ЗӨВЛӨГӨӨ

Үүнийг мэдсэнээс хойш би өндөг чанахдаа ашигласан усыг асгахаа больсон! Яагаад гэвэл…

Бид бараг бүгдээрээ өндгийг чанаж болгосныхоо дараа буцалсан усыг нь шууд л асгадаг. Энэ нь буруу бөгөөд харин ч эсрэгээрээ өндгийг чанахдаа ашигласан усыг асгалгүй хэрэглэх хэрэгтэй.

Өндгийг чанаж болгосны дараа буцалсан ус үлддэг гэдгийг бид бүгдээрээ мэднэ.

Гэхдээ та өндөг чанахдаа ашигласан усыг ямар нэгэн байдлаар хор хөнөөлтэй гэж бодож байна уу? Тэгвэл та эндүүрчээ. Энэ буцалсан ус ургамалд маш сайн нөлөө үзүүлдэг.

Өөрөөр хэлбэл кальциар баялаг гэж ойлгож болно. Яагаад гэвэл өндөг найрлагандаа их хэмжээний чухал эрдэс бодисыг агуулдаг бөгөөд энэ нь буцалсан усанд үлддэг байна. Кальци хөрсний шүлтлэгийн хэмжээ (pH)-г тэнцвэржүүлэх ач тустай. Яагаад энэ чухал вэ гэж үү?

Хөрсөнд 6-6.5 pH хэмжээтэй шүлтлэг агуулагдах нь ханасан эрдэс бодисыг өөртөө шингээж авах үндэс болдог байна.

Үүнээс гадна кальци хөрсний гадаад болон дотоод хүчин зүйлсээс хамааран эвдэрч сүйдэх эрсдэлийг бууруулдаг.

Гэсэн хэдий ч анхаарах зүйлс бас бий:

Хөрсөнд шүлтлэг чанар болон нүүрсний аль нь илүү дутагдаж байгааг олж мэдэх нь хамгийн чухал юм.

Энэ микро элемент хөрсөнд дутагдсанаар ургамал, цэцгийн навч гандаж, улмаар шарладаг байна.

Тэгэхээр та өндөг чанахдаа ашигласан усыг асгалгүйгээр, ургамал цэцгээ услах юм бол хөрс нь бэхжихээс гадна навч нь шарлахгүй, шим тэжээлээр хангах үр нөлөөтэй гэдгийг мэдэж авлаа.

Related Articles

Close