Uncategorized

Бүх цаг үеийн хамгийн их маргаан, шүүмжлэл дагуулсан 10 кино

10“Калигула” (Caligula)

“Penthouse”-ийн санаачлагч Боб Гуччионе (Bob Guccione) нэг удаа маш их төсөвтэй, сексийн тухай кино хийж байна гэж зүүдэлжээ. Улмаар тэрбээр алдартай зохиолч Гор Видалаар (Gore Vidal) Ромын хамгийн галзуу эзэн хаан Калигула (Caligula)-ийн тухай кино зохиол бичүүлсэн юм. Дараа нь Европын алдартай, кино найруулагч Тинто Брассийг хөлсөлсөн ч кинондоо алдартай жүжигчдийг тоглуулж чадаагүй гэдэг. Киноны зураг авалт эхэлж байх үед Брасс кино зохиолыг өөрчилсөн тул Видал кино багаас гарчээ.

Киноны зураг авалтууд Гуччионед төдийлөн таалагдаагүй учраас Жанкарло Луитай нийлэн секс үзэгдлүүдийг маш ихээр нэмсэн нь Брасст таалагдаагүй болохоор киног найруулахаас татгалзсан юм. Драм, порнограф холилдсон 3 цаг үргэлжлэх энэ кино маш их шүүмжлэл хүртэж байсан.

"Калигула" (Caligula)

9“Булшин дээр чинь нулимна” (I Spit on Your Grave)

Кинон дээр Женнифер гэх бүсгүй Коннектикут мужийн хөдөө тосгон руу номоо бичихээр ганцаараа явдаг. Түүн рүү нутгийн танхай этгээдүүд дайрч хүчирхийлснийхээ дараа үхэг гээд хаядаг. Гэвч бүсгүй амьд үлдэж тэднээс нэг нэгээр нь өшөөгөө авч эхэлдэг юм. Уг киноны эхлэл 30 минутад тасралтгүй хүчирхийлэл гардаг ба киноны сүүлийн хагаст Женниферийн буруутнуудыг шийтгэж байгаа хэсгүүд үргэлжилдэг. Зарим хүмүүс гол дүрийн эмэгтэйн өшөөгөө авч буй байдал хэт феминист утгыг илэрхийлсэн байна гэж үздэг. Энэ киног Англи, Канад, Ирланд болон Австрали гэх мэт хэд хэдэн оронд гаргахыг хориглодог юм.

"Булшин дээр чинь нулимна" (I Spit on Your Grave)

8“Cannibal Holocaust”

1980 онд Европын кино найруулагч Руджеро Деодато энэ киногоо хийж эхлэхээсээ өмнө жүжигчидтэйгээ кино нээлтээ хийтэл олон нийтийн өмнө гарахгүй байх ёстой гэсэн гэрээг байгуулж байсан.  Гэвч кино зураг авалтын үеэр олон цуурхал гарч Деодатог мөрдөж байсан гэдэг. Улмаар түүнийг аллагын хэргээр баривчилсан ба тэрбээр жүжигчдийг амьд гэдгийг баталсныхаа дараа суллагдсан юм. Одоо болтол уг киног Деодатогийн эх орон Итали болон бусад оронд гаргахыг хориглодог. Энэ киног хийх явцад маш олон амьтан алсан нь амьтны эрхийг хамгаалагчдын хилэгнэлийг ихээхэн төрүүлсэн байдаг.

“Cannibal Holocaust”

7“Бүүдгэр бүс” (Twilight Zone: The Movie)

Уг киног Жон Лэндис, Стивен Спилберг, Жо Данте, Жорж Миллер нар хэсэг хэсгээр нь найруулсан юм. Кинонд тоглосон хоёр хүүхэд болон жүжигчин Вик Морроу нар нисдэг тэрэгний ослоор нас барахад найруулагчид нь маш ихээр шүүмжлүүлж байжээ.

Найруулагч Лэндисийг “Асуулт” хэсэгт тоглож буй хүүхдүүдийг аюултай нөхцөлд оруулсан, шөнийн цагаар ажиллуулж байсан гэх шалтгаанаар буруутгаж байсан юм. Дараа нь мөрдлөг явуулахад тухайн хүүхдүүдийг Калифорни мужийн хөдөлмөрийн хуулийг зөрчиж тоглуулсан нь тогтоогджээ.

"Бүүдгэр бүс" (Twilight Zone: The Movie)

6“Titicut Follies”

1967 онд Роберт Уайзманын найруулсан уг кинонд нийгмээс тусгаарлагдаж, эмнэлгийн ажилтнуудад тамлуулж буй өвчтөнүүдийн талаар гардаг. Эмнэлгийн ажилчид өвчтөнүүдээ хүчээр хооллож, биеэ хамгаалах чадваргүйг далимдуулж тэднээр доог тохуу хийдэг юм. Энэ кино сэтгэл мэдрэлийн эмнэлгийн асуудлыг нийгэмд ил тод дэлгэж харуулсан гэхэд хилсдэхгүй. Киног гарсны дараа тун удалгүй Массачусетс мужийн дээд шүүх сэтгэцийн өвчтэй хүмүүсийн хувийн нууц, нэр хүндэд халдсан байна гэх шалтгаанаар тус киног олон нийтэд үзүүлэхийг хоригложээ. Гэвч 1991 онд хорио цуцлагдсан ба өнөөдөр энэ кино өөрийн төрөлдөө сонгодогт тооцогддог.

“Titicut Follies”

5“Христийн сүүлчийн хүсэл” (Last Temptation of Christ)

Мартин Скорсезегийн бүтээсэн уг киноны жүжигчид ихээхэн шүүмжлэлд өртөж байсан. Гэхдээ жинхэнэ шүүмжлэл шашны байгууллагуудаас ирсэн юм. Киноны сүүлийн үзэгдэл дээр Есүс загалмайд цовдлогдсон байхдаа энгийн амьдралд дурлаж байгаагаар гардаг ба хүмүүс сексийг шашинтай хольсонд нь дургүйцэж, шашны түгээгчид болон католик сүмийнхэн маш хүчтэй эсэргүүцэж байжээ. Мөн киног гаргаж байсан Парисын кино театрыг католик шашинтнууд шатааж байсан түүхтэй.

"Христийн сүүлчийн хүсэл" (Last Temptation of Christ)

4“Мэдрэхүйн ертөнцөд” (In the Realm of the Senses)

Нагима Ошимагийн найруулсан энэ кино ил задгай сексийн үзэгдлүүдээрээ алдартай болсон юм. 1930-аад оны бодит үйл явдал дээр тулгуурласан тус кинонд нэгэн хосын сексийн амьдралын тухай өгүүлдэг. Киноны нэг хэсэг дээр гол дүрийн жүжигчид болох Татуя Фүжи, Екика Мацуда нар жинхэнээсээ секс хийсэн гэдэг. Японд энэ төрлийн киног гаргахыг хориглодог учраас албан ёсоор Францад хийгдсэн гэж бүртгэгддэг ажээ. Уг киног нээлтээ хийсний дараа АНУ, Англи болон Япон зэрэг орнууд олон нийтэд үзүүлэхийг хориглож байжээ.

"Мэдрэхүйн ертөнцөд" (In the Realm of the Senses)

3“Парис дахь сүүлчийн танго” (Last Tango in Paris)

1972 онд Бернардо Бертолуччигийн найруулсан уг кино саяхныг хүртэл шүүмжлэлд өртөж байсан. Киноны хүчирхийлж буй хэсэг олон хүний дургүйцлийг хүргэж байсан ба тус хэсэг дээр тоглодог гол дүрийн жүжигчин Марлон Брандо нь хамт тоглосон 19 настай Мария Шнайдерыг жинхэнээсээ хүчирхийлсэн гэх цуурхал ч байдаг. Энэ хэсгээс болж найруулагч Бернардо Бертолуччи Италид хурцаар шүүмжлүүлж байжээ.

"Парис дахь сүүлчийн танго" (Last Tango in Paris)

2“Механик оранж” (A Clockwork Orange)

Энэ кино бол Стэнли Кубрикийн бүтээлүүдээс хамгийн их асуудал дагуулсан нь юм. Гэмт бүлэглэлийн толгойлогч Алексийн талаар өгүүлэх тус кинонд маш их хүчирхийлэл гардаг ба эсэргүүцэгчид найруулагч Кубрикийн Англи дахь гэрт нь халдаж байжээ. Киноны “Singing in the Rain”-г дуулангаа гэрийн эзэгтэйг хүчирхийлж буй хэсэг маш алдартай юм.

"Механик оранж" (A Clockwork Orange)

1“Salò, or the 120 Days of Sodom”

Пьер Паоло Пазолини бол секс, шашныг хольж кино хийдэг найруулагчдын нэг юм. Түүний хамгийн муу нэрээрээ алдартай кино бол “Salò, or the 120 Days of Sodom” билээ. Уг кинонд Дэлхийн хоёрдугаар дайны үеэр нацист цэргүүд 9 охид, хөвгүүдийг олзолж хэрхэн 120 өдрийн турш зэрлэгээр тамлаж байгааг харуулдаг. Маш их хүчирхийлэл харуулсан тус киног олон оронд гаргахыг хориглодог.

Source:Caak.mn

Related Articles

Close