Сонин хачин

4 энгийн үйлдлээр хүний зан чанарыг тодорхойлж болно

Хэн нэгнийг ямар нэгэн зүйл хийхийг гуйгаад тэр хүний зан чанарыг тодорхойлж болно гэж сэтгэл зүйчид үздэг. Дараах тест нь 4 амархан даалгавартай, биелүүлэхэд маш амархан. Үр дүнгээр хүний ерөнхий зан чанарыг тодорхойлно.

Өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ туршиж үзээрэй, цаг ч бага орно.

Гараа түгж

Хэрвээ баруун гарын эрхий хуруу дээр нь гарвал “2” гэж тэмдэглэ, зүүн гарын эрхий хуруу дээр нь гарвал “1” гэж тэмдэглэ.

4 энгийн асуултаар хүний зан чанарыг тодорхойлж болно 1

Нэг нүдээ дараад хий хоосон бай онил

Хэрвээ зүүн нүдээрээ байгаа онилж байгаа бол “1”, баруун бол “2” гэж тэмдэглэ.

Цээжин дээрээ гараа зөрүүлж барь

Аль гар нь дээрээ гарсныг хар. Зүүн гараа баруун гар дээр тавьсан бол “1”, баруунаа дээр нь тавьсан бол “2”.

Алга ташаарай

Хэрвээ зүүн гар нь дээрээ гарвал “1”, баруунаа дээрээ гарган алгаа ташвал  “2”.

Одоо үр дүнгээ гаргая.

  • «2222» — (зуун хувь баруун гартан) — түрэмгий зантай, хуучинсаг үзэлтэй, хэн нэгэнтэй маргалдахад амар бууж өгөхгүй
  • «2221» — таны бусдаас ялгагдах ганц онцлог – шийдэмгий бус байдал
  • «2212» — бусадтай хэл амаа амархан олдог хүн, хэнтэй ч хамаагүй.
  • «2111» — тайван бус, бусдаас тусламж бүү хүс бүгдийг өөрөө хийхийг бод
  • «2211» — маш ховор тохиолдох зан чанар. Та нийтэч, бас зөөлөн сэтгэлтэй
  • «2122» — та аливаа зүйлд маш болгоомжтой ханддаг, бага зэрэг хүйтэн сэтгэлтэй бусдад ч бас хааяахан хүйтэн сэтгэлээ гаргаж чаддаг
  • «2121» — сул дорой, өөрийгөө хамгаалж чаддаггүй тул бусдын үгэнд оромтгой
  • «1112» — эрч хүчтэй, шийдэмгий, сэтгэл хөдлөмтгий
  • «1222» — элбэг таарах зан чанар. Таны сэтгэл хөдлөл их, гэхдээ амьдралынхаа гол асуудлыг шийдэж чадахгүй уддаг, бусдын нөлөөнд автамтгай, бусадтай илэн далангүй учраас хүмүүс танд татагддаг.
  • «1221» — зөөлөн сэтгэлтэй, урам зориг багатай, итгэмтгий
  • «1122» — та бусадтай эвсэг, бас бага зэрэг итгэмтгий, энгийн нэгэн. Аливааг дүгнэж өөрөө өөрийгөө өөлөх дуртай. Сонирхох зүйл их ч танд цаг хангалтгүй санагддаг.
  • «1121» — та маш их итгэмтгий, зөөлөн сэтгэлтэй. Та уран бүтээл туурвих ёстой хүн.
  • «1111» — (зуун хувь зүүн гартан) — та аливааг тэс өөр өнцгөөс нь хардаг, хүчтэй сэтгэл хөдлөл, хувь хүн төвтэй, амиа бодомтгой. Өөрийнхөөрөө зүтгэдэг зөрүүд ч энэ зан чанар нь танд саад болдоггүй.
  • «1212» — сэтгэлийн хатуужилтай, шулуун шударга, зөрүүд, тавьсан зорилгодоо хүрч байж л санаа нь амарна.
  • «1211» — бага зэрэг хаалттай, өөрөө өөрийгөө өөлдөг, тийм учраас дотно найз олон байхгүй, гэхдээ сэтгэлийн хатуужилтай, аливаа бэрхшээл таны зүрхийг мохоох нь юу  л бол.
  • «2112» — та маш амархан шинэ найзтай болдог, хөгжилдөх дуртай

Source:Xopom.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close