Сонин хачин

Буриадын нэгэн иргэн хятад цагны зайг нь солихоор задалтал, дотроос нь тусламж гуйсан зурвас олжээ

“Made in china” гэсэн бичгийг бид одоо бараг бүх л зүйл дээрээс олж харж болох байх. Бидний энэ тухтай амьдралын төлөө хэдэн мянган ажилчид, ямар хүнд хүчир ажил хийдэг тухай боддог хүн цөөхөн биз. Улаан-Үдийн нэгэн иргэний олсон зүйл ч үүний нэг баталгаа болно.

Тэрээр өөрийн сошиал сүлжээндээ нэгэн хятад цагны ард байсан бичигний зургийг нийтэлсэн байна. Тэр цагийг тус хотын нэгэн худалдааны төвөөс авсан бөгөөд зайг нь солих цаг болоод задалтал дотор талд нь бичиг байж. Арын тагны дотор талд нь орос хэлээр: “Туслаарай. Хятадуудын боол болоод байж байна. Намайг байрны хонгилд хорьж байгаа” гэж бичсэн байв. Мөн утасны дугаар, бас урьдчилан тааж байгаагаар тухайн хүний оршин байгаа координатыг бичсэн бололтой.

userapi.com

Үүнийг харсан хүмүүс уг дугаараар утасдаж үзсэн боловч хэн ч авсангүй. 87,03137 хэмээх энэ координат нь 87-р зүүн уртраг. Энэ хэсэгт Орос, Энэтхэг, Хятад болон Казахстан улс байрлана.

Зарим уншигчид үүнийг тоглоом тохуу хэмээн үзсэн бол өөр бусад нэг нь цагдаад хандаж учрыг нь олох ёстой гэж зөвлөсөн байна.
Source:xopom.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close