Сонин хачин

Эрэгтэй, эмэгтэй хүний тархины тухай 20 сонирхолтой баримт

Бид бүгд адилгүй … тэгсэн мөртлөө цуг амьдарцгаадаг. Хүйсийн хоорондын ялгаа нь тархи болон сэтгэх бодохуйн түвшинд яригддаг байна. Иймд эмэгтэй, эрэгтэй хүмүүс нэг ижил зүйлийг хэрхэн ойлгож, мэдэрч байдаг ялгааг тайлбарлахыг хичээлээ.

Эрэгтэй, эмэгтэй хүний тархины тухай 20 сонирхолтой баримт 1

1. Эмэгтэйчүүд эрчүүдээс 2 дахин илүү сонсдог. Эрэгтэй хүн зөөлөн аядуу мөртлөө итгэлтэй ярьж байгаа яриаг эмэгтэй хүн түүнийг хашгирч байна гэж сонсдог. Энэ үед эмэгтэйчүүд эрчүүдийг маш их бухимдалтай байна гэж ойлгодог ажээ.

2. Эмэгтэй хүн харилцан ярилцагчийнхаа яриаг тархиныхаа хоёр хэсгээр зэрэг хүлээн авдаг. Харин эрэгтэй хүний хувьд – зүүн тархины тусламжтайгаар логик сэтгэлгээ нь ажиллавал баруун тархины ажиллагаа бага зэрэг алдагддаг ажээ.

3. Эмэгтэй хүний зүүн тархи илүү хөгжсөн байдаг бол эрэгтэй хүний баруун тархи (сэтгэл хөдлөл тал руугаа) илүү хөгжсөн байдаг. Эмэгтэйчүүд илүү нийгэм рүү чиглэсэн буюу илүү их харилцаа хүсдэг, харин эрэгтэйчүүд үйл явдал, тэмцэлд чиглэсэн байдаг.

Эрэгтэй, эмэгтэй хүний тархины тухай 20 сонирхолтой баримт 2

4. Цэцэрлэгийн насны охидууд банди нараас 4 дахин илүү ярьдаг. Банди нар охидуудаас 10 дахин их зодолдож, шуугилддаг (дунджаар 5 минут болон 30 секундын харьцаатай).

5. 9 настай охидууд ижил насны банди нараас хөгжлөөрөө 18 сараар илүү байдаг. Насанд хүрсэн эмэгтэйчүүд утасны яриа болгондоо дунджаар 20 минут зарцуулдаг бол эрчүүд зөвхөн шаардлагатай мэдээллээ солилцоод л ердөө 6 минут ярьдаг байна.

6. Эмэгтэй хүн өөрийн бодол санаа, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх шаардлага байдаг болэрэгтэй хүн асуудлыг шийдвэрлэх гэж оролддог. Нөхөр нь асуудлыг шийдвэрлэх гарц хэлж эхнэрийн яриаг таслахад эхнэр өөрийг нь огт тоож сонсохгүй байна гэж боддог байдаг.

7. Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү эмзэг, гэхдээ үүнийгээ ил гаргадаггүй. Тийм учраас гэр бүлийн харилцааг хайрлаж байх хэрэгтэй.

8. Эмэгтэй хүнд цаг гэдэг бол маш чухал, зүүн тархи үүн дээр ажилладаг. Эрэгтэй хүний хувьд орон зай чухал, үүнийг баруун тархи зохицуулдаг.

9. Эмэгтэй хүн замаа тусгайлан тэмдэглэсэн тэмдэглэгээгээр олдог, үүгээрээ эрчүүдээс давуу буюу тодорхой зүйлийг тогтоож явдаг. Харин эрчүүд хийсвэр зүйлээр баримжаалдаг – тэрээр “зогсоол дээр байгаа машин дээр очихын тулд замаа товчлох”-ыг илүүд үзнэ.

Эрэгтэй, эмэгтэй хүний тархины тухай 20 сонирхолтой баримт 3

10. Эмэгтэй хүний сонсгол маш сайн хөгжсөн, тийм учраас эелдэг зөөлөн үгс, дуу хөгжим сонсох дуртай байдаг юм.

11. Эмэгтэй хүний арьс илүү мэдрэмтгий буюу хүрэлцэх мэдрэхүйг эрчүүдээс 10 дахин илүү мэдэрдэг. Үүнээс гадна окситоцин болон пролактин (эрхлэх, сэтгэл татагдах гормон) нь хүрэлцэж эрхлэх хүслийг илүү бий болгодог байна.

12. Харааны хувьд эрчүүдийн хараа илүү хөгжсөн бөгөөд чадалтай байдаг – тийм учраас эрчүүд сайхан хувцасласан, гоё ганган чимэглэл зүүсэн эмэгтэйд илүү сэтгэл алдах эсвэл порно сэтгүүл үзэх дур сонирхолтой байдаг ажээ.

13. Харин эмэгтэйчүүдийн харааны ой санамж илүү: хүний нүүр царай, эд зүйлс байрлуулсан дэс дараалал, байрлал зэргийг төвөггүй тогтооно.

14. Газар хэвтэж байгаа бөмбөгийг банди нар хөлөөрөө өшиглөнө, харин охидууд аваад энгэртээ барина. Энэ бол гормоны ялгаа.

Эрэгтэй, эмэгтэй хүний тархины тухай 20 сонирхолтой баримт 4

15. Тестостерон – энэ бол хүсэл, секс болон түрэмгийллийн гормон. Угтаа бол байлдан дагууллын гормон гэмээр (дайн байлдааны эсвэл сексийн). Тестостероны зохих хэмжээг харьцуулбал:

  • Булчингийн хүчийг хөгжүүлэх – эрчүүдийн булчингийн 40%, эмэгтэйчүүдийн булчингийн 23%
  • Хариу үйлдэл үзүүлэх хурд болон тэвчээр – замын түгжрэлд орсон жолооч нарын 92% нь дуут дохио дуугаргадаг, үүний ихэнхи нь эрчүүд
  • Түрэмгийлэл, өрсөлдөөн, дарамтлалыг бий болгодог
  • Авхаалж самбаа, тэвчээрийг хөгжүүлдэг
  • Шарх эдгээх, халцрахад нөлөөлнө, мөн хурц хараа, биеийн тэнцвэр, орон зайн баримжааг хөгжүүлнэ.

16. Даавар бол авхаалж самбаа буюу хурууны шаламгай хөдөлгөөнийг хөгжүүлэхэд нөлөөлдөг. Мөн биеийн өөх тосыг үүсгэдэг, тухайлбал эрчүүдийн хувьд өөх тосны 15%, эмэгтэйчүүдийн өөх тосны 25%-ийг бий болгодгоос гадна нялх үрээ хөхүүлэхэд болон хамгаалахад нөлөөлдөг.

17. Эмэгтэйчүүд өнгийг сайн тогтооно, тэдний хараа болон сонсголын ой санамж өндөр. Эмэгтэйчүүд хүчирхэг, өөрийг нь хамгаалах чадалтай, туршлагатай, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, мөн өөрөөсөө ах эрчүүдийг илүү найдвартайд тооцдог.

18. Эмэгтэйчүүд тунгаан бодохгүйгээр ярьдаг: харин эрчүүд тунгаан бодохгүйгээр үйл явдал хэрэгжүүлдэг.

19. Хувийн харилцаа нь асуудалтай эмэгтэйн ажил төрөл нь мөн амжилтгүй байдаг: ажил дээрээ амжилтгүй байгаа эр хүн эмэгтэйчүүдтэй хэл амаа тэр болгон олж чаддаггүй.

20. Эмэгтэй хүн сексийг үнэлэхийн тулд ойр дотно болдог бол эрчүүд ойр дотно харилцаагаа үнэлэхийн тулд сексийн харилцаанд ордог.
Source:Xopom.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close