Сонин хачин

Яагаад циркт чоно тоглуулдаггүй вэ? Арслан, бар, баавгай байдаг хэрнээ яагаад чоно л байдаггүй юм бол?

Хэдийгээр чоно нь арслан, бар, баавгайнаас хэмжээгээр бага боловч циркт бидэнтэй тааралддаггүй. Яагаад чоныг циркт тоглуулдаггүй юм бол?

Чонын амьдрал

depositphotos.com

Чоно бол маш ухаантай, аюултай араатан. Хэдийгээр гадаад төрх нь гэрийн нохойтой төстэй боловч тэд ямар ч нохойноос илүү зальтай, догшин түрэмгий бөгөөд өөр бусад төрлийн амьтны хоолойг хэдхэн секундэд тас татаж чадах амьтад юм.

Чоныг барагтаа бол сургаж чаддаггүй. Тэднийг торонд удаан хугацаагаар байлгаж, юм зааж сургахад аливаа дохио командыг ямар нэг хэмжээгээр биелүүлж эхэлдэг. Гэтэл энэ нь үнэндээ хүний эрхэнд орсон хэрэг биш юм. Чоно торноос гарангуутаа л эрх чөлөө рүү тэмүүлж эхэлнэ. Энэ хүсэл нь маш их учир өөрийг нь сургагч, эсвэл замд нь таарсан юуг ч тас татахад бэлэн байна.

 

Тогтсон зүйлээс гажих тохиолдол

depositphotos.com

Гэхдээ өөр нэг тохиолдол бас байх бөгөөд зөвхөн маш их хүч, анхаарал тавьсны хүчинд ийм байдалд хүрч болно. Үүнийг Екатерина Коренькова хэмээх Пермийн циркийн амьтан сургагч нотолсон юм. Тэрээр 18 настай байхаасаа эхлээд “Чоно сургах нь” хэмээх үзүүлбэрээ үзүүлж эхэлсэн байна.

Чоно нь нялх бэлтрэг байхаасаа хүний гарт орж зөв сургалтанд байвал хүнд үнэнч, жинхэнэ найз нөхөр нь байж чадна гэдгийг тэр баталж чадсан билээ. Гэхдээ энэ нь маш их хүнд хүчир ажил бөгөөд ийм ачааллыг тэр болгон амьтан сургагч дааж гарч чадахгүй юм.

rblogger.ru

Эдгээр бэрхшээлийн хамгийн эхний зүйл нь тухайн амьтан бүрийн өөрийн онцлог чанарыг нь мэдэрч түүн дээр тулгуурлан ажиллах явдал юм. Бас чоно их болгоомжтой амьтан. Тэд олон хүн цугласан газраас, хурц тод гэрлээс, чанга дуу, алга ташилтаас айдаг байна. Гэхдээ сүрэг дотроо байхдаа өөрөөсөө ч илүү хурдтай, хүчтэй амьтанг барьж авч чадах араатан юм.

Чоно бас маш зальтай, өш санадаг амьтан. Чоныг цохиж зодож болохгүй. Тэд үгэнд орж байгаа мэт дүр эсгэх боловч хамгийн санаандгүй үед амьтан сургагч руугаа дайрч мэднэ. Маш сайн сургагдсан чоныг ч гэсэн аялан тоглолтонд тэр болгон авч явдаггүй бөгөөд тэд танихгүй газар, үнэр, дуунд маш муу дасдаг байна.

tvoysaratov.ru

Чоно циркт тоглодоггүй гэдэг яриаг яг таг үнэн биш гэдгийг Коренькова баталсан юм. Чоныг сургаж, янз бүрийн үзүүлбэр үзүүлж болно. Гэхдээ энэ нь их хүнд хөдөлмөр бөгөөд бүр нялх байхаас нь л өөртөө дасгаж, ойрхон байсан чоныг л сургаж болох билээ. Тиймээс цөөхөн амьтан сургагч нар л чоныг сургах гэж оролдох ба бусад нь чоныг бодвол илүү зөөлөн, амархан сурдаг амьтан сургахыг илүүд үздэг байна.
Source:Xopom.com

Related Articles

Close