Uncategorized

Эмч нар хүртэл гайхацгааж байна: Энэ шүүс артерийн судсыг цэвэрлэж, зүрх судасны өвчин тусах эрсдэлээс 99% хамгаална!

Анар жимс гайхалтай амттай, бас хамгийн эрүүл хүнс гэж хэлэхэд буруудахгүй. Витамин, эрдэс бодис болон антиоксидантаар баялаг. Статистик тоо баримтаас харахад, анар жимс найрлагандаа ногоон цай болон улаан дарснаас 3 дахин илүү их антиоксидант агуулдаг болох нь батлагджээ.

Судалгаанаас үзвэл, анар жимс зүрхний эмгэг судлалд өргөн ашиглагддаг бөгөөд зүрх, судасны өвчинг эмчлэх ач тустай гэнэ. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийг аврагч жимс юм.

Анар жимсний шүүс олон ач тустай бөгөөд бид та бүхэнд хамгийн гайхалтай байдлаар эрүүл мэндэд нөлөөлдөг үр нөлөөг нь хүргэж байна:

  • Артерийн судасны бөглөрлийг арилгана.
  • Электрокардиографийн эмгэгээс сэргийлнэ.
  • Исэлдүүлэгч стрессээс сэргийлнэ.
  • Зүрхний булчинд липид хуримтлагдахаас сэргийлнэ.
  • Артерийн үрэвсэл үүсгэгч химокины хэмжээг бууруулна.

Судалгаагаар тогтмол анар жимсний шүүс хэрэглэх нь каротид артерийн нарийсал болох эрсдэлийг 29% бууруулдаг болохыг олж тогтоосон байна. Гайхалтай биш гэж үү?

Анар жимс нь найрлагандаа асар их хэмжээний шим тэжээл агуулдаг тул олон ач тустай:

Хүчтэй антиоксидант агуулдаг

Анар жимсний хальс болон шүүсэнд пуникалагин гэх хүчтэй антиоксидант агуулагддаг. Анар жимсний үрэн доторх хүчлүүд дээрх антиоксидантыг ялгаруулдаг байна.

Хэрэгтэй шим тэжээлийг өгдөг

Анар жимсэнд агуулагддаг антиоксидантууд исэлдүүлэгчээс болж гэмтсэн эсүүдийг хамгаалдаг. Нэг аяга анар жимсний үр хүний биед 144 калори, 7 гр ширхэглэг, 3 гр уураг, кали, витамин C, К амин дэмүүд болон фолатыг өгдөг.

Үрэвслийн эсрэг дархлааг сайжруулдаг

Анар жимс үрэвслийг бууруулж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ, мөн хэт таргалалт, хорт хавдар, хоёрдугаар түвшний чихрийн шижин өвчин болон Альцгеймэр тусах эрсдэлийг багасгадаг.

Бактери болон мөөгөнцрийн эсрэг үйлчилдэг

Анар жимс мөөгөнцрийн үрэвсэл үүсгэгч бактериудыг устгадаг давуу талтай.

Цусны даралтыг бууруулдаг

150 мг анар жимс цусны даралтыг бууруулж, зүрхний шигдээс болон цус харвалт болохоос хамгаална. Анар жимсний шүүсийг 14 хоногийн хугацаанд өдөр бүр уугаарай.

Source:xopom.com

Related Articles

Close