Сонин хачин

Хамгийн найдвартай, эдэлгээ сайтай 10 авто машиныг тодруулжээ

Жил бүр Америкийн “Consumer Reports” болон “JD Power” сэтгүүл хамтран шилдэг авто машинуудын жагсаалтыг гаргадаг билээ. Тэд уг жагсаалтыг гаргахын тулд нийт 533 мянга гаруй авто машин эзэмшигчдээс судалгаа авдаг бөгөөд тухайн машины хөдөлгүүрийн ажиллагаа, тоормосны систем болон салоны чанар зэргийг харгалзан үзэж шалгаруулдаг аж. Ингээд та бүхэнд хамгийн чанартай, найдвартай 10 авто машиныг танилцуулж байна.

10.Toyota Highlander

Үнэндээ “Toyota” брэндийн автомашинаар энэ жагсаалтыг дүүргэж болох ч бид хамгийн шилдгүүдийг нь түүн хүргэж байна. 2014 онд шинэ дизайнтай болж байсан “Toyota Highlander”-аас ямар нэг өө олно гэдэг боломжгүй зүйл юм.

Toyota Highlander

9.KIA Soul

“KIA Soul” нь сүүлийн жилүүдэд худалдаанд гарсан гарсан хамгийн найдвартай бага оврын жийп болж чаджээ. Учир нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд “KIA” компанид энэхүү загварын талаар ямар ч томоохон гомдол ирээгүй бөгөөд барууны орнуудад “KIA Soul”-г хамгийн шилдэг миниванд тооцох болсон юм.

KIA Soul

8.Honda Fit

“Honda Fit” нь дэлхийн зах зээлд худалдаанд гарсан хамгийн сайн суудлын авто машинд тооцогддог юм. Учир нь хэрэглэгчид сүүлийн 2 жилийн хугацаанд кондэйшний систем нь тааруу ажилладаг гэхээс өөр гомдол гаргаагүй аж.

Honda Fit

7.Toyota Camry

Хамгийн эрэлт ихтэй суудлын авто машинуудын нэг “Toyota Camry”-ийн талаар хэрэглэгчид үргэлж ам сайтай байдаг. Учир нь энэхүү автомашин нь эдэлгээ сайтай төдийгүй хөдөлгүүрийн тос, шатахуун, шүүгч зэрэгт хэмнэлттэй байдаг гэнэ.

Toyota Camry

6.Lexus NX

Тансаг зэрэглэлийн брэндүүдийн энгийн хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн гаргах оролдлогууд үр дүн муутай хэвээр байгаа. Харин “Lexus” компани “NX” загвараараа энгийн хэрэглэгчдийн талархлыг хүлээж чаджээ. Боломжийн үнэтэйн дээр тун дажгүй загвартай уг авто машин нь өрсөлдөгчид болох “Porsche”, “Mercedes” нарыг бут ниргэсэн гэхэд хилсдэхгүй.

Lexus NX

5.Toyota Corolla

Суудлын авто машины зах зээл өрсөлдөөн ихтэй байдаг ч “Toyota Corolla” бусдаасаа хавь илүү байж чадсан учраас “2019 оны хамгийн шилдэг суудлын машин”-аар шалгарчээ.

Toyota Corolla

4.BMW 5

“BMW 5” нь тансаг зэрэглэлийн суудлын авто машин бөгөөд энэ төрөлдөө бараг ноёрхдог гэж хэлж болно. Хэдийгээр үнийн хувьд харьцангуй өндөр ч тав тух, найдвартай байдал, хөдөлгүүрийн хүчин чадлын хувьд бусад тансаг зэрэглэлийн машинуудыг хол хаядаг билээ.

BMW 5

3.MINI Cooper

“Хамгийн шилдэг бага оврын уралдааны автомашин” шагналын эзэн “MINI Cooper”-тэй энэ төрөлд нь өрсөлдөж чадах авто машин байхгүй. Хэдийгээр загварын хувьд тийм ч сүрлэг биш боловч хурд хүч, чанарын хувьд жолооны ард суусан хэн ч гомдоллодоггүй аж.

MINI Cooper

2.Porsche 911

“JD Power” сэтгүүл “Porsche 911”-г 2019 оны хамгийн найдвартай авто машин хэмээн нэрлэжээ. Үнийн хувьд дунджаар 91,100 ам.доллар байдаг нь өндөр санагдаж болох ч гэсэн 325-620 морины хүчин чадалтай спорт загварын авто машин гэхэд бусдаасаа харьцангуй хямдад тооцогддог.

Porsche 911

1.Lexus GX

“JD Power” болон “Consumer Reports” сэтгүүлүүд “Lexus”-ийг дэлхийн хамгийн шилдэг авто машины брэндээр нэрлэжээ. Мөн “Lexus GX” нь тус компанийн хамгийн сайн хийгдсэн загварт тооцогддог учраас дэлхийн хамгийн шилдэг авто машинаар нэрлэгдсэнд нь гайхах зүйлгүй юм.

Lexus GX
Source:Caak.mn

Related Articles

Close