Сонин хачин

Эмэгтэйчүүдийн эрчүүдээс “хулгайлсан” 5 хувцас

Орчин үед бүсгүйчүүдийн өнгө төрхийг илэрхийлдэг зарим хувцаснуудыг эрт дээр үед зөвхөн эрчүүд өмсдөг байсан гэнэ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр хувцаснууд илүү эмэгтэйлэг шинж загвартай болж, зөвхөн бүсгүйчүүдийн хувцаслалт болж хувирсан байна.

Эмэгтэйчүүдийн эрчүүдээс "хулгайлсан"  5 хувцас

1.Сарафан

Сарафан хамгийн анх 17-р зууны үед эмэгтэйчүүдийн хувцаслалтын төрөлд багтах болжээ. Энэ үеэс эхлэн сарафаныг эмэгтэй хувцас гэж бодож эхэлсэн боловч хэдэн зууны өмнө энэ хувцсыг зөвхөн эрчүүд өмсөж байсан гэнэ. Персийн залуус богино ханцуйтай, урт цамцыг өмсдөг байсан бөгөөд энэ нь бараг л сарафан гэсэн үг юм.

Сарафан

2.Ритуз өмд

Энэхүү бариу өмдийг зөвхөн эрчүүд өмсдөг байсан гэж итгэхэд бэрх байгаа биз. 18-р зууны үед энэхүү өмдийг бугын эсвэл хандгайн арьсаар оёж байсан гэнэ. Ритузыг ихэнхидээ морь унадаг эрчүүд өмсдөг байжээ.

Ритуз өмд

Харин 19-р зуунд бүсгүйчүүд энэ төрлийн хувцсыг өмсөх боломжтой болсон байна. Харин 20-р зууны 1980-аад оны үеэс эхлэн зөвхөн бүсгүйчүүдийн хувцасны шүүгээнд байх болжээ. Орчин үед ритуз өмссөн эрэгтэйтэй таарах нь ховор үзэгдэл. Тамирчид болон бүжигчид л хааяа өмссөн харагдана.

3.Өсгийтэй гутал

Өсгийтэй гутлыг ч бүсгүйчүүд эрчүүдээс хулгайлсан байна шүү. Учир нь анх өсгийтэй гутлыг зөвхөн морьтонгууд өмсөж байжээ. Үүнийг өмссөн байхад дөрөөн дээр гайхалтай сайнаар тогтдог байсан аж.

Харин тэр үед эмэгтэйчүүдийг өсгийтэй гутал өмсөхийг хориглож байсан гэнэ. Хориглох шалтгаан нь өсгийтэй гутал өмсөхөөр тэд эрчүүдээс өндөр харагдах байсан бөгөөд энэ нь тухайн үед байж боломгүй зүйл байсан аж.

Өсгийтэй гутал

4.Арьсан тэлээ

Эрчүүд арьсан тэлээ, харин эмэгтэйчүүд маалингын утсан эсвэл ноосон бүс бүсэлдэг байжээ. Тэлээ нь эрэгтэй хүний хүч чадал, эр зоригийг илэрхийлж байсан бөгөөд өндөр цолтой цэргийн эрхмүүд мөнгөн чимэглэлтэй арьсан тэлээг зүүдэг байсан гэнэ. Харин 18-р зуунаас эхэлж тэлээг гоёлын зориулалттай ашиглах болсон учир ийнхүү бага багаар бүсгүйчүүдийн хувцаслалтанд багтах болжээ.

Арьсан тэлээ

5.Урт оймс

17-р зууны сүүл үе хүртэл урт оймсыг зөвхөн эрчүүд өмсдөг байсан гэнэ. Урт оймсыг морьтонгууд ихэвчлэн өмсдөг байсан бөгөөд эмэгтэйчүүдэд урт оймсны хэрэгцээ байхгүй гэж үзэж байжээ. Учир нь тэд урт даашинз өмсдөг байсан юм. Харин 18-р зуунд бүсгүйчүүд урт оймсыг өмсөж эхэлсэн бөгөөд эрчүүдэд буцааж өгөөгүй гэнэ.

Урт оймс


Source:Caak.mn

Related Articles

Close