Сонин хачин

Таны тархийг хөгжүүлэх 10 хачирхалтай дасгал

Нейробик – тархины фитнестэй адил сэтгэлзүйн дасгал юм. Дараах дасгалуудад 5 мэдрэхүй бүгд оролцох болно: харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх. Эдгээр нь тогтмол ажилласнаар тархины өөр өөр хэсгүүдэд шинэ мэдрэлийн холбоо үүсэх ба ой тогтоолтыг сайжруулдаг тэжээлийн бодисыг үйлдвэрлэхэд тусалдаг мэдрэлийн эсүүдийг илүү дэмжинэ. Эдгээр дасгалуудыг өглөө бүр хийж заншсанаар сайн үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

  1. Шүдээ солгой гараараа угаагаарай

Судалгаагаар тархины эсрэг талын бөмбөлгийг ашигласнаар тархины бор гадаргын хүрээг эрчимтэй тэлдэг гэж харуулжээ.

  • Хэрхэн үүнийг хийх вэ: Шүдээ солгой гараараа угаана. Мөн ооныхоо таглааг зүүн гараараа онгойлгохоо мартаж болохгүй шүү.
  1. Шүршүүрт орохдоо нүдээ ань

Хүртэх мэдрэмж нь тархины бусад хэсгийн үйл ажиллагааг идэвхижүүлдэг. Таны гар нүдээр харахгүй зүйлсийг мэдэрч тархинд дохио дамжуулах болно.

  • Хэрхэн үүнийг хийх вэ: Зөвхөн хүртэх мэдрэхүйгээ л ашиглаарай (гэмтэхээс сэргийлж болгоомжтой байгаарай). Усны цоргоо нээгээд усны халуун бүлээнийг өөрийн мэдрэмжээрээ тохируулна. Дараа нь нүдээ аниастай чигээр биеэ угаагаарай.
  1. Өглөө бүр хийдэг зуршлуудаа өөрчил

Тархийг судлахад шинэ даалгаврууд нь тархины бор гадаргын хүрээг тэлж тархины үйл ажиллагааны түвшинг нэмэгдүүлдэг болж таарчээ.

  • Хэрхэн үүнийг хийх вэ: Хоолоо идсэний дараа хувцасаа өмс, нохойтойгоо шинэ гудамжаар зугаал, үзэх дуртай сувгаа өөрчил.
  1. Танил зүйлсээ доош нь харуулж тавь

Зөв босгож тавьсан зүйлийг харахад таны тархины зүүн тал тэднийг маш хурдан таньж тэр даруй таны анхаарлыг өөр зүйлд татдаг. Тэднийг доош нь эргүүлж тавьбал таны тархины баруун тал ажиллаж хэлбэр, өнгө, ойлгомжгүй дүрслэлийг хүлээн авах гэж хичээх болно.

  • Хэрхэн үүнийг хийх вэ: Хуанли, ханын цаг, гэр бүлийнхээ зургийг доош нь эргүүлж тавь.
  1. Ширээний ард суухдаа суудлаа солилц

Ихэнхи гэр бүлд хүн бүр өөрийн суух тогтсон сандалтай байдаг. Гэвч таны тархи үргэлж шинэлэг зүйлийг эрж хайж байдаг.

  • Хэрхэн үүнийг хийх вэ: Суудлаа сольж байрлалаа өөрчлөөрэй. Ингэснээр та өрөө болон хүмүүсийг өөр өнцгөөс харах ба амтлагчинд хүрэхэд ч өөр болсон байх болно.
  1. Шинэ үнэр үнэрлэ

Шинэ мэдрэлийн замуудыг идэвхижүүлэхийн тулд ямар ч төрлийн ер бусын үнэрийг үнэрлэж болно, тухайлбал ваниль, шанцай, гаа гэх мэт.

  • Хэрхэн үүнийг хийх вэ: Дуртай үнэртнийхээ хандыг орныхоо хажууд нэг долоо хоног байлга. Сэрсэн даруйдаа үнэртэж, дараа нь нүүр гараа угааж хувцасласны дараа дахин үнэрлээрэй.
  1. Машиныхаа цонхыг онгойлго

Гиппокампус – санах ойг хариуцдаг тархины хэсэг юм. Үнэр, дуу, дүр зураг нь тэдэнд сайнаар нөлөөлдөг.

  • Хэрхэн үүнийг хийх вэ: Замд таарсан шинэ дуу, шинэ үнэрийг таних гэж оролд. Онгорхой цонх үүнд чинь туслах болно.
  1. Хүнсний дэлгүүрт хүнсээ судал

Дэлгүүрүүд хамгийн их борлуулагддаг зүйлсээ хүний нүдний түвшинд байрлуулдаг. Тиймээс та хүнс цуглуулж байхдаа олон зүйлийг харалгүй өнгөрөөдөг.

  • Хэрхэн үүнийг хийх вэ: Дэлгүүрийн ямар ч хамаагүй лангууны хажууд зогсоод дээрээс нь доош сайтар ажигла. Хэрэв та өмнө нь анзаарч байгаагүй зүйлээ олж харвал түүнийг аваад найрлагыг нь уншиж үзээрэй. Та үүнийг заавал авах шаардлагагүй ч өөрийн өдөр тутмын зуршлаа зөрчиж шинэ туршлага олж авлаа шүү дээ.
  1. Өдрийн турш харилцах харилцаа холбооны тоог ихэсгэ

Шинжлэх ухааны судалгаагаар харилцаа холбооны дутагдал нь танин мэдэхүйн чадварт сөргөөр нөлөөлдөг болохыг нэг бус удаа баталжээ.

  • Хэрхэн үүнийг хийх вэ: Төлбөрөө төлмөөр байна уу? Интернэтээр аливаа зүйлсийнхээ төлбөрийг төлөхийн оронд банкны салбарт очоод үйлчлүүл. Тогломоор байна уу? Компьютерийн ард суухын оронд гадаа гарч найзуудтайгаа тогло.
  1. Янз янзаар унш

Хүнээр уншуулах, чанга унших эсвэл дотроо уншихад бидний тархины өөр өөр хэсгүүд ажилладаг.

  • Хэрхэн үүнийг хийх вэ: Хамтрагчдаа ном уншиж өг. Ингэхдээ ээлжлэн унших болно. Хэдий энэ номыг удаан унших ч хамтдаа удаан байх болно шүү дээ.

Source:Xopom.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close