Сонин хачин

Дараах дугтуйтай захидлуудаас нэгийг нь сонго: Дотор нь од эрхэсийн зүгээс танд хэлэхийг хүссэн зүйл бий!

Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрдөг бидний дэлхий ертөнцөд хурдтай, шаламгай байсан нь амжилтад хүрдэг, заримдаа бидэнд түр амсхийх цаг ч хомс олдоно, магадгүй гүнзгий амьсгаа авч, эргэн тойрноо ажих боломж ч олдохгүй.

Сансар огторгуй бидэнд туслахыг хүсэж, зам мөрийг маань гэрэлтүүлэн, сэдэл, дохио өгдөг ба бид тэдгээрийг анзааралгүй өнгөрөх нь бий, чухал зүйлийг чухал биш гэж андуурдагтай холбоотой биз ээ.

Бид бүхэн бүгдээрээ амьдралаа илүү дээрдүүлж, өөрчлөхийг хүсдэг боловч, зөн совиндоо итгээгүйн улмаас нэг хэвэндээ байсаар байдаг гэмтэй. Итгэл үнэмшил юу гэж зөвлөж, амжилтад хүрэхийн тулд аль замыг сонго гэж сануулж байгааг анзаарах нь чухал.

Нүдээ ань, 3 удаа гүнзгий амьсгал, амар амгаланг мэдэр. Дараа нь анхааралтайгаар дээрх зураг руу харж, анхаарлыг чинь хамгийн ихээр татаж байгаа нэг дугтуйг сонго. Шийдвэрээ дахин өөрчилж болохгүй, дугаарласан дугтуйтай захидлуудаас нэгийг нь задалж уншаарай.

Дугтуйтай захидал 1

Үргэлж үүр цайдаг, ямар ч асуудалгүй. Тийм ээ, шөнө дуусаж, өглөөний наран манддаг. Бүү шантар, эхний удаад аз жаргал таниас нүүрээ буруулсан ч, юм гэдэг ээлж дараатайг сана, таны амьдралд гэрэл гэгээ цацарна. Халуун дулаан мэдрэмжийг төрүүлэхээс гадна таны амьдрал дахь хар бараан бүгдийг үлдэн хөөнө.

Хүнд хэцүү цаг үе гарч ирэх тусам, та илүү хөгжиж, сэтгэлийн хаттай болдог, итгэл үнэмшил таны хүч чадлыг сорино, үр дүнд нь та өмнөхөөсөө ч хүчтэй болно. Ямар ч саад бэрхшээл өмнө чинь тулгарч болно, давж гарч чадах эсэх нь таниас л шалтгаална.

Таны амьдралд гарах өөрчлөлтүүд ойрын ирээдүйд тохиолдох нь, харин та аз жаргалыг амталлаа гээд тайван байх хэрэггүй, улам цааш үргэлжлүүлэн хөдлөх хэрэгтэй ба ингэж чадвал сансар огторгуй таныг шагнах болно.

 

Дугтуйтай захидал 2

Сансар огторгуй нэг бол таныг дарааллын хойгуур үлдээнэ, эсвэл хүсэл мөрөөдлийг чинь биелүүлнэ. Таны амьдралын хамгийн чухал мөчүүд дэх өөрчлөлтүүд тун удахгүй айлчлах ирэх нь – хувийн болон санхүү, мөнгөтэй холбоотой. Ховорхон аз тохиож, амьдрал чинь гэнэт илүү дээрдэхийг үгүйсгэхгүй. Амьдралд тохиох үйл явдлууд ар араасаа уялдаа холбоотой байх болно.

Дараагийн 3 сар таны удаан хүлээсэн ололт амжилт биелэлээ олно, танд ертөнцийг шинээр харах итгэл үнэмшил бэлэглэх ба та яах аргагүй өөрийгөө хамгийн аз жаргалтай хүн юм шиг бодно.

Өөртөө тохиосон азыг эргэлзсэн сэтгэл болон муу үйлээс болж бүү сарниулаарай, хэрэв та ухаантай байж чадахгүй бол баяр хөөрөөр дүүрэн мөч хормын төдийд замхран алга болохыг санаарай. Та өөрийн хүртэх ёстойгоо хүртэнэ. Таниас өөр хэн ч үүнийг хүртэх эрхгүй.

 

Дугтуйтай захидал 3

Эргэн тойронд байгаа хүмүүсийн чинь үнэн нүүр царай удахгүй ил болно. Үүнд цочирдох хэрэггүй, нүдээ нээ, бодитоор харж дүгнэ эсвэл танд тэднээс ялгарах зүйл үлдэхгүй. Ингэж чадвал та зөв замаар явж чадна.

Замбараагүй үйл хөдлөлөөс болгоомжлохгүй бол таны амьдралыг ээдрээн дунд аваачих нь. Хэрэв та өөрийнхөө оюун бодлыг цэгцэлж чадахгүй бол, хэн ч таны ирээдүйд туслахгүйг санаарай. Зорилгоо тодорхойл, түүнийхээ төлөө тэмц, үр дүнд нь ээдрээтэй асуудлууд бүдгэрэн арилна. Хэрэв та хүч чадалгүй, хүсэл тэмүүлэлгүй байх аваас танд болон таны амьдралд сайхан зүйл тохиохгүй нь ойлгомжтой.

Удахгүй та өөрийгөө мөрөөдөл дундаас биш, бодит байдлаас олж мэдэх болно. Танд ихийг хийж бүтээх хувь тавилан байна, түүнийг бүү үгүй хийгээрэй.

 

Дугтуйтай захидал 4

Нэгэнт өнгөрсөн зүйл эргэж ирэхгүй. Өнгөрсөнтэйгөө зууралдсаар байвал, танд ирээдүй битгий хэл, одоо ч байхгүй. Танд юу хэрэгтэй вэ? Энэ асуултын хариултыг сайтар ухамсарла.

Сансар огторгуйн эрхшээл биднээс хэзээ ч сайн сайхан зүйлсийг маань булааж авдаггүй, харин хэрхэн хичээсний чинь хариуг өгдөг. Одоо бүхнийг цэгцэлж, байранд нь оруулахгүй бол хожим хойно нь харамсах вий.

Цонхоор хар, нарны өөдөөс мишээ, өөрөөсөө би ингэж амьдрах хүн мөн гэж үү хэмээн асуу. Хэрэв үгүй гэж хариулах юм бол яаж амьдрахыг хүсэж байгаа шигээ бүхнийг өөрчил.

Зөв арга замаар өөрийгөө шүүмжил, өөртөө уурла, ингэж чадвал өөрчлөлт ирнэ. Амьдрал ганц л удаа үргэлжилнэ гэдгийг сана. Амьдралд хайртай бай, тэгвэл үр дүн гарах нь ойлгомжтой.

 

Дугтуйтай захидал 5

Удаан хугацааны турш ядарч, зүдэрсэн таны шагнал баяр хөөр, аз жаргал болон ирнэ. Юуны төлөө энэ хүртэл явснаа ойлгохгүй байсан үе танд байгаа байх. Гэхдээ хөдөлмөрлөсний хариу мөнгө, санхүү эсвэл хайр дурлалын харилцаанд гайхалтай өөрчлөлт авчрах нь ээ.

Ямар ч нөхцөлд, сөрөг бодолд өөрийгөө эзэмдүүлэх эрхийг бүү өг, учир нь шаргал наран ээж, хорвоо ертөнц сөнөчихөөгүй байна шүү дээ! Амьдралаа хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэрч, сайн сайхан бүхэн рүү тэмүүл.
Source:Caak.mn

Related Articles

Close