Сонин хачин

16 жилийн өмнө 1,8£ сая фунт стерлингийн сугалаа хожсон охин одоо хэрхэн амьдарч байгаа вэ? Гэнэтийн их мөнгө түүний амьдралыг хэрхэн өөрчилсөн бол?

Английн Бамбри мужийн Калли Рожерс гэх охин Их Британийн түүхэнд хамгийн залуу жекпотын эзэн болжээ. Тэр 16 настайдаа 1,8 сая фунт стерлингийн сугалаа хожсон байна. Одоо тэрээр сугалаанд оролцох насны дээд хязгаарыг 18 болгохыг уриалж байгаа гэжээ.

Калли толгой эргүүлэм их мөнгөнд мансуурч хөл алдсан. Сугалааныхаа ихэнх хэсгийг гэр бүл, найз нөхөддөө бэлэг худалдан авахад зарцуулж, мөн хөхөө томсгох мэс засал хийлгүүлсэн байна.

“Сугалаанд их мөнгө хожсоны дараа би бага наснаас шууд л том хүний амьдралд шилжиж орсон. Би маш олон найз нөхөдтэй болж билээ. Тэд шинэ машины мөнгө зээлэхийг хүсэхэд би гэнэн охин зангаараа татгалзаж чаддаггүй байсан. Мэдээж тэд зээлсэн мөнгөө буцааж өгөөгүй” гэж Калли Рожерс дурсан ярьж байна.

Үлгэрийн юм шиг баяжсаныхаа дараахан Калли хүүхдүүдийнхээ эцэг болох залуутай танилцжээ. Сугалаанд их мөнгө хожихоос өмнө залуу бүсгүй дэлгүүрт цагийн 3,5 фунтын цалинтай ажилладаг байв. Сугалаа түүнийг 180 мянган фунтын үнэтэй өөрийн гэсэн байшинд амьдрах боломжийг олгов. Гэвч түүний зохиосон гэр бүл 5 жилийн дараа таран бутарсан байна. Калли хар тамхи хэтрүүлсний улмаас амиа хорлохыг завдсан нь тэдний гэр бүл салах гол шалтгаан болсон гэж тэрээр өөрөө үздэг.

Хориотой бодисонд Калли өөрийн хэлж байгаагаар бол 250 мянгаас багагүй фунт зарцуулсан, гэхдээ төд удалгүй тэр хэлсэн үгнээсээ буцсан гэдэг. Хэсэг хугацаанд хүүхдүүдийг нь улсын асрамжинд авсан. Өөртөө итгэл найдвар төрүүлэхийн тулд гоо сайхны мэс засалд бас 17 мянган фунт зарцуулжээ. Энэ бүх бэрхшээлийн дараа тэр илүү даруухан амьдрахаар шийджээ. Асрагчийн ажил хийх болсон Каллигийн цалин жилд ердөө 12 мянган фунт, гэхдээ тэр одоо өөрийгөө үнэхээр аз жаргалтай эмэгтэй гэж үздэг болжээ.


Source:Xopom.com

Related Articles

Close