Сонин хачин

Шууд нэвтрүүлгээр цацагдаж байсан аймшигт үйл явдлууд

Дэлхийн өнцөг булан бүрт тохиолдож байгаа үйл явдлуудыг улс орнуудад цаг алдалгүй, шуурхай дамжуулж, мэдээллэх үүрэгтэй сэтгүүлч, зураглаачдын ажил хамгийн хүнд хэцүү байдаг гэлтэй. Үзэгчдэд тухайн агшинд болж буй үйл явдлыг чанартай, ойлгомжтой хүргэхийн тулд тэд халуун цэг дээр ажилдаг бөгөөд энэ үеэр хүний санаанд оромгүй олон аймшигтай зүйлс тохиолдож байсан нь камерын хальснаа үлдсэн байдаг аж. Ингээд хүн төрөлхтний түүхэнд хар толбо үлдээсэн, сэтгэл сэртхийлгэм үйл явдлуудын тухай мэдээллийг хамтдаа үзэж, сонирхоцгооё.

Шууд нэвтрүүлгээр цацагдаж байсан аймшигт үйл явдлууд

15.Инээдмийн жүжигчин Томми Куперын үхэл

Томми Купер (Tommy Cooper) нь Их Британи улсын инээдмийн жүжигчин байсан бөгөөд түүнийг хүмүүс этгээд сонин үсний засалт, амандаа тамхи зуусан байдлаар нь андахгүй сайн мэддэг байв. Олон хүнд инээд баясал бэлэглэдэг байсан тэрээр английн томоохон хотуудаар инээдмийн үзүүлбэрүүд болон илбийн шоу үзүүлдэг байжээ. Гэвч 1984 онд Их Британийн нэгэн театрт үзүүлбэрээ үзүүлж байх үедээ Томми ухаан алдан унасан байна. Тухайн үед түүнийг жүжиглэж байна хэмээн үзэгчид болон театрын ажилчид бодож байсан  хэдий ч, тэрээр аль хэдийн зүрхний шигдээсээр нас барсан байв.

Инээдмийн жүжигчин Томми Куперын үхэл

14.Лос Анжелес хотын бослого

Лос Анжелес хотын бослого нь 1992 оны 4 дүгээр сарын сүүлээр эхэлж, 5 хоног үргэлжилсэн бөгөөд уг эмх замбараагүй байдал үүссэн шалтгаан нь таксины жолооч Родни Кинг (Rodney King)-ийг цагдаа нар хүч хэрэглэн, хуулиас гадуур баривчилсанд хүмүүс эсэргүүцэж, дургүйцлээ илэрхийлсэнтэй холбоотой аж. Уг үймээний үеэр нийт 1 тэрбум гаруй Америк долларын гарз хохирол учирчээ. Хохирогчийг өмөөрч, эсэргүүцлээ илэрхийлсэн босогчид болон цагдаа нарын хооронд ширүүн тэмцэл өрнөж, хотоор дүүрэн харгислал, хэрцгийлэл, зодоон, цус нүж харагдаж байсан тухай уг үйл явдлыг харсан хүмүүс хожим хэлж байсан юм.

Лос Анжелес хотын бослого

13.Үл мэдэгдэх аллага

Энэхүү итгэмээргүй үйл явдал нь 1964 онд тохиосон бөгөөд ялын шийтгэлээ сонсож, гавлуулан явж байсан армийн офицер Лий Харви Освалд (Lee Harvey Osvald)-ын амь насыг санаатайгаар хөнөөсөн юм.  Олон сая хүн зурагтынхаа өмнө түүний ялын шийтгэлийн талаарх шууд нэвтрүүлгийг үзэж байжээ. Цагдаа нар болон засгийн газрын харгалзах ажилчдаар хүрээлүүлэн явж байсан түүнийг Жэк Руби (Jack Ruby) гэх этгээд хөнөөсөн байдаг.

Үл мэдэгдэх аллага

12.Өөрийгөө буудсан залуу

Хуучны загвартай нэгэн машин хурдны замаар хурд хэтрүүлэн явж өнгөрснийг цагдаа нар олж харжээ. Уг машиныг Аризона мужийн иргэн Иордан Ромеро (Jordan Romero) гэх этгээд хулгайлсан болох нь тогтоогдож, хурдны замаар цагдаа нартай муур хулгана болж, хөөцөлдсөн бөгөөд уг үйл явдлыг дэлхий даяар “FOX News” шууд дамжуулан үзүүлсэн юм. Тэрээр цагдаа нараас мултарч, эзэнгүй тал газар очиж, машинаасаа гарсан байна. Тухайн шууд дамжуулалтыг тайлбарлаж байсан сэтгүүлч Шеп Смит (Shep Smith) “Өө бурхан минь…тэр юу хийх гэж байгаа болоод машинаасаа буучихав аа? Одоо түүний хийж байгаа үйлдэл намайг бага зэрэг айлгаж байна шүү” хэмээн хэлж байв. Төд удалгүй залуу өөрийнхөө толгой руу буудаж, амь насаа алдсан юм.

Өөрийгөө буудсан залуу

11.Манилагийн барьцаалагдсан автобус

2010 онд дэлхий нийтийг цочроосон нэгэн үйл явдал болсон нь Филиппин улсын нийслэл Манила хотод аялж явсан Хонг Конг улсын жуулчдын сууж явсан автобусыг гэмт этгээдүүд барьцаалсан явдал юм. 10 гаруй цагийн турш цагдаа нар болон гэмт этгээдүүд хоорондоо тохиролцох гэж хичээцгээсэн ч, амжилттай болоогүй гэдэг Үүний уршгаар гэмт этгээдүүд болон цагдаа нарын хооронд бүтэн 1 цагийн турш буудалцаан болсон бөгөөд харамсалтай нь уг буудалцаанаар жуулчид бүгдээрээ амь насаа алдсан байна. Энэхүү үйл явдлыг “CNN” телевиз шууд дамжуулан дэлхий нийтэд хүргэсэн аж. Амжилттай тохиролцож, өөрсдийнх нь иргэдийн амь насыг аварч чадаагүй Филиппиний засгийн газрыг Хонг Конг улсын засгийн газраас ихэд буруушаасан аж.

Манилагийн барьцаалагдсан автобус

10.Японы цунами

16000 хүний амь насыг авч одсон аймшигт цунами 2011 онд болсон бөгөөд уг байгалийн гамшгаас үүдэж, Японы Фүкүшима хотын цөмийн цахилгаан станц дэлбэрчээ. Тухайн үед дэлхий даяар Япончуудад тусламжийн гараа сунгаж байсан бөгөөд байшин, машин тэрэг гээд бүгдийг хуу хаман урсгаж буй цунамиг дэлхий даяар “NHK” телевиз шууд дамжуулан үзүүлж байв.

Японы цунами

9.Алдарт тамирчны осол

“NASCAR” машины уралдаан нь АНУ-ын хувьд хүмүүсийн хамгийн их үзэх дуртай спортуудын нэг байдаг аж. Харин Дэйл Өрнхардт (Dale Earnhardt) нь уг спортын томоохон оддын нэг байсан юм. 2001 онд болсон ээлжит гранпри тэмцээний үеэр түүний унаж явсан “Daytona 500” загварын уралдааны машин осолдож, хажуугийн хашлагыг хүчтэй мөргөжээ. Хэсэг хугацааны дараа 49 настай “The Intimidator” буюу “Айдасгүй нэгэн” хочит алдарт тамирчин амьсгал хураасан байна. Түүний эцсийн амьсгал хураах мөчийг сэтгүүлчид болон зураглаачид зөвхөн харсан гэдэг…

Алдарт тамирчны осол

8.Телевизийн ажилчдын аллага

2015.08.25-ны өглөөгүүр сэтгүүлч Элисон Паркер (Alison Parker) болон зураглаач Адам Уорд (Adam Ward) нар “Smith Mountain Lake”-ийн 50 жилийн ойг сурвалжилж байх үеэрээ гэмт этгээдийн халдлагад өртөж, хоёулаа амь насаа алдсан байна. Шууд нэвтрүүлгийн үеэр нийтдээ 8 удаа буун дуу гарсан бөгөөд телевиз үзэж байсан хүмүүс гэнэтийн цочролд орсон нь дамжиггүй юм. Телевизийн ажилчдыг буудсан Вестер Лий Фланаган (Vester Lee Flanagan) гэх этгээд удалгүй өөрийгөө буудаж хөнөөсөн байна.

Телевизийн ажилчдын аллага

7.Вакогийн бүслэлт

Вако (Waco)-ийн бүслэлт нь АНУ-ын Техас мужийн Вако дахь газрыг “Branch Davidians” гэж өөрсдийгөө нэрлэсэн хэсэг бүлэг хүмүүс барьцаалсан үйл явдал юм. Тэд бүгд буугаар зэвсэглэсэн байсан бөгөөд АНУ-ын засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй бодлогыг буруушаан уг үймээн, самууныг дэгдээхэд хүрчээ. Хоёр тал 51 өдрийн турш тохиролцох гэж хичээцгээсэн ч, бүтэлтэй болоогүйгээр барахгүй 76 хүн амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон байна.

Вакогийн бүслэлт

6.Мюнхений аллага

1972 оны Мюнхений Олимпийн их наадмын үеэр хүн төрөлхтний түүхэнд нэгэн аймшигтай хар толбо үлдээсэн явдал болсон нь Олимпод оролцохоор ирээд байсан Израилын тамирчдыг Германий зэвсэглэсэн хэсэг бүлэг этгээдүүд хөнөөсөн явдал юм. Энэхүү үйл явдлыг түүхэнд “Хар 9 сар” гэж нэрлэдэг байна. Израилын телевизээс баг тамирчдынхаа бичлэгийг өрөөнд нь хийж байсан үетэй давхцан гэмт этгээдүүд аллага хийсэн бөгөөд камерын хальснаа нүд хальтрам дүрс бичлэгнүүд үлдсэн байдаг аж.

Мюнхений аллага

5.Амиа хорлолт

1998.04.30-ны өдрийн 15:00 цагт Лос Анжелес хотын хурдны зам дээр мотоцикль унаж явсан этгээд, бусад машинууд руу буу тулган зогсооно гэж хэн санах билээ. Уг үйл явдлыг харсан хүмүүс цагдаа руу залгаж, дуудлага өгсөн бөгөөд хэд хэдэн телевизүүд шууд дамжуулан орон даяар үзүүлж байжээ. Гэмт этгээд цагдаа нарыг ирээд удаагүй байх үед толгой руугаа буудан амиа хорлосон байна. Маргааш нь “LA Times” сонины нүүрэн дээр “Хүмүүсийн өмнө нэгэн этгээд амиа золиосоллоо” гэх гарчигтай нийтлэл гарч байв.

Амиа хорлолт

4.Хөлөг онгоцны сүйрэл

1986.01.28-ны өдөр “NASA”-аас 7 хүний бүрэлдэхүүнтэй сансрын хөлгийг нисгэх туршилтыг хийсэн бөгөөд уг үйл явдлыг дэлхийн олон улс орнуудад шууд дамжуулан үзүүлсэн юм. АНУ-ын нийт иргэдийн 17% нь ямар нэгэн байдлаар шууд дамжуулж буй нэвтрүүлгийг үзсэн гэсэн судалгаа байдаг аж. 11:59 цагийн үед хөөрсөн хөлөг онгоц 73 секундын дараа агаарт дэлбэрнэ гэж хэн санах билээ. Энэхүү харамсалтай үйл явдлын дараагаар хүмүүс хөлөгт тусгай ажилчид бус, салбар салбарын энгийн ажилчдыг суулгаж, хөөргөсөн тухай мэдээг олж мэдмэгцээ АНУ-ын засгийн газарт дургүйцлээ илэрхийлж байжээ.

Хөлөг онгоцны сүйрэл

3.Колумб ахлах сургуулийн аллага

1999 онд зэвсэглэсэн этгээдүүд Колумбын ахлах сургуульд болж байсан үйл ажиллагааны үеэр халдаж, 12 сурагчийн амь насыг хөнөөсөн бөгөөд энэхүү үйл явдал АНУ-ын бодлого, аюулгүй байдал, хууль дүрэм гээд олон зүйлийг орвонгоор нь өөрчлөхөд хүргэсэн үйл явдал болсон гэж үздэг байна. Гэмт этгээдүүд хяналтын камерт бичигдсэн бөгөөд олон зуун сурагчид сургуулиас хашгиралдаж, гүйн гарч буйг телевизүүд шууд дамжуулан үзүүлсэн байна.

Колумб ахлах сургуулийн аллага

2.Сэтгүүлчийн амиа хорлолт

Телевизийн сэтгүүлч Кристин Чаббакын амиа хорлосон явдал тухайн үедээ олон хүнийг цочролд оруулсан явдал болсон юм. 1974.07.15-ны өдөр тэрээр шуурхай мэдээ хүргэж байх үеэр өөрийнхөө толгой руу буудан амиа хөнөөсөн аж. Сэтгэл санаагаар их унах болсон сэтгүүлч бүсгүй өмнө нь хэд хэдэн удаа амиа хорлохоор завдаж байсан байна. Түүний бодит амьдралаас сэдэвлэсэн баримтат киног 2016 онд “Kate Plays Christine” гэх нэрээр гаргажээ. Түүний амиа хорлохоос өмнөх дүр бичлэг камерын хальснаа үлдсэн байдаг аж.

Сэтгүүлчийн амиа хорлолт

1.09.11-ний халдлага

Хүн төрөлхтний түүхэнд үлдээсэн бас нэгэн аймшигт хар толбо бол террористуудын АНУ-ын худалдааны ихэр цамхагийг сөнөөсөн явдал байсан гэдэгтэй маргах хүн бараг үгүй биз ээ. Олон сая хүн телевизээр шууд дамжуулалтыг хүлээн авч үзэж байснаас гадна тухайн террорист халдлага болсон газрын ойр орчимд байсан олон зуун хүн аймшигт халдлагын амьд гэрчүүд болсон юм.

Алан хядагчид АНУ-ын авч хэрэгжүүлж буй бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, амиа золиослогчид унаж явсан хөлөг онгоцуудаараа ихэр цамхагуудыг мөргөж, сүйрүүлсэн бөгөөд дээд давхруудад гал гарч, тусламж хүсч байсан хүмүүсийн орилоон, хашгирах чимээ телевизээр сонсогдож байснаас гадна тэсэлгүй зарим нь дээд давхруудаас үсэрч байжээ. Ихэр цамхагууд хоёул нуран унасны дараачаар тухайн газрын эргэн тойрон битүү шороо тоосонд дарагдсан байна. Уг үйлдлээрээ алан хядагчид терроризм гэх зүйл бий болсон гэдгийг албан ёсоор зарласан бөгөөд энэхүү аймшигт үйл явдлаас үүдэж гарсан гарз хохирол хэмжээлшгүй их байсан юм.

09.11-ний халдлага

Source:Caak.mn

Related Articles

Close