Сонин хачин

Бидний амьдарч буй дэлхий ертөнц “өндөр хүмүүс”-т зориулагдаагүй гэдгийг батлах 20 инээдтэй гэрэл зураг

Насанд хүрсэн эрэгтэй хүний дундаж өндөр 167 см байдаг бол эмэгтэй хүний дундаж өндөр нь 157 см байдаг. Дэлхий ертөнц дээрх дийлэнх хүмүүс ийм өндөртэй мэт санагддаг нь нууц биш. Гэхдээ бяцхан асуудлуудтай нүүр тулгарахаас өөр аргаүй байдалд хүрдэг өндөр нуруутай хүмүүс гэж бий. Тэгвэл тэднийг өдөр тутмын амьдралдаа ямар саад бэрхшээлүүдтэй нүүр тулгардаг болохыг хамтдаа харцгаая.

Манай хамт олны зарим нь ч бас ийм асуудалтай нүүр тулгардаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ шударга бус байдлыг мартацгаая, жаахан ч гэсэн инээгээд авахад юу нь болохгүй гэж?

1. Бид түүнийг хэзээ хамгийн сүүлд тав тухтай ваннд хэвтсэнийг санахгүй байна.

© benstandingnexttothings / Tumblr

 

2. “Хэзээ ч машиндаа тухтай, зөв сууж чаддаггүй ертөнцөд тавтай морил.”

© joe28eiid / Reddit

 

3. “Сайн уу, мод минь?”

© Tallnotstrong / Reddit

 

4. Үүнийг харахад л ямар их өвдөж байгаа нь мэдрэгдэж байна.

© SmoothMoveExLap / Reddit

 

5. “Марафонд оролцож байх үедээ зураг даруултал, нэг иймэрхүү!”

© lionzeye / Reddit

 

6. Толь өндөр хүмүүст өглөө бүр нойрмог царайгаа харахгүй байхад нь тусалдаг.

© Kidsoftcage / Reddit

 

7. “Би энэ футболкыг онлайнаар захиалсан юм л даа… Харахад зүгээр харагдаж байсан ч надад бол сүүлийн үеийн загварын богино цамц шиг л харагдаж байна.”

© WeirdFishes__Arpeggi / Reddit

 

8. “Өндөр залуус: бид бол дэлхий дээрх хамгийн цэвэрхэн цээжтэй, бохир толгойтой хүмүүс.”

freeandsimplelife/Instagram

 

9. “Сайхан зүүд зүүдлэнэ гэж бодсон юмсан.”

© benstandingnexttothings / Tumblr

 

10. Хаалганы хүрээ тоос болсон эсэхийг амархан шалгах боломжтой.

© Mrdazjames / Reddit

 

11. Заримдаа өөртөө тохирох орон сууц олно гэдэг их хэцүү.

© sebs8 / Reddit

 

12. Тэгэхээр, түүний өндрийг хэмжихэд нилээдгүй их тоо хэрэг болох нь дээ.

© Unknown / Imgur

 

13. “Би үргэлж сигналаа дардаг, яагаад гэвэл надад гэрлэн дохио харах үнэхээр хэцүү байдаг.”

© weezeface / Reddit

 

14. Өндөр хүмүүс дан ганц нисэх онгоц дотор зовдоггүй.

© Patbach / Reddit

 

15. Ямар ч асуудлыг шийдвэрлэх хялбар арга зам үргэлж байдаг.

© fattehboi / Reddit

 

16. “Автобус явж байгаад гэнэт зогсох юм бол юу болохыг үнэхээр хэлж мэдэхгүй нь.”

© Amerphose / Reddit

 

17. Гурван асуудал нэг дор хоорондоо уулзалдахад: өндөр хүний асуудал, бяцхан хэмжээтэй угаалгын өрөөний асуудал, мөн солиотой гэмээр дизайны асуудал.

© andrew80 / Reddit

 

18. Энэ яг тоглоомон нисэх онгоц дотор жинхэнэ эр хүн орж ирээд суучихсан юм шиг харагдаж байна.

thedutchgiant/Instagram

 

19. “Хаана ч очсон ийм л байдаг миний өдөр тутмын амьдралд тавтай морил.”

© Max_farsteps / Reddit

 

20. “Гайхалтай зүйлсийг харах боломжтой гэж тэд хэлсэн.”

© Thats2bad4u001 / Reddit

Таны өндөр хэд вэ? Дээрх асуудлууд таньтай тулгардаг уу?

Related Articles

Close