Сонин хачин

Инстаграмд баян тансаг амьдралынхаа зургийг оруулж, бусдад гайхуулж сайрхсан 22 настай залууд 17,5 жилийн хорих ял оноожээ

Залуухан Америк эр интернетээр тансаг машин, сайхан хүүхнүүд, боодолтой мөнгөнийхөө зургийг тавьж гайхуулж байж. Бас нэгэн төрлийн зааварлагч багш болсон бөгөөд өөрийнх сошиалыг дагагч нарт хүн болгон ийм байдлаар амьдарч болохыг зааж зааварлаж байсан гэнэ. Түүнийг ийм болоход “стратегийн сэтгэлгээ” тус болсон гэж хэлж байв. Гэтэл шалгаад үзэхэд ердөө л нэг тэнэг амьтан байсан бололтой. Энэ тэнэглэлийнхөө төлөө ч шоронд суусан юм. Маш удаан хугацаагаар.

yung10x / instagram

Калифорнид амьдардаг 22 настай Уайатт Пасек нь өөрийн баян цатгалан амьдралаа Инстаграм дээр гайхуулж байдаг хүн байв. Oxygod хэмээх нэрээр бүртгэлтэй энэ эр Эйфелийн цамхагийн дор, мөнгөний машинаас мөнгө авч байгаа байдал, үнэтэй машин гэх зэрэг зүйлсийнхээ зургийг байнга тавина.

Зураг болгоны доор өөрийн “үнэт” тайлбараа ч бас бичнэ. Дагагч нартаа хүн болгон ийм амжилтад хүрч болохыг тайлбарлах ба өөрөө “стратегийн сэтгэлгээний “ хүчээр балчиг шавар дундаас босч ирсэн гэж түүхээ ярих дуртай нэгэн.

yung10x / instagram

Гэтэл үнэндээ энэ хүний “стратеги сэтгэлгээ” нь хуурамчаар хийсэн хүчтэй өвчин намдаагч эм зарах явдал байжээ. Тэрээр өөрийн хоёр хамтрагчтай нийлж нууц лабораторитоо фентанил хэмээх бодисыг эмэнд шахаж байсан ба энэ нь морфиноос 100 дахин хүчтэй эд юм. Цагдаа нар түүний энэ байранд ирээд Уайат Пасека болон түүний найз нөхөд нарын хийсэн 100,000 ширхэг өвчин намдаах эмийг хурааж авсан байна.

yung10x / instagram

Энэ нь Пасекын хар тамхитай холбоотой 4 дэх гэмт хэрэг байсан учир түүнийг одоо шоронд 17,5 жил суух ял хүлээж байна. Энэ удаа хориотой эм тариаг тараасан гэх хэргээс гадна ийм эм тариа хийсэн, хууль бусаар хадгалсан, болон мөнгө угаасан гэх хэргүүд нэмэгджээ.

yung10x / instagram

“Өөртөө итгэ, бусад хүмүүс үүнийг чинь тэнэг хэрэг гэж байсан ч хамаагүй. Амьдрал таны хөдөлмөрийг үнэлэх болно. Та хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ төдий чинээ ихийг буцаан авах болно“ гэж тэрээр сошиал сүлжээндээ бичиж байжээ. Яг л өөрийнхөө ирээдүйг хэлсэн мэт.

yung10x / instagram

Гэхдээ тэр өөрийн “амжилтыг” нээрээ л бусадтай хуваалцсан юм. Хэрвээ танд бохир аргаар олсон мөнгө байгаа бол Инстаграм дээр тэнэгтэж гайхуулж болохгүй шүү.
Source:Xopom.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close