ЗӨВЛӨГӨӨ

Хоёр сайхан хүүгээ хойд эцгийн гар харуулсан “ААВ” энийг заавал уншаасай… Хүмүүс минь шейрлээрэй…

Хүү…
Аавдаа зодуулж, балаар хатгуулж, шугамаар балбуулж, орцонд хөөгдөж өссөн хүү, мөнгө олохоор Солонгос руу олон жилээр явсан ээж, эзэнгүйдэж өссөн хожмын хүчирхийлэгч хойд аав, хүний нутагт нулимсаа залгин ажиллаж байж авсан байраа хүүгийнхээ дагуулж ирсэн хоёр дагавар хүүхэдтэй хүүхэнд алдах вий гэж айдаг эмээ…

дөрвөн ханатай гэрт хотын захад амьдардаг гэх үсээ шарлуулж будсан, бохь зажилж хар нүдний шил зүүсэн бас нэг ганган эмээ… хоёрын хоёр бага насны хүүгээ хөтлөөд дахин нөхөрт гарсан, хөмсгөө шивүүлж, хумсаа өөлөх юмгүй засуулсан ээж…зургаа, дөрөвхөн настай хөвгүүд…хүүгийн эцэнхий туранхай, хөхөрч няцарсан бие, халцарсан үс, ээж, эмээ нар нь халамж анхаарал муутай байдгийг илэрхийлэх турьхан бядгүй дүр төрх…дотор эрхтнүүдийн гэмтэл…есөн удаагийн хагалгаа…дахиад ч хийлгэж болзошгүй мэс заслууд…яагаад ч юм хоёр хүүгээ орхиод явсан төрсөн эцэг…яагаад ч юм хөвгүүдийг нь гадуурхдагийг өнөөг хүртэл мэдээгүй гэх ээж…Хөвгүүдтэй холбоотой дүр зургуудыг цуглуулж харахад нэг ийм. Ямартай ч монголчууд маань эрвийх дэрвийхээрээ хөдөлж, ээжийг нь шүүмжилж, эмээг загнаж байгаад ч болов хэдхэн хоногийн дотор гурван хүүхэдтэй эмэгтэйд 50 шахам сая төгрөг цуглуулчихлаа. Байр болгох шийдэлд хүрчихлээ. Харин хөвгүүд бас л хаягдав. Уг нь тэд өнөөг хүртэл хамгийн хүнд хэцүүг давж, үхлийн босгоор алхаж байж олны анхаарлыг орон байр болтол нь татсан…цаашдаа тэднийг ямар амьдрал хүлээж байгаа бол? Эмээ нь нүүж ирээд, ээж ажил хийгээд амьдрал хэвийн үргэлжлэх үү? Эмээ үсчин, маникьюрт өнжиж, дэлгүүр хэсч, ээж 10 сартай нялх хүүхэдтэйгээ зууралдаад хоёр хүү хоолтой, хоолгүй, аяга бантан хийгээд өгөх сэтгэлгүй хүмүүсийн дунд өсвөр насаа үдэх үү. Энэ олон хагалгааны дараах эм тариа, сэргээн засах эмчилгээ яах уу? Ямар ч хүнд үед өсч өндийдөг хүүхэд л юм болсон хойно зөнгөөрөө нэг юм хүн болох уу? Нөгөө хүчирхийлэгч хойд аав ялаа дуусгаад төрсөн хүүтэйгээ, хөвгүүдийн дүүтэй уулзах нэрээр орон гэрээр нь орж гарч, хоёр жаахан хүүгийн сэтгэл дундуур туучин, басамжлан доромжилсон хэвээр үлдэх үү…юу ч тодорхойгүй, юу ч шийдэгдээгүй…ганцхан ээж эмээ хоёр өөрсдийнхөө алдаа, хөвгүүдийнхээ зовлонгоор орон сууцтай л болцгоосон…хөвгүүд харин нүдэндээ чимээгүйхэн нулимстай, хагалгааны олон олон ёодолтой, сэтгэлдээ гүн шархтай, ухаарах ухаарахгүй, ойлгох ойлгохгүй асуудлуудтай, зүрхэндээ үүрч даахгүй үнэнийг тээж хоцров…Монголын нийгмийн, олон аавууд, олон ээжүүд, олон эмээ, олон өвөө нарын дүр зураг…олон олон хүүхдийн нулимсан дээр тогтож буй амьдрал…өглөө гарахад чинь байрны булан тохойд хэдэн архичин шил юмны мөнгө босгочих санаатай үлбийж зогсоно уу? Өдөржин хиймэл хумс, химитэй үс, засмал хөмсөг, будмал нүүрний төлөө гоо сайхны салон, дэлгүүр гудамжаар эргэлдсэн, хаана ажилладаг, яаж амьдардаг нь ойлгомжгүй охид хөлхөж үзэгдэнэ үү? Тэдний ард хүүхдүүд бий. Ээжийгээ хүлээж, эмээгээсэа хоол горьдож, ааваасаа далдичсан хүүхдүүд бий!

Related Articles

Close