ЗӨВЛӨГӨӨ

Энэ маск бол мөнхийн залуу насны нууц! Гоо сайхны мэс ажилбар, үнэтэй бүтээгдэхүүнүүдийг яг одооноос март!

Мөнхийн залуугаараа байхыг хүсдэг хүмүүст дуулгах таатай мэдээ байна! Энэхүү арьс чангалах үйлчилгээтэй ид шидийн гэмээр маскыг бүсгүйчүүд олон жилийн турш хэрэглэсээр иржээ.

Эхний удаа хэрэглэсний дараа та тэр даруйдаа гайхалтай гэмээр үр дүнг мэдэрнэ. Энэ маскыг олон гоо сайхны салонууд хүртэл ашигладаг!

Арьсыг чангаруулах маскыг хэрхэн бэлтгэх вэ?

Танд хэрэг болох орц:

  • 1 ширхэг өндөгний цагаан
  • ½ цайны халбага нимбэгийн шүүс
  • ½ кокосын тос

Бэлтгэх заавар:

  1. Дундаж хэмжээтэй өндгийг сонгож, цагааныг нь шараас ялгаж авна.
  2. Өндөгний цагааныг жижиг саванд хийж, өтгөн болтол нь сайтар хутгана.
  3. Дээр нь нимбэгийн шүүс, кокосын тосоо хийж, дахин хутгана.

Энэхүү маскыг хүзүү болон нүүрэндээ тавихад хамгийн тохиромжтой. Маскыг тавьж 5-10 минут хаттал нь хүлээх бөгөөд дараа нь ус эсвэл ургамлын хандаар нүүр/хүзүүгээ угаана. Илүү үр дүнг мэдрэхийг хүсэж байвал маскыг 7 хоногт 2 удаа хэрэглээрэй.

Related Articles

Close