Сонин хачин

Японы мафийн нууц амьдрал

1. Гэрэл зурагчин Антон Kастeрс өөрийнхөө үзэсгэлэнгийн талаар хэлэхдээ, “Анх би тэдэнтэй уулзаад өөрийнхөө зорилгыг хэлэхэд тэд намайг сэтгүүлч байна хэмээн шууд л эсэргүүцсэн. Гэхдээ би тэдэнд авсан гэрэл зургуудаа үзүүлж, өөрийгөө зурагчин болохыг батласан юм.”


2. “Тэгээд тэдний зургийг авч, Япон орны түүх соёл иргэншлийг дэлхийд таниулан, түүгээрээ жинхэнэ урлагийн бүтээлийг гаргах болно гэхэд тэд миний саналыг нааштайгаар хүлээн авсан. Ингээд л би хэсэгхэн ч болов хугацаанд тэднээр амьсгалсан гэхэд болно” хэмээжээ.


3. Хэн хүнээс гарахгүй асар их зоригийг тээн, зорилгоо биелүүлсэн түүнийг олон хүмүүс сайшааж байгаа юм. Учир нь якуза нартай удаан хугацаанд хамт байх үнэхээр хүнд даваа ажээ.


4. “Тэдэнтэй өнгөрөөсөн нэг минут л надад нэг цаг шиг урт санагддаг байсныг нуухгүй ээ. Тэд бол дээрэмчид, балмад этгээдүүд, алуурчид. Би ч өөртөө санаа зовж эхэллээ. Мөн яах гэж энэ золигийн газар ирсэндээ ч харамсах үе цөөнгүй байлаа. Гэсэн хэдий ч би тэдэнд аль болох сул талаа харуулахгүй байхыг хичээж, айсан байдлаа харуулахыг хүсээгүй юм. Учир нь надад юу ч тохиолдож болно шүү дээ. Тэдний нэг нь намайг аль болох сайн зураг авахыг хүссэн. Би ч чадлаараа хичээсэн”


5. “Би тэднийг эхэндээ зүгээр л танхайрахаас өөр зүйл мэдэхгүй байх гэж боддог байсан. Үнэн хэрэгтээ тэд ажилдаа сэтгэл зүрхнээсээ ханддаг. Ажлын өрөө нь үнэхээр эмх цэгцтэй байхаас гадна, дээд хүмүүстэйгээ маш хүндэтгэлтэй харьцдаг юм билээ.”


6. “Эхэндээ надад үнэхээр түгшүүртэй байсан. Би ямар нэгэн алдаа гаргачих вий гэхээсээ л айж байлаа. Учир нь тэд өөрсдөө ч хийсэн буруу зүйлийнхээ төлөөсийг хүртэж чаддаг улс. Мөн алдаа гаргасан бол түүнийгээ үнэнчээр хүлээх зориг зүрхтэйг нь би биширсэн. “

7. Хэрэв бүлгийн нэг гишүүн том алдаа гаргавал түүнийхээ төлөөсөнд хуруугаа өгдөг. Энэ зан үйлийг “юүбицүме” гэдэг.


8. “Якуза нар өөрсдийгөө ард түмний хэв журам сахиулагчид хэмээн үздэг. Тэд хийж буй үйл ажиллагаагаараа  нийгмийг удирдаж, өөрсдийгөө Японы соёлын нэг хэсэг хэмээн хүлээн авдаг байна. Тиймээс ч хийж байгаа зүйлс,  олны нүдэнд ил нээлттэй байдаг. Төрийн түшээдүүд хүртэл тэднээс хараат байдаг нь үнэхээр сонирхолтой.”


9. “Хэрэв бүлгийн нэг гишүүн буруу хэрэг үйлдсэн бол түүнийг албан тушаал бууруулдаг. Энэ нь тэдний хувьд үнэхээр ичгэвтэр зүйлүүдийн нэг ажээ.”


10. “Хэрвээ хэн нэг хүн өөрийн буруутай үйл ажиллагаанаас болоод Якуза нартай зууралдсан бол түүнээс гарах бараг л боломжгүй. Тухайн хүнд өөрт нь болон, үр хүүхэд гэр бүлд нь үнэхээр айхтар дарамт ирдэг байна. ”

11. “Якуза нарын хяналтанд байгаа газар нутагт гэмт хэрэг бараг л гардаггүй. Тиймдээ ч,  тэднээс айх нэгэн байхад хийдэг ажлыг нь үнэлэх нэгэн ч цөөнгүй аж.

12. “Тэд яг л нэг гэр бүл шиг бүхэл цул хүмүүс. Учир нь тэд өөр хоорондоо бүхий л зүйлсийг зааж өгч, бие биеэсээ суралцдаг. Хутга хэрхэн ашиглах, биеэ хамгаалах, сэлмээр тулалдах гэх мэт бүхий л зүйлсийг эхнээс нь заадаг.”

13. Би тэдэнтэй хамт саунд орохдоо, шивээсийг нь хараад үнэхээр их цочирдсон. Тэд шивээсэндээ ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд энэ нь тэдний нэр төр хэргэм зэргийг илтгэдэг байна.

14. Тэдний биен дээрх шивээсүүд бүгд өөр өөр утга агуулгыг илтгэдэг.


15. “Бүх биен дээрээ шивээс хийлгэнэ гэдэг тухайн хүнээс маш их тэсвэр тэвчээр шаардах нь ойлгомжтой. Тэд ойролцоогоор эдгээр шивээсээ хийлгэхэд 2 жилийг зарцуулсан байдаг. Тушаал дэвших ахих тоолондоо шинэ шивээс хийлгэдэг байна”

16.

17. “Шивээс бүр нь тэднийг хэн болохыг илтгэж, түүнчлэн өөрөөрөө бахархах нэг шалтгаан болдог ажээ.”

18.

Source:Caak.mn

Related Articles

Close