Сонин хачин

Нэгэн Япон охин савлуур дээр тоглож байгаа сайхан зургаа авахуулах гэсэн боловч нэг л болж өгсөнгүй, тэр яг л хий үзэгдэл шиг гарчихжээ

Сайхан зураг авахуулахаар бэлдэх үед камер нь далдын хар хүчтэй нууцаар хуйвалдсан аятай нэг талаар инээд хүрмээр, нөгөө талаар айдас төрмөөр хачин зүйл тохиолдох нь бий. Айдас хүрээд бие арзаганах ч шиг… Яг иймэрхүү зүйл нэгэн охинд тохиолдсон түүхийг энэ удаа танилцуулъя.

17 настай Япон охин болох Мейри Асахина өөрийгөө одоо “айдол” хэмээн нэрлэж болох байх. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин нэрд гарсан хүмүүсийг хэлдэг бөгөөд ихэнхдээ залуухан, хөөрхөн, хүүхэд адил царай зүстэй, хүний хайр татсан цэвэр ариун дүр төрхтэй хүмүүс байдаг.

Энэ бол Япон бүсгүй Мейри Асахина

Мейригийн твиттерийг 6,5 мянган хүн дагадаг байна.

 

Тэрээр дуучин, жүжигчин, загвар өмсөгч, ер нь л “айдол

Бүсгүй маань савлуур дээр тоглож байгаа сайхан зургаа авахуулах гэтэл хамаг юм буруугаар эргэсэн байна.

 

Мейри цагаан даашинз өмсөөд, савлуур дээр суун тоглож байгаагаар зургаа авахуулах боллоо

 

Эхлээд бүх зүйл сайхан л явж байлаа…

 

Дараа нь бүсгүй ширүүхэн савлаж эхэлтэл… Ээ бүү үзэгд, хараал тайлах хүн шалавхан дуудаарай!

 

Мейри сүнс болоод хувирчихлаа!

Энэхүү сүнстэй зургууд маш хурдан тархаж, 365 мянган лайк, 125 мянгаас ч их ретвит цуглуулсан байна

Иймээс савлуур дээр савлаж байхдаа зураг авахуулахаар бол бодолтой л байх нь дээр шүү, дараа нь ямар ч юм болж мэдэх нь. Гэхдээ… хэрвээ та “зөн билгийн тулаан”-ы од болох хүсэлтэй бол одоо яах ёстойгоо сайн мэдэж байгаа байх.


Source:Xopom.com

Related Articles

Close