Сонин хачин

Өөрт таалагдсан нэг гутлыг сонгоорой. Бид таныг эр хүний нүдэнд ямар харагддагийг чинь хэлж өгье!

Хийж байгаа сонголтууд маань бидний талаар олон зүйлийг хэлж өгөх боломжтой. Тухайлбал хувцасны сонголт бүр ч илүү ихийг хэлж өгч болох юм. Таны стиль загвар ааш зан эсвэл зан чанарыг чинь тодорхойлно. Гутлын сонголт бол гадуур хувцасны хувьд хамгийн чухал зүйл байдаг ба ямар төрлийн гутал өмсдөг болохоос чинь шалтгаалж, таныг эрэгтэй хүний нүдэнд хэрхэн харагддаг болохыг тодорхойлж болно! Итгэхгүй байна уу? Тэгвэл энэ тестээр өөрийгөө сориход л хангалттай.

Өөрт таалагдсан нэг гутлыг сонгоно уу:

1. Өндөр өсгийт

Энэ гутлыг сонгосон эмэгтэйг эрэгтэй хүмүүс биеэ даасан, өөртөө бусдыг тийм ч амар ойртуулдаггүй гэж боддог. Эрчүүдийн ихэнх нь тань руу хамаагүй ойртож чадахгүй, гэхдээ мэдээж хэрэг таны үнэ цэнийг ойлгож, хүндэтгэж чадах нэгэн л тань руу ойртох болно. Үүний зэрэгцээ та бол маш найрсаг бас эмзэг хүн юм.

2. Өндөр өсгийтэй сандаал

Эрчүүдийн хувьд та бол хөгжилтэй бас хялбархан эмэгтэй юм шиг санагддаг. Бусадтай харилцахад үргэлж нээлттэй байдаг ба эргэн тойрондоо ихэвчлэн инээмсэглэл бэлэглэж явдаг. Таны өөрийгөө үнэлэх үнэмжинд хил хязгаар гэж үгүй, тааварлашгүй хувцаслах нь таны хэв маяг гэж хэлж болно.

3. Хуруу гарсан туфль

Эрчүүдийн нүдэнд та дэгжин харагддаг. Үүний зэрэгцээ та маш их зоригтой, мөн адал явдалд туйлын дуртай нэгэн. Тантай хамт байх эрэгтэй хүн магадгүй хүнд хэцүү цаг хугацааг туулж болзошгүй, гэхдээ тэр хэзээ ч уйдахгүй. Бусад хүмүүс таныг дутуу үнэлдэг боловч, та өөрийгөө тэднээс нэг алхамын өмнө явж байгаа гэдгээ үргэлж мэдэрдэг.

4. Шөвгөр үзүүртэй туфль

Та эрчүүдийн нүдэнд өндөр шаардлагатай эмэгтэй юм шиг харагддаг байна. Та амьдралаас юу хүсэж байгаа болон зорилгодоо хүрэхийн тулд юу хийх ёстойгоо хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байдаг. Танд тохирох олон залуу байж болох ч, танд хэрэгтэй аз жаргалыг та л зөвхөн өөрөө өөртөө өгөх боломжтой.

5. Зузаан өсгийтэй гутал

Хэрэв та энэ гутлыг зөвхөн хөлд эвтэйхэн байдаг гэдэг утгаар сонгосон бол үүнд нэг учир бий. Тэр нь та ямарваа нэгэн асуудалд орооцолдох үнэхээр дургүй. Та олон нийтийн газар хүртэл өөрийнхөө тав тухыг эрхэмлэдэг. Эрчүүд таныг хараад баглаа цэцэг бэлэглэхийг хүсдэг ч, тэдний ихэнх нь энэ үйлдлийг хийхийн тулд зориглож зүрхэлдэггүй.

6. Богино өсгийтэй гутал

Эрчүүдийн нүдэнд та хайр татам, эелдэг нэгэн юм шиг харагддаг. Энэ төрлийн эмэгтэйчүүд хайр халамжийг маш ихээр хүсдэг ба тэдэнд уул шиг түшиг тулгууртай эр хүн хэрэгтэй. Гэхдээ эрчүүдийг араасаа гүйлгэж байж, сайтар шигшсэний дараа сонголтоо хийхийг илүүд үздэг
Source:Xopom.com

Related Articles

Close