Сонин хачин

Sport-ын хөгжилтэй ч гэмээр юмуу 18+ ч гэмээр юмуу зургууд

Аливаа спорт  тухайн тамирчинаас хурд  хүч, авхаалж  самбаа, эр зоригийг шаарддаг. Тиймээс нэгэнт дэмжээ болон талбай дээр гарсан тамирчинд ухрах зам гэж үгүй. Тэдний ширүүн өрсөлдөөнд дунд хэн ч анзаарч чадалгүй өнгөрдөг  агшиныг гэрэл зурагчид хальснаа буулгажээ. Тамирчдын хөгжилтэй фото зургаас уншигчиддаа хүргэе.

***********************

Дэлхийн хамгийн алдартай 10 спортын үүсэл

Спорт хүмүүст оюун санаа болоод бие махбодын тэсвэр тэвчээр, тэмцэх чадварыг бий болгодог. Спортоор байнга хичээллэдэг хүмүүс цаанаасаа л нэг инергитэй эрч хүчтэй дайчин чанартай байдаг. Энэ нь ч тэднийг амжилтанд хүргэх гол түлхүүр болдог. Дэлхийн хамгийн алдартай 10 спорт хэрхэн үүссэн бэ?

Сагсан бөмбөг – Анх сагсан бөмбөг хүмүүсийг биеийн тамирын хөдөлгөөнд оруулах зорилготой үүсэж байжээ. Доктор,Жэмис Найсмит 1891 онд залуу тамирчдыг өвлийн улиралд хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ гэсэн санаанаас сагсан бөмбөг анх мэндэлжээ. Тэрээр анх сагсан бөмбөгт зориулж 13 дүрэм зохион мөрдөж байсан. Ингээд ангийн хүүхдүүдийг 9 хүнтэй багт хувааж хөлбөмбөгийн бөмбөгөөр тоглуулжээ. Анхны сагсан бөмбөгийн тэмцээн 1892 онд Масачусетсэд болж байв. Үүнээс хойш 1936 онд сагсан бөмбөгийг Олимпын тоглолтонд оруулахаар болжээ.

Хөлбөмбөг – Хөлбөмбөгийн эргэн тойронд нэг зүйл их ойлгомжгүй байдаг. Дэлхий даяараа хөлбөмбөгийг Football гэж мэдэж байхад Америкчууд Soccer гэдэг вэ? Учир нь Америкт football гэдэг спорт аль хэдийн мэндэлчихсэн байсантай холбоотой юм. Мөн Англид хөлбөмбөгийг Soccer гэж дуудсаар байсан юм. 19-р зууны сүүл гэхэд хүн төрөлхтөн бөмбөгтэй холбоотой нилээн олон төрлийн спортоор тоглоод эхэлчихсэн байсан. 1863 онд анх хөлбөмбөгийн холбоо байгуулагдан бүх дүрэм стандартуудыг тодорхой болгосноор хөлбөмбөг мэндэлжээ.

Хөлбөмбөгийн нэр хүнд өсөөд олон оронд Football гэж дуудах болсноор Англид ч гэсэн Football гэж дуудаж эхэлсэн байна. Хөлбөмбөгтэй төстэй зүйл тоглож байсан түүхийг сөхвөл маш эртнийх. Христийн тооллын өмнөх 1000 онд Европт тоглож байсан ул мөр олдсон байдаг. Хөлбөмбөг Европт тоглохыг хориглож байсан түүх бий. Эдвард IV болон Эдвард II, Оливер Кромвелл гэсэн хаад Английн эзэмшил нутагт тоглохыг хориглож байв. Тэр үед гахайн давсгийг хийлж эсвэл дотор нь юм хийж тоглодог байжээ.

Сумо – Японы үндэсний спортуудын нэг болох сумо нь 2000 жилийн түүхтэй. Анх баяр ёслолын хэв маягаар хийгддэг байжээ. Сайн будааны ургац хураасандаа бурхандаа талархах баяр ёслол үйлдэхэд дагалддаг нэг зан үйл нь сумо байв. Шинто гэдэг шашны урсгалын гол бэлэг тэмдгүүдийн нэг нь сумо юм. Одоог хүртэл барууныхан үүний гол учрыг мэдэдгүй боловч шимтэн үздэг хэвээр байна. Тэмцээн эхлэхийн өмнө хийдэг зан үйл нь муу сүнсийг зайлуулах, давсаар дэвжээг ариутгах ёслол юм.

Ордны дээр өлгөөтэй байдаг 4 унжлага бол дөрвөн улирлыг бэлэгдсэн зүйл юм. (ногоон-хавар, улаан-зун, цагаан-намар, хар-өвөл) Нара боло Хейан (794-1192) эриний үед эзэн хааны танхимд барилддаг байв. Эдогийн (1603-1868) үед одоогийн сумо төрхөө бүрэн утгаараа олжээ. Иймхүү баяр ёслолын зан үйл мэргэжлийн спорт болон хөгжсөн байна.

Регби – Түүхийн хувьд хөлбөмбөгтэй нилээн төстэй. Нэгэн эх сурвалжид 2000 жилийн өмнө хятадад ийм төрлийн спортоор тоглож байсан гэсэн түүх байдаг. Мөн эртний Грек болон Ромд уг спорттой төстэй спортоор хүмүүс тэмцэлдэж байжээ. Англи улсад 1823 онд жинхэнэ утгаараа спорт болон мэндэлжээ. Сургуулийн сурагч Виллиам Вебб Эллис хөлбөмбөгтэй төстэй тэмцээний үеэр бөмбөгийг тэврэн гүйж байжээ. Энэ явдал нь анх удаа бөмбөгийг гартаа барин гүйж болох сэдлийг төрүүлсэн байж болох тухай бичиж үлдээсэн байдаг. Үүнээс хойш 1871 онд Регбигийн холбоо байгуулагдаж анхны дүрэм журмыг тогтоосон байна.

Хоккей – Түүхийг сөхөж үзвэл 1600 оны үед Герман хүмүүс мөсөн дээр хоккейтэй адил спортоор тоглож байсан гэсэн байдаг. Мөн Америкын хойд хэсгийн индианчууд мөсөн дээр хоккейтэй төстэй тоглоом тоголдог байсан гэсэн бичвэр олдсон байна. Бидний мэдэх хоккей Канадын Нова Скотиагаас гаралтай. 1800 оны үед мөсөн дээр хүүхдүүд болон томчууд Хурлин гэдэг одоогийн хоккейтэй их төстэй спортоор тоголдог байжээ. Энэ нь явсаар 1875 оны үед мөсөн дээрх хоккей нэрийг авчээ.

Көөрлинг – Анх Роаринг Тоглоом нэртэй байжээ. Учир нь мөсөн дээгүүр 18 кг жинтэй чулууг гулгуулахан мөргөлдөх үед их хэмжээний чимээ гардаг байна. Үүссэн газар нь бол Шотланд юм. Эртний олдвороос харахад 1511 оны үед ч уг спортоор тоглож байсан баримт байдаг. 1830 онд АНУ-д хүрснээр маш хурдтай түгэн дэлгэрчээ. Өнөөдрийн байдлаар Канадчуудын 90% энэ спортоор тоглодог гэсэн судалгаа байдаг.

Бейсбол – Эртний Грект 2000 жилийн өмнө тоглож байсан гэсэн баримт байдаг. Одоогийн спортын хэв маягийг Европт олж АНУ-д цэцэглэн хөгжижээ. Мөн эртний Францад 1330 онд тоглож байсан гэж байдаг. Албан ёсоор бүртгэгдэн спорт болсон нь АНУ-д 1791 онд Массачусетс мужийн Питтсфилдэд анх дүрэм журамтай тоглож эхэлсэн явдал юм. Ер нь 18-р зууны үед Америкийн зүүн эрэг дээр их олон спортууд жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн байдаг.

Бокс – Эртний Месопетамианд 7000 жилийн өмнө анх бокс тоглож эхэлсэн байна. Грек болон Ромын үед илүү харгис тулаан зохион байгуулдаг байжээ. Манай эриний өмнөх 688 онд Олимпын тэмцээнд нэгдсэн байна. Түүхийн явцад энэ спорт нь бага зэрэг баларсан ч 17-р зууны Англид дахин хүчээ авч эхэлсэн. Түүхэнд бичсэнээр 1684 онд Жэмис Фиг гэж залуу Английн анхны боксын аварга болж байв. Тэрээр амьдралынхаа турш ганцхан удаа л ялагдал хүлээж байсан гэдэг. Анхны боксын дүрмийг 1743 онд батлан илүү аюулгүй сонирхолтой болгожээ

Газрын теннис – Теннисний тухай баримт эртний Египт болон Грект их байдаг ч хамгийн баттай нь 10-р зууны үед Францад үүссэн гэсэн түүхийн баримт юм. 13-р зууны үед Францад хамгийн их эрчээ аван хот даяар 1800 теннист зориулсан талбай зассан байлаа. Одоогийн бөмбөг бий болохоос өмнө ороосон утас болон арьсаар тоглодог байжээ. 1850 онд Чарлес Гүүдяар анхны боловсруулсан резиныг бүтээснээр теннисний хөгжлийг шинэ шатанд гаргажээ. 1874 онд Маяор Валтер С. Вингфиелд анхны дүрэм журмыг бий болгосноор теннис дэлхий даяар хөгжиж эхэлжээ. Анхны тэмцээн 1877 онд болсон. Эмэгтэйчүүд 1884 оноос тоглож эхэлсэн байна.

Гольф – Манай эриний өмнөх 100 оны үед Ром болон Хятадад тоглож байсан түүхийн үлдэгдэл байдаг. Европын олон оронд гольфтой төстэй спортууд дэлгэрч байв. Одоогийн Гольф нэрийг Шотландын goff буюу цохих гэсэн үгнээс гаралтай гэж үздэг. 1744 онд Эдинбүргт 13 дүрэмтэйгээр анхны нүхийг хийж тэмцээн зохиож эхэлсэн. Одоог хүртэл энэ дүрэм хүчинтэй хэвээр байна.

Source:Lifestyle.mn

Related Articles

Close