Сонжоо

Хайда дүрснээс аль нэгийг нь сонго: таныг амжилтад хүрэхийн тулд юу хийх ёстойг чинь хэлж өгнө!

Хайдагийн дүрснүүд танд ямар нэгэн зүйлийг хэлж өгнө.

Бид бүхэн бүгдээрээ амжилтад хүрэхийг хүсдэг ба өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхээр чармайдаг. Гэвч тэр бүр санасандаа хүрэх нь ховор. Мэдээж хэрэг амжилтад хүрэхийн тулд олон саад бэрхшээлийг даван туулах шаардлагатай. Заримдаа бид итгэл үнэмшилгүй болж, шантрах үе ч бий.

Танд амжилтад хүрэхийн тулд юу хэрэгтэй болохыг мэдмээр байна уу? Тэгвэл гараг ертөнцийн тусламжтай хариултыг нь олж болно. Хайдагийн ид шидийн билэг тэмдгүүд – таныг аз жаргалаа олж авахад тусална.

Та эхлээд дотор хүнээ сайн сонсож, дараа нь дээрх дүрснүүдээс нэгийг нь сонго. Таны сонголт амжилтад хүрэхийн тулд хийх ёстойг чинь хэлж өгөх болно.

Билэг тэмдэг 1 – Зөн совин

Аль болох та өөрийгөө сонсох хэрэгтэй бас 6 дахь мэдрэхүйтэйгээ нягт холбогдохыг хичээ. Та юу хийх ёстойгоо сайн мэднэ. Битгий эргэлз. Оюун бодлоо цэгцэл. Зөн совиндоо хөтлөгд. Энэ бүхний дараа та үр дүнг нь бага багаар мэдэрнэ – ирээдүйн амжилт руу таныг хөтөлнө.

 

Билэг тэмдэг 2 – Тэсвэр

Зарим зүйлийг хүчээр хянах хэрэггүй, сэтгэл хөдлөлдөө үргэлж бүү захирагд. Өөрийгөө удирдах чадварыг гартаа атга. Зарим асуудалд нухацтай ханд. Сэтгэл хөдлөлдөө тархиа удирдуулах эрхийг бүү олго. Бодол санаагаа цэгцтэй байлгаж, асуудалд тайвнаар хандаж чадвал та амжилтад хүрнэ.

 

Билэг тэмдэг 3 – Хүлээлт

Та бага зэрэг хүлээ. Одоо бол таны сайн төлөвлөгөө боловсруулах цаг үе. Тохирох цаг нь ирэх хүртэл хүлээ – хамгийн зөв шийдэл. Бүх зүйлийн тохироо бүрдэх үед та илүү хүчирхэг болно. Тэртээ тэргүй та амжилтад хүрэхийн тулд цаг наргүй хөдөлмөрлөх нь ойлгомжтой – амрах ч завгүй.

 

Билэг тэмдэг 4 – Өршөөл

Атаа хорсол болон өш хонзон таныг өвтгөж мэднэ. Бүх муу муухай зүйлсийг өөрөөсөө холдуул. Хэрэв хэн нэгэн таныг уурлуулбал түүнтэй зүгээр л харилцахаа боль. Гэхдээ юун түрүүнд хэн нэгэнд өс санаж, өшөө авах гэсний хэрэггүй. Сөрөг бодлоо байлгасаар байх нь танд олдох олон боломжийг үгүй хийнэ. Харин сөрөг бодлоосоо салж чадвал та амжилтад хүрч чадна. Аз танд инээмсэглэл авчирна.

 

Билэг тэмдэг 5 – Хатуужил

Битгий эргэлз. Чулуу хэзээ ч усанд урсдаггүйг сана. Танд бага зэрэг тэсвэр хатуужил бас үнэнч байдал хэрэгтэй байна. Яг одоо бууж өгмөөр санагдаж байвал энэ бодлоо эртхэн авч хая – учир нь та бууж өгөх ёсгүй. Та амжилтад хүрэхийг хүсэж л байвал ямар нэгэн байдлаар урагшилж байх хэрэгтэй.

Related Articles

Close