Сонин хачин

Өмнөд Солонгосын тухай сонирхолтой баримтууд

Өмнөд Солонгос агуу түүхтэй орон билээ. 1960-аад он хүртэл ядуу орнуудын тоонд багтаж байсан бөгөөд бараг л 10 хүний нэг нь сүрьеэ өвчинөөр өвчилсөн байсан байна. Солонгост цэвэр усны нөөц, цэвэр усны хоолой байдаггүй байсан учир хүн амын 90 орчим хувь нь нийтийн худаг болон голын усаар хэрэгцээгээ хангадаг байжээ. Гэхдээ хэдхэн жилийн дотор Солонгост эдийн засгийн өсөлт явагдсанаар улс орны аж амьдрал, амьдралд хандах хандлага нь өөрчлөгдсөн байна. Хэдийгээр бүх зүйл шинэчлэгдэн өөрчлөгдсөн ч зарим нэг ёс заншил хадгалагдан үлджээ. Ингээд Өмнөд Солонгосын тодотгол болсон сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Өмнөд Солонгосын тухай сонирхолтой баримтууд

1. Архидалт
Хэдийгээр архидалт нь Өмнөд Солонгосын томоохон дайсан ч архидалтынхаа тоогоор дэлхийд 7-д бичигддэг байна. Ажилчид нь сард нэг удаа заавал бөөндөө нийлж найрладаг бөгөөд зарим тохиолдолд долоо хоног бүр нийлж нэг нэгнээ дайлах нь бий. Үүнийг “hoesik” гэдэг бөгөөд энэ үйл ажиллагааны үеэр хэд хэдэн дүрмийг заавал баримтлах ёстой байдаг аж. Хэрвээ ахмад хүнд архи хундаглаж өгч байвал архиа хоёр гараараа барих шаардлагатай. Ахмадууд болон томоохон албан тушаалтангууд л нэг гараараа барьж болдог аж. Хүн бүр үг хэлж, хүн бүр уух ёстой. Ийнхүү зарим нэг ёс заншлалаас болоод Солонгосын иргэн тус бүрт 15л архи жилд ноогдож байгаа бөгөөд энэ нь Азийн орнуудын хувьд нэлээд өндөр тоо юм байна.
www.caak.mn

2. Улаан бэх
Өмнөд Солонгосчууд хүний нэрийг улаан өнгөөр бичвэл тухайн хүнтэй ямар нэгэн муу юм тохиолдоно гэж үздэг. Учир нь улаан өнгийн бэхээр нас барсан хүний нэрийг оршуулах ёслолын үеэр бичдэг байна. Энэ арга замаар нас барагсдыг тамаас холдуулж байгаа гэж үздэг боловч амьд хүний хувьд энэ нь хараалд тооцогддог аж.
www.caak.mn

3. Гар барих
Зэрлэг эсвэл соёлгүй мэт харагдахгүйн тулд Солонгост очвол мэндлэхдээ заавал гар бариарай. Нэг албан тушаалтай эсвэл нэг үе тэнгийн хүмүүс хоорондоо гар барихдаа нэг гараараа барьж болно. Харин өөрөөсөө ахмад хүн болон дарга, захиралтайгаа гар барьж байвал заавал хоёр гараараа гарыг нь барих хэрэгтэй.
www.caak.mn

4. Солонгос болон Японы хоорондын харилцаа
Япон болон Өмнөд Солонгосчуудын хоорондын харилцаа төдийлөн сайн байгаагүй. 1910 оны үед Япон болон Өмнөд Солонгосынхон хоорондоо байлдаж байсан бөгөөд Япон Солонгосыг эзэлж байсан байна. Ийнхүү эзэлсэн үедээ Япон хэлийг тарааж эхэлсэн аж. Харин Дэлхийн 2-р дайны үед Япон дахин Солонгос руу довтолсон бөгөөд тухайн үеийн гаргасан догшин, авираасаа болж одоог хүртэл уучлалт гуйсаар байгаа гэнэ. Үүнээс гадна Солонгост “Токто” гэж нэрлэдэг арал байдаг бөгөөд түүнийг Япончууд “Такэшима” хэмээн нэрлэдэг. Хэдийгээр Дэлхийн 2-р дайны дараа арал Солонгосын мэдэлд очсон ч Япончууд өөрийн арал хэмээн үзсээр байгаа аж.
www.caak.mn

5. Банзалд хандах хандлага
1979 оны үед Солонгост эмэгтэйчүүдийн хувцсанд маш нарийн хяналт тавьж байсан байна. Банзалны урт өвдөгнөөс дээш гарсан байж болохгүй гэх мэт. Харин одоо эмэгтэйчүүд нь чөлөөтэй богино банзал өмсөж болох аж. Саяхан улсын удирдлагаас хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний хувцсанд хяналт тавихыг оролдсон боловч маш олон эсэргүүцэлтэй тулгарсан байна.
www.caak.mn

6. Ариун цэврийн өрөөний цэцэрлэгт хүрээлэн
Өмнөд Солонгост маш олон төрлийн онцлог цэцэрлэгт хүрээлэнгүүд байдаг байна. Эдгээрийн нэг нь Сувон хотод байрлах бие засах газрын санааг агуулсан цэцэрлэгт хүрээлэн юм. Энэ цэцэрлэгт хүрээлэнг 2007 онд хотын захирагч асан Сим Же Дукад зориулан барьж байжээ. Тэрээр 2009 онд нас барсан учир энэ байгууламжийг музей болгосон байна. Музейд зуун зууны ариун цэврийн хэрэгслүүд болон бие засаж буй хүмүүсийн баримал хүртэл байдаг аж.
www.caak.mn

7. Гоо сайхны хагалгаа
Өмнөд Солонгост гоо сайхны хагалгааг ямар ч асуудалгүй хүлээж авдаг учир хагалгаа хийлгэх гэж байгаагаа нуух шаардлагагүй байдаг. Статистикийн судалгаанаас харахад Өмнөд Солонгосын бүсгүйчүүдийн 5 эмэгтэй тутмын нэг нь ямар нэгэн хагалгаа хийлгэсэн байдаг гэх дүгнэлт гаржээ. Харин эцэг эхчүүд нь хүүхдээ сургууль төгсөх үед нь бэлэг болгож гоо сайхны хагалгаанд орох эрх өгдөг аж. Ихэнхидээ тэд нүднийхээ хэлбэрийг өөрчилдөг бөгөөд Европ маягийн нүдтэй болох зорилгыг тавьдаг байна. Ийнхүү бага ч гэсэн Европ төрхтэй болохыг хүссэн Солонгос бүсгүйчүүдийн хүсэл мөрөөдөл дийлдэшгүй байгаа бөгөөд хагалгааны дараах хүндрэлүүд огтхон ч тэдний санааг зовоохгүй байгаа аж.
www.caak.mn

8. Коррида
“Коррида” нь Солонгост өвөрмөц онцлогтой. Зөвхөн биеийн харьцаа жингийн харьцаагаар нь тэмцээнд оролцох бухыг шалгаруулдаг бөгөөд шалгаруулалтанд тэнцсэн бух тусгай бэлтгэлд хамрагддаг аж. Бэлтгэлийн үеэр өвснөөс гадна, мах идүүлдэг байна. Ингээд тулалдааны өмнө тэдэнд архи уулгаж уур, омгийг нь бадраадаг аж. Тулалдааны хугацаа өөр өөр байх бөгөөд хэдэн цаг, хэдэн секунд ч үргэлжилж болно. Хожигдсон бух өөрөө өөрийн зөн совиндоо итгэн бууж өгдөг. Ялагчид их хэмжээний мөнгөн шагнал гардуулдаг аж.
www.caak.mn

9. Далайн залхагт зориулсан робот
Орчин үед далайн залхаг маш ихээр үржиж байгаа нь дэлхий даяар тархсан томоохон асуудал болоод байгаа билээ. Энэ биет нь загасны ан агнуур болон аялал жуулчлалын салбарт муугаар нөлөөлөх аж. Учир нь жуулчид, амарч буй иргэд далайн залхагийг хараад л шууд зугатаадаг байна. Швейцарьт хөргөлтийн системийн хоолой руу олон тооны далайн залхаг орсноор атомын цахилгаан станцын үйл ажиллагаа зогсоход хүрч байсан удаатай.
www.caak.mn
Солонгосын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийнхан залхагтай тэмцэх зорилгоор “JEROS” хэмээх роботыг зохион бүтээсэн аж. Энэ робот нь усан дотор сэлж, цагт 900 кг орчим залхаг устгах хүчин чадалтай гэнэ.
www.caak.mn
Source:Caak.mn

Related Articles

Close