Сонин хачин

Далай ламын амьдралын үнэлэмжийн талаарх 15 сургамж үгс

Далай ламын амьдралын зарчим энгийн бөгөөд ойлгомжтой. Мянга мянган хүнд тэр амьдралын зорилгоо тодорхойлох, өөртөө итгэх итгэлийг олоход тусалдаг. Хэлний ялгаа байгаа ч түүний яриа бүгдэд ойлгомжтой байдаг. Учир нь тэр зүрхний хэлээр ярьдаг юм.

1. Амьдралын зорилго аз жаргалтай байхад оршдог юм. Бид ирээдүйд юу болохыг мэддэггүй, гэсэн хэдий ч бидний итгэл найдвар тасардаггүй. Энэ л биднийг хөдөлгөдөг юм.

life зурган илэрцүүд

2. Бид өөрсдийн ялгааг чухалчлах үед л асуудал үүсдэг: үндэс угсаа, сүсэг бишрэл, мэдлэг боловсрол мөн эд агуурсын хэмжээ. Харин бүгд ижил хүн гэдгээ санахад тэр бүхэн үгүй болдог.

life зурган илэрцүүд

3. Нөхөрлөл гэдэг алдар нэр, эд хөрөнгө мөн биеийн хүчний алинаас ч шалтгаалдаггүй. Нөхөрлөл нь итгэл болоод хайр дээр л тогтдог.

life зурган илэрцүүд

4. Хүн өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө мөн улс орныхоо төлөө ажиллахаас гадна хүн төрөлхтний сайн сайхны төлөө ажиллаж сурах хэрэгтэй.

life зурган илэрцүүд

5Өөрийгөө болон хорвоог өөрчлөх нь хүнд агаад удаан ч гэлээ юу ч хийхгүй суугаад байвал хэзээ ч юу ч дээрдэхгүй.

life зурган илэрцүүд

6. Технологийн дэвшил бидний амьдралыг илүү тухтай болгосон ч сэтгэлийн амар амгаланг авчраагүй юм.

life зурган илэрцүүд

7. Хэрэв та аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа бол нээлттэй бөгөөд өрөвч сэтгэлтэй байх хэрэгтэй. Энэ нь жинхэнэ нөхөрлөлийн үндэс бөгөөд танд хүмүүс илүү ихээр итгэх болно.

life зурган илэрцүүд

8. Эрүүл ухаанаар юу чухал гэдгийг олж харахаас нааш ямар ч шийдвэр өөрчлөлтийг авчирч чадахгүй.

Холбоотой Зураг

9Хүчээр асуудлыг шийдэх нь хэт хуучинсаг үзэл юм.

life зурган илэрцүүд

10. Залбирлаа гээд хангалтгүй, үйлдэл хэрэгтэй.

life зурган илэрцүүд

11. Амьтны амь тасална гэдэг бол гунигтай явдал. Хүний амь тасална гэдэг бол ухаанд багтамгүй явдал.

life зурган илэрцүүд

12Томчууд хүүхдүүд шиг хүнийг байгаагаар нь хүлээж авч, хүүхдүүд шиг нээлттэй байгаасай гэж би хүсдэг.

life зурган илэрцүүд

13. Өрөвч сэтгэл айдсыг дарж өөртөө итгэх итгэлийг бий болгодог. Хүмүүст итгэж тэдэнтэй нээлттэй байх нь ганцаардлаас салгаад зогсохгүй амьдралын утга учрыг харахад тусалдаг.

life зурган илэрцүүд

14. Би бол мэргэжлийн хөхрөгч. Улс орон маань хэвийн бус цаг үеийг даван туулж байна. Гэсэн хэдий ч би инээж хөхөрдөг, инээдээ бусадтай ч хуваалцдаг. Энэ л надад их тус болдог.

life зурган илэрцүүд

15Хамгийн бодит шашин бол сайхан сэтгэл юм.

life зурган илэрцүүд
Source:Xopom.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close