ХҮМҮҮС

Жүжигчин Б.Тамир, А.Ганчимэг нар хамтын амьдралдаа бэлэн болжээ

Хоёр Ганаа гэх тодотголтой жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Хувьсал” продакшнаас өрх тусгаарлаж, “Аримун” продакшныг байгуулаад жил гаруй хугацааг үдэж буй. Тэдний хувьд дэлгэцийн анхны уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгож, өндөр үнэлгээ аваад байгаа билээ. “Халуун зүрх” гарсан даруйд жүжигчин Б.Тамир, А.Ганчимэг нарыг хайр сэтгэлийн холбоотой гэх хардлага тарж, өнөөдрийг хүрэв.

Жүжигчин А.Ганчимэгийн хувьд нэгэн ярилцлагадаа “Б.Тамир бид хоёр Драмын театрт хамт ажилладаг байхдаа “Ромео, Жулльетад хамт тоглох хүсэлтэй байсан ч харамсалтай нь чадаагүй юм. Гэхдээ “Халуун зүрх”  кинон дээр хос болж тоглосноос өөр ямар ч холбоогүй” гэж дугарсан удаатай. Гэхдээ ойрын эх сурвалжийн ярьснаар бол тэд хайр сэтгэлийн холбоотой нь нэгэнт ил болсон асуудал бөгөөд хэтэрхий сайхан харилцаатайгаар зогсохгүй хоёр гэрээрээ орж, гардаг болжээ. Үүнийгээ ч баталж жүжигчин Б.Тамир хамт авахуулсан зургаа анх удаа инстаграмдаа нийтэллээ. Урлагийн хосын тоог нэмж байгаа авьяаслаг жүжигчдийн хэн хэн нь өмнөх амьдралаасаа нэг нэг охинтой билээ.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close