Сонин хачин

Гадны жуулчдыг аль улс орноос ирсэн болохыг нь дараах сонирхолтой байдлаар мэдэх боломжтой

Алс хол аяллаар явах үед тааралдсан хүнээ та аль улсынх болохыг мэдэж чадах уу? Аль улсаас ирсэн гэдгийг нь яаж мэдэх вэ? Үүнийг мэдэх тийм ч хэцүү зүйл биш: Канадууд маш эелдэг байх хандлагатай, Германчууд байгальд дуртай, харин эрсдэлтэй, адал явдалтай аялагчид бол Австраличууд байдаг!

Бид та бүхэндээ дараах комик зургуудаар жуулчдыг аль улсаас ирсэн болохыг нь мэдэх хялбар зөвлөмжүүдийг хүргэж байна. Таны мэдлэгт нэмэр болохоос гадна сонирхолтой санагдах биз ээ.

1. Хятадаас ирсэн жуулчид

Хятад жуулчдыг хаанаас харах боломжтой вэ:

  • Жуулчдын хамгийн ихээр очдог алдартай газрууд

2. Канадаас ирсэн жуулчид

Канад жуулчдыг хэрхэн таних вэ:

  • Тэд ямар ч үед найрсаг байна.
  • Тэд хувцас болон ачаа тээшиндээ навчны эмблемтэй байна.

3. Шведээс ирсэн жуулчид

Швед жуулчдыг хэрхэн таних вэ:

  • Тэд яг шаргал үстэй бурхад шиг харагддаг.
  • Тэд маш өндөр.

4. Австралиас ирсэн жуулчид

Австрали жуулчдыг хэрхэн таних вэ:

  • Та тэднийг төвөггүй сонсож чадна: тэд чимээ шуугиантай байх дуртай.
  • Тэд усанд сэлэх дуртай.
  • Тэдний сэтгэл санаа цасанд өөрийн эрхгүй татагддаг.

5. Японоос ирсэн жуулчид

Япон жуулчдыг хэрхэн таних вэ:

  • Тэд бусад орны жуулчдаас илүү “Парис”-аар өвчилдөг.
  • Тэд зураг авахуулахдаа хуруугаа “V” хэлбэртэй болгодог.
  • Тэд ихэнхдээ цагаан бээлий өмсөж, маск зүүдэг.

6. Англиас ирсэн жуулчид

Англи жуулчдыг хэрхэн таних вэ:

  • Залуухан Англи хүмүүс Англи шар айраг зардаг газар очих дуртай, тэд оймстой углааш өмсдөг ба нарны тос хэрэглэдэггүй.
  • Настайвтар Англи хүмүүс хэзээ ч өглөөний цайг алгасдаггүй ба найрсаг, тайван дөлгөөн байдаг.

7. Чилээс ирсэн жуулчид

Чили жуулчдыг хэрхэн таних вэ:

  • Тэд ямар ч хүндхэн асуудлыг алиа хошин байдлаар шийдвэрлэдэг.
  • Тэд цамцаа бүсэлхийнээсээ уяж, зангидсан байна.
  • Тэд аз жаргалтай бас хөгжилтэй ба тэднийг инээдээр нь таньж болно.

8. Францаас ирсэн жуулчид

Франц жуулчдыг хэрхэн таних вэ:

  • Эмэгтэйчүүд нь гоолиг, жижигхэн гар цүнх барьсан байна, үсээ бага зэрэг замбараагүй орхиж, уруулаа тод өнгөөр буддаг.
  • Эрчүүд нь өндөр, дэгжин.
  • Тэд англиар ярьдаггүй.

9. ОХУ-аас ирсэн жуулчид

Орос жуулчдыг хэрхэн таних вэ?

  • Та тэднийг хориотой бүсүүдээс олж харах боломжтой.
  • Тэдний төлөвлөгөөнд цаг агаар ямар ч өөрчлөлт оруулж чадахгүй.
  • Эмэгтэйчүүд нь хад асга, өндөр хавцал гээд ямар ч газар өндөр өсгийт өмсдөг.

10. Туркээс ирсэн жуулчид

Турк жуулчдыг хэрхэн таних вэ:

  • Тэд Гүржид очих дуртай, мөн халуун орон тэдэнд яг л гэр шиг нь санагддаг.
  • Тэд бүх эмэгтэйчүүдэд чихэнд чимэгтэй үг хэлдэг.
  • Тэд хүүхдүүдтэй тоглох дуртай.

11. Израйлаас ирсэн жуулчид

Израйл жуулчдыг хэрхэн таних вэ:

  • Тэд аль ч улсад үнэ тохиролцож, наймаа хийх аргыг мэддэг.
  • Сувенир худалдаж авахад мөнгө хамаагүй үрдэггүй.

12. Германаас ирсэн жуулчид

Герман жуулчдыг хэрхэн таних вэ:

  • Тэд байгальд хайртай.
  • Эрчүүд нь оймстойгоо сандаал өмсдөг.
  • Тэдэнд том хэмжээтэй цүнх үүрч явах асуудал биш.

13. АНУ-аас ирсэн жуулчид

Америк жуулчдыг хэрхэн таних вэ:

  • Тэд пүүз өмсөж, жижиг цүнх бүсэлхийгээрээ зүүж, Apple-ийн төхөөрөмж гартаа барьсан байна.
  • Тэд маш их инээдэг.
  • Тэд сониуч учир очсон улсынхаа түүхийг их сонирхдог.

14. Испаниас ирсэн жуулчид

Испани жуулчдыг хэрхэн таних вэ:

  • Шөнө болохоос нааш тэд өрөөгөө орхидоггүй.
  • Шөнө болмогц тэд дуу чимээ ихтэй шоу, шөнийн клубээр хэсдэг.

15. Румынаас ирсэн жуулчид

Румын жуулчдыг хэрхэн таних вэ:

  • Тэд том хэмжээтэй гинж, гоёл чимэглэл ихээр зүүдэг.


Source:Xopom.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close