фунт стерлингээр цалинжина гэжээ. Өөрөөр хэлбэл, саятнуудын тулааны талбарыг бий болгосныхоо төлөө 45 мянган фунт стерлинг олох боломжтой гэсэн үг.

Харин тэмцээний оролцогчдыг хиймэл сум бүхий Airsoft буу, зэвсэг, мэдрэгчтэй хантаазаар хангах ба гурван өдөрт багтаан өрсөлдөгчөө “агнах” эрэлд гарах гэнэ. Эцэст нь бүх өрсөлдөгчөө буулган авч чадсан нэг оролцогч 100 мянган стерлингтэй гэртээ харих аж. (Мэдээж хэрэг хэн нэгэн жинхнээсээ үхэх шаардлага гарахгүй)

‘HushHush.com’ вэб сайтыг үүсгэн байгуулагч Аарон Харпин “Хэрэв энэ жилийн тэмцээн амжилттай болвол жил бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж ярьжээ.

Эх сурвалж: Daily Mail

Related Articles

Close