Сонин хачин

Яагаад XXI-р зуунд хүмүүсийн оюун ухаан улам бүр муудаж, тэнэг болсоор байна вэ? (эрдэмтдийн тайлбар)

Өнөөдөр бид ямар ч мэдээллийг хэдхэн секундэд олж чадаж байна: гэрээсээ гаралгүй боловсрол олж авах, дэлхийн өөр өнцөг буланд байгаа хүнтэй харьцах гэх мэт. Гэсэн хэдий ч эрдэмтдийн үзэж байгаагаар XXI-р зууны сүүлийн хагаст хүний оюун ухаан байнга муудах ханадлагатай байх бололтой.

30 жилийн өмнөх бидний үеийн хүмүүс биднээс илүү ухаантай байсан тухай, яагаад ийм юм болж байгаа болон утас хэрэглэхээ больж ном унших нь илүү чухал тухай энэ удаад ярилцъя.

Хүн төрөлхтөн үнэхээр тэнэг болж байна гэж үү?

© wikipedia © Mark Zuckerberg / Facebook

Янз бүрийн насны хүмүүсийн оюун ухааны өөрчлөлт ямар байгаа тухай эрдэмтэд хэдэн арван жилийн турш судалж ажиглалт хийж байгаа бөгөөд үүндээ IQ тест ашиглаж байна. Дундаж үзүүлэлт нь 100 оноо байх ба харин 70-аас доош бол үүнийг оюун ухааны хомсдол гэж үздэг байна.

1909-2013 оны үед хүмүүс амьдралын нөхцөл байдал дээшилсэн, технологийн хөгжил болон боловсрол олж авах боломж нэмэгдсэн зэргээс болж илүү оюун ухааны чадамжтай болсон байдаг. Энэхүү өвөрмөц явдлыг “Флинний эффект” хэмээн нэрлэдэг байна. Харин 1990-ээд оноос IQ үзүүлэлт багасаж, 2013 оноос бүр уналт бий болжээ.

Энэ явдлыг бүх л дэлхий даяар судалж байна. 2000 онд дэлхийн хүн амын дундаж үзүүлэлт 90,31 оноо болжээ. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар 2050 онд бүр 86,67 болж унах бололтой. Хэрвээ энэ байдлаар үргэлжлэх юм бол 150 жилийн дараа насанд хүрсэн хүн 9 настай хүүхэдтэй адил оюун ухаан, сэтгэмжтэй болох гэнэ.

 

Интернет ой тогтоолтыг орлож байна

© Веленгурин Владимир/Komsomolskaya Pravda / East News © pruden/easyfotostock / Eastnews

Ингэж хүний оюун ухааны чадамж буурч байгаа шалтгааныг одоогоор яг таг тодорхойлж чадаагүй байна. Гэхдээ мэргэжилтнүүд янз бүрийн судалгаа явуулж олон янзын таамаг дэвшүүлсээр байгаа юм. Тэдгээр таамгийн зарим нэг нь хүний оюун ухаан, чадамж нь бид ухаалаг утас, интернетээс улам бүр хамааралтай болж байгаа явдалтай холбоотой гэнэ.

Үнэхээр одоо олон зүйлийг толгойдоо тогтоож авах шаардлагагүй болсон бөгөөд тэдгээрийг тэр даруй интернетээс олж авч болох болж. Толгойдоо тоо бодох, зам тогтоох зэрэг нь шаардлагагүй болсон ба тооны машины GPS одоо бидний салшгүй нэг хэрэгсэл болсон байна. Үр дүнд нь агуу их мэдлэгтэй хүн ч ухаалаг утастай дунд сургуулийн сурагчаас илүү гарч чадахгүй болсон явдал юм.

Энэ бүхнээс шалтгаалан хүн өөрийн оюун ухааныг дайчлан хөгжүүлэх шаардлага багасаж байна. Хүний биеийн хүч хамгийн чухал зүйл байхаа больсонтой адил оюун ухаан, ой тогтоолт ч гэсэн өөрийн байр сууриа алдсаар.

 

Экологийн тааламжгүй нөхцөл байдал

© mariakarabella / depositphotos © pixabay

Экологийн хүндхэн нөхцөл нь хүнийг эхийн хэвлийд байх үеэс эхлэн нөлөөлж эхэлдэг байна. АНУ-ын хамгийн муу экологийн нөхцөл байдал бүхий газар нутгийн 4-6 настай хүүхдийн IQ нь байгаль орчны илүү цэвэр нөхцөл байдалд байдаг газар нутгийн үе тэнгийн хүүхдийнхээс 2 оноогоор бага байна.

Хортой хий агаар мандалд гарах нь аль ч насны хүмүүсийн ой ухаан, сэтгэмжид нөлөөлдөг талаар судлаачид хэлж ярьсаар. Хүлэмжийн хий нь бидний анхаарал төвлөрөх чадварыг сулруулж, ой ухаан, шийдвэр гаргах чадварт сөргөөр нөлөөлдөг гэнэ.

Хятадад 20 мянган хүний дунд хийсэн судалгаагаар бохирдсон агаар нь хамгийн эхлээд хүний математик сэтгэлгээ болон гадаад хэл сурах чадварт нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тэр тусмаа эрчүүд нь ийм нөлөөнд илүү автдаг байна. Хамгийн эрсдэлтэй хэсэг нь 64-өөс дээш насныхан бөгөөд агаар мандалд байх хэт их нүүрсхүчлийн хий нь тэдний оюун ухааныг доройтуулах нэг том нөхцөл болно.

“Бохирдсон агаар нь хүний оюун ухааныг ихэд доройтуулах бөгөөд энэ нь хэдэн жилээр хүн юм сурж мэдэж авдаг хэмжээтэй адилаар оюун ухааныг муутгана”. Йелийн Их Сургуулийн эрдэмтэн Кси Чен (Xi Chen)

Юу хийх вэ? Харамсалтай нь байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулах, тэр тусмаа том хотуудын агаарын цэвэр байдлыг сайжруулах нь маш их цаг хугацаа шаардсан хүнд ажил юм. Одоо мэргэжилтнүүд аль болох цэвэр агаараар амьсгалж, гэртээ агаар цэвэрлэх янз бүрийн төхөөрөмж тавихыг анхааруулдаг боллоо.

 

Амжилттай хүмүүс үр хүүхэд цөөхөн гаргадаг

© Vitalinka / depositphotos © mary_smn / depositphotos

Өндөр хөгжилтэй улс орнуудын амжилттай яваа, өндөр боловсролтой эмэгтэйчүүд нэг бол ганцхан хүүхэдтэй болох, зарим нь бүр үр хүүхэдтэй болохоос татгалздаг болоод байна. Харин бага орлоготой нийгмийн хэсгийн хүүхэд гаргах тоо хэмжээ нь илүү өндөр. Гэхдээ энэ нь боловсролтой гэр бүлийн хүүхэд нь хөдөөний хүүхдээс илүү ухаалаг гэсэн үг огт биш юм.

Оюун ухаан генийн янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалдаг (ухаантай хүнээс ухаантай хүүхэд гарна) гэдэг ойлголтыг олон эрдэмтэд үгүйсгэж байна. “Ухаалаг” гэр бүлийн хүүхэд нь (ийм хүүхэд улам бүр бага төрсөөр) өндөр боловсрол, оюун ухаанаа хөгжүүлэх илүү боломжтой байдаг. Тиймээс өндөр хангамж бүхий нийгмийн хэсгийн үр хүүхэд төрөх тоо хэмжээ багасах нь нийт хүмүүсийн IQ үзүүлэлт бага байх бас нэг нөхцөл болж болох юм.

 

Тослог ихтэй, амттай хоол

© bhofack2 / depositphotos © svariophoto / depositphotos

Сүүлийн 100 жилд дэлхийн хүн амын хоол хүнсний хэрэглээ эрс өөрчлөгдсөн байна. Энэ нь мөн л оюун ухаанд нөлөөлнө. НҮБ-ийн Бүх дэлхийн хоол хүнсний байгууллагын мэдээгээр бол хүн төрөлхтөн сүүлийн 50 жилд амьтны гаралтай өөх тос, сахар хэрэглэх нь эрс нэмэгдсэн байна.

Хэт их хэмжээний сахар агуулсан хүнс хэрэглэх нь тархи толгойн ажиллагааны хурдад муугаар нөлөөлөх бол их хэмжээний жимс хэрэглэх нь ч бас тархины үйл ажиллагаанд саар нөлөөтэй байдаг байна.

Ханасан тос нь (улаан мах, сүүн бүтээгдэхүүн, кокос болон оливийн тос зэрэг) хүний үүрэг зорилго, урам зоригтой холбоотой нейроны хэлхээ холбоог гэмтээнэ. Харин өөхөн хүчил болох омега-3 нь загасанд, самранд ихээр байдаг бөгөөд дээрх нейроныг элдэв гэмтлээс хамгаалах шинж чанартай юм байна.

 

IQ тестийг эргэн нэг харах цаг болжээ

Хүний оюун ухааны чадамжийг тодорхойлох аргачлалыг эргэн харах цаг болжээ гэж судлаачид үзэж байна. Шинэ технологи нь хүний амьдралын хэмнэлийг өөрчилж тархи оюун ухаан шинэ нөхцөл байдалд дасаж байна. Иймээс тархины зарим нэг үүрэг зорилт өмнөхөөс бага шаардагдах ба харин өвөрмөц сэтгэлгээний үүрэг улам ихсэх болно.

XXI-р зуунд өвөрмөц, бүтээлч сэтгэлгээ хамгийн их үнэлэгдэх зүйл болох бололтой. Шинэ санаа оноо гаргах чадвартай хүмүүс илүү амжилтад хүрдэг болно. Өнгөрсөн зуунд гаргасан IQ-тестийн стандарт нь одоо нэгэнт хуучирсан зүйл болсон байж магадгүй юм.

“Миний бодлоор хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад өмнөх үеийнхнээсээ өөр оюун ухааны нөхцөл байдалд дасах хэрэгтэй болох ба орчин үеийн хүмүүст сошиал сүлжээ зэрэг технологитой нягт харилцах хэрэгцээ бий болж. Тиймээс тэдний оюун ухааны илрэх байдал ч бас өөр болсон байна. Иймээс оюун ухаан тодорхойлох арга аргачлал ч бас өөр болох ёстой”.

Лондоны эзэн хааны коллежийн сэтгэл судлалын профессор Робин Моррис

Зүг чиг заагч газрын зураг болон тооны машинаас татгалз гэх нь утгагүй байх. Харин үүний оронд аль болох ухаалаг утсаа бага харж ном уншихыг эрдэмтэд зөвлөж байна.

 

Лайфхак: тархиа яаж сэргэг байлгах вэ?

© AP/EAST NEWS

“Миний анхны хүмүүжүүлэгч “ном” байсан бөгөөд эцэг эх тэдний дараа орох байх”. Илон Маск

Сэтгэлгээ, уран сэтгэмжээ хөгжүүлэхийн тулд шинжлэх ухааны уран зөгнөл уншихыг Стэнфордын их сургуулийн багш нар оюутнууддаа зөвлөж байна. SpaceX-ийн тэргүүн Илон Маск хүүхэд байхдаа иймэрхүү уран зохиол уншиж өдрийн 10 цагийг зарцуулдаг байж. Ийм төрлийн зохиолд дур сонирхолтой болох нь хүний тархины үйл ажиллагааг сайжруулдаг болохыг эрдэмтэд аль хэдийн тогтоосон байна.

Ингэж уншиж байхдаа текстийг анхааралтай харж, дүн шинжилгээ хийх төдийгүй бас өөрийн уран сэтгэмжийн таашаал авах байдлаар унших хэрэгтэй гэдэг. Уншиж байхдаа уг зүйлдээ гүн гүнзгий орсны нөлөөгөөр зохиолын баатрын дүрд өөрөө ордог билээ. Ингэснээр таны тархины ажиллаж байгаагүй зарим хэсэг идэвхжин ажиллаж эхэлнэ. Харин зурагт үзэх болон компьютер тоглоомын үед ийм байдал бий болдоггүй байна.

Та харин IQ тестийн тухай ямар бодолтой байдаг вэ? Түүнд итгэж болох уу?
Source:xopom.com

Related Articles

Close