Сонин хачин

Автомашинтай хүн бүрт хэрэг болох 15 санаа

Дэлхийн автомашин сонирхогчдын дараах санаанууд таны машинд эмх замбарааг бий болгоход тус болно.

Ойр зуур ч бай, холын замд гарсан ч бай машинд бүх зүйл байрандаа байх шиг сайхан зүйл гэж үгүй.

Хүүхдүүдтэй аялалд гарсан бол

Автомашинтай хүн бүрт хэрэг болох 15 санаа 1

Шүршүүрийн олон халаастай өлгүүрийг ашиглаж болно – хүүхдийн тос, угж, живх гээд бүгд нэг дор эмх замбараатай.

Салоныг хурдан хөргөх

Автомашинтай хүн бүрт хэрэг болох 15 санаа 3

Аль нэг урд талын цонхыг бүтээн нээгээд эсрэг талын хаалгыг хэд хэдэн удаа онгойлгож хаана. Ингэснээр машины бүхээгийн халуун агаар хурдан хөрж солигдох болно.

Зураас арилгах

Автомашинтай хүн бүрт хэрэг болох 15 санаа 2

Адил өнгийн хумсны будаг жижиг зураасыг мэдэгдэхгүй болтол нь дарж чадна. Хумсны өнгөгүй лак шилний цууралтыг дарж чадна. Гэхдээ энэ арга бол түр зуурынх гэдгийг ойлгоорой, 2-3 давхар будахад шилний цууралт хэсэгтээ л цааш явахгүй.

Силкон хэвээр суурь хий

Автомашинтай хүн бүрт хэрэг болох 15 санаа 4

Аяга  тавих хэсэгт кексний силикон суурь тавиарай. Шингэн асгарлаа гэхэд цэвэрлэхэд маш амархан байх болно.

Засварчин таныг хуурна гэж эмээж байгаа бол

Автомашинтай хүн бүрт хэрэг болох 15 санаа 5

Засварчны хувьд эргэлзээд байгаа бол өөрийнхөө сайн мэдэх машины эд ангийн талаар асууж шалгаж үзээрэй.

Уйтгартай наалтаас салахыг хүсвэл

Автомашинтай хүн бүрт хэрэг болох 15 санаа 6

Сонингийн цаасыг бүлээн усанд дэвтээгээд наалт дээрээ 10 минут байлгаад хуулж аваарай.

Цоож хөлдсөн бол

Автомашинтай хүн бүрт хэрэг болох 15 санаа 7

Нянгийн эсрэг гарын шингэн саван танд хэрэг болно. Түлхүүртээ шингэнийг түрхээд цоож руугаа шургуулаарай. Шингэн саванд агуулагдах спирт нь цоожны мөсийг хайлуулна.

Цаасан алчуур хадгалах сав

Автомашинтай хүн бүрт хэрэг болох 15 санаа 8

Кофений цаасан аяга яг тохирно.

Ухаалаг утас тогтоогч

Автомашинтай хүн бүрт хэрэг болох 15 санаа 9

Мөнгө ороодог резин байхад л хангалттай.

Хэрвээ та цэвэрч бол

Автомашинтай хүн бүрт хэрэг болох 15 санаа 10

Будааны савыг хогийн сав болгож болно.

Зогсоолд машин тавьж сурч байгаа бол

Автомашинтай хүн бүрт хэрэг болох 15 санаа 11

Саяхан жолоодох эрхээ аваад шинэ машинтай болсон бол та энэ аргаар зогсоолд машинаа тавьж сураарай. Өөрийнхөө зогсох газар теннисийн бөмбөг юм уу зөөлөн тоглоом унжуул. Ингэснээр та орон зайн баримжаагаа зөв авах болно.

Гэрэл цэвэрлэх арга

Автомашинтай хүн бүрт хэрэг болох 15 санаа 12

Үнэтэй цэвэрлэгч авч байхаар шүдний оогоор цэвэрлээрэй. Хэрэггүй болсон шүдний сойз эсвэл даавуун дээр багахан шахаад сайтар зүлгэж арчина. Усаар угаагаад л боллоо.

Цэвэрлэхэд хэцүү хэсгүүдийг цэвэрлэх

Автомашинтай хүн бүрт хэрэг болох 15 санаа 13

Зургийн бийр эсвэл та өөрөө жижиг цэвэрлэх хэрэгсэл ч урлаж болно.

Нарны хурц гэрлээс хамгаалах

Автомашинтай хүн бүрт хэрэг болох 15 санаа 15

Энэ бол нисгэгч нарын арга юм. Наранд нүд гялбаад байвал нимгэн пластмасс эсвэл акрилийн хуудас ашиглаарай. Цахилгаанжуулах аргаар шилэн дээрээ тогтооно. Ийм цаасыг гэр ахуйн эсвэл бичиг хэргийн дэлгүүрүүдэд зардаг.

Хаалгаа хамгаалах арга

Автомашинтай хүн бүрт хэрэг болох 15 санаа 14

Нарийхан гаражтай ширүүн эзэдтэй машинуудад зориулсан эд дээ. Ханын дагуу зөөлөвч тогтооно.

Юунд ч бэлэн бай

Автомашинтай хүн бүрт хэрэг болох 15 санаа 16

Юу болохыг хэн ч урьдчилан мэдэхгүй. Тиймээс хуучин гар утас (зай нь удаан барьдаг, мөн нэмэлт цэнэгтэй зайтай), ус, жижиг сажиг шоколад, дулаан нөмрөг, дэвсгэр, эмийн санг байнга авч яваарай.
Source:Xopom.com

Related Articles

Close