Сонин хачин

Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хүүхдүүдтэй танилц..

Үзэсгэлэнтэй алдартай эмэгтэйчүүд үргэлж олны анхаарлын төвд байдаг. Ялангуяа тэднийг гэр бүл, хүүхэдтэй болоход шүтэн бишрэгчдийн сонирхол илүү ихээр төрж, хүүхэд нь ээж шигээ үзэсгэлэнтэй байх болов уу үгүй юу гэдгийг мэдэхийг тэсэн ядан хүлээдэг билээ. Ингээд үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хүүхдүүдийг танилцуулж байна.

1Моника Беллуччи, том охин Дева Кассель

Моника Беллуччи хоёр удаа гэрлэж байсан.  Анхны нөхөр нь Италийн зурагчин Клаудио Карлс Бассо, харин хоёр дахь нөхөр нь жүжигчин Венсан Кассель юм. Касселтай гэр бүл байхдаа тэрээр 2004 онд Дева, харин 2010 онд Леони хэмээх охидоо төрүүлжээ.

Том охин нь ээжтэйгээ маш адилхан бөгөөд саяхан Dolce & Gabbana-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Моника Беллуччи, том охин Дева Кассель

2Наташа Поли хүү, охиныхоо хамтаар

Дэлхий даяар Наташа Поли нэрээр алдаршсан Наталья Полевщиковатай олон загвар зохион бүтээгчид хамтарч ажиллах дуртай байдаг. Түүний загварын тайзан дээр алхаж буй алхалт нь орчин үеийн супермоделиудаас хамгийн шилдэг учир түүнийг “Загварын тайзны хатан хаан” хэмээн өргөмжилсөн байдаг.

2011 онд Поли бизнесмэн залуу Питер Баккертай гэр бүл болж тэд Александра Кристина хэмээх охин, Эдриан Грей хэмээх хүүтэй болжээ.

Наташа Поли хүү, охиныхоо хамтаар

3Жулия Робертсын хүүхдүүд

1990-ээд оны үеийн алдартай жүжигчин тэрээр зөвхөн гайхалтай дүрүүдээрээ бус мөн галзуу хувийн амьдралаараа олонд алдартай. 1993 онд Жулия дуучин Лайл Ловеттатай гэр бүл болсон боловч тэдний гэрлэлт 2 жил л тогтсон байна. Харин 2002 онд кино найруулагч Дэниел Модертай гэр бүл болж 3 хүүхдийн ээж болжээ. Түүний анхны хүүхдүүд нь Хэйзел Патриши болон Финнеас Уолтер хэмээх ихрүүд байсан бол дараа нь Генри Дэниел хэмээх хүүтэй болсон аж.

Жулия Робертсын хүүхдүүд

Жулия Робертсийн үеэл америкийн алдартай жүжигчин Эмма Робертс. Адилхан биш байна гэж үү?

4Анжелина Жоли өргөмөл охин Захар болон хүүхдүүдийнхээ хамтаар

Анжелина Жоли бол хамгийн алдартай олон хүүхэдтэй ээж болов уу. Тэрээр 6 хүүхэдтэй бөгөөд Мэддокс, Пакс болон охин Захарыгаа өргөж авсан бол, Шайло Нувель, ихрүүд болох Нокс Леон, Вивьен Маршелин нарыг өөрөө төрүүлсэн юм.

Анжелина Жоли болон Брэд Питт нар People, Hello! сэтгүүлд охин Шайлогийнхаа зургийг 10 сая доллараар зарж байсан гэдэг. Эдгээр гэрэл зургуудыг дэлхийн хамгийн алдартай гэрэл зурагчид дарж байжээ.

Анжелина Жоли өргөмөл охин Захар болон хүүхдүүдийнхээ хамтаар

5Эмбер Валлетта хүүгийн хамт

Эмбер Валлетта бол жүжигчин, хөтлөгч, 1990-ээд оны үеийн хамгийн өндрөөр үнэлэгддэг моделиудын нэг байсан бөгөөд Vogue сэтгүүлийн нүүрийг 40 гаруй удаа чимж байжээ. Анх Валлетта 1994 онд модель Эрви Ли Бихантай гэрлэж байсан боловч төд удалгүй салсан юм. Харин хоёрдахь удаагаа тэрээр Олимпийн гар бөмбөгийн спортын аварга Кристиан Маккаутай гэрлэж, 11 жилийн дараа энэхүү гэрлэлт төгсгөл болсон юм. Хосууд дундаасаа Оден хэмээх хүүтэй аж.

Эмбер Валлетта хүүгийн хамт

6Брук Шилдс охидынхоо хамтаар

1980 онд Брук Шилдс Vogue сэтгүүлийн нүүрийг чимэглэж байсан хамгийн залуу модель болсон юм. 16 насандаа тэрээр дэлхийн хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг болсон бөгөөд “The Blue Lagoon” кинонд дүр бүтээснээр нэр хүнд алдрын оргилд хүрсэн юм.

1990 оны сүүлээр тэрээр алдартай теннисийн тамирчин Андре Агасситай гэр бүл болсон ч энэхүү харилцаа удсангүй. 2001 оны сүүлээр Брук америкийн найруулагч Крис Хенчитэй гэр бүл болж Рован Франсис болон Грир Хаммонд хэмээх охидоо төрүүлжээ.

Брук Шилдс охидынхоо хамтаар

7Айшвария Рай болон түүний охин

Айшвария Рай бол энэтхэгийн кино жүжигчин, фото модель,  “Дэлхийн мисс 1994” гоо бүсгүйн тэмцээний ялагч болж байсан юм. 2007 онд Рай жүжигчин Абхишека Баччанатай гэрлэж, 2011 онд тэд Аарадхия охиноо өлгийдөн авсан байна.

Айшвария Рай болон түүний охин

8Адрианна Лимын охид

Бразилийн супермодель Адрианна “Victoria’s Secret” агентлагтай гэрээ байгуулснаар олны танил болсон билээ. Тэрээр 7 жилийн турш хамгийн секси моделийн жагсаалтыг тэргүүлж байсан бөгөөд 2014 онд Forbes сэтгүүлийн шалгаруулалтаар дэлхийн хамгийн өндрөөр үнэлэгддэг моделиудын жагсаалтанд Жизель Бюндхены дараа буюу 2-т багтсан байна.

Тэрээр сагсан бөмбөгчин Марко Яричтэй гэрлэсэн бөгөөд энэ гэрлэлтээрээ Валентина болон Сиенна хэмээх хоёр охинтой болжээ.

Адрианна Лимын охид

9Летиция Каста том охиныхоо хамт

Victoria’s Secret -ын сахиусан тэнгэрүүдийн нэг болох францын модель, жүжигчин бүсгүй Летиция Каста 3 охинтой.Сатин охиноо тэрээр францын гэрэл зурагчин Стефано Седнуитай гэр бүл байхдаа төрүүлсэн бол, хүү Орландо болон охин Афина нар нь италийн жүжигчин Стефано Аккорсигийн хүүхдүүд аж. 2017 оноос Летиция жүжигчин Луи Гаррелтай гэр бүл болжээ.

Летиция Каста том охиныхоо хамт

10Мерьем Узерлигийн охин

Мерьем Узерли  бол турк-герман гаралтай жүжигчин, модель бөгөөд тэрээр “Аугаа зуун” киноны Роксоланы дүрээр олны танил болжээ. Тэрбээр туркийн бизнес эрхлэгч Жан Атештэй хайр сэтгэлийн холбоотой байсан ч гэрлээгүй байна. Хосууд 2013 онд салсан бөгөөд энэ үед жүжигчин бүсгүй 4 сартай хөл хүнд байжээ. Харин 2014 оны 2 сард Узерли Лара охиноо төрүүлжээ.

Мерьем Узерлигийн охин

11Лили Олдриж болон түүний охин

Лили Олдриж бол  Адрианна Лимийн адилаар Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр болсноор дэлхий даяар алдартай болсон билээ.  Тэрээр 2011 онд “Kings of Leon” хамтлагийн ахлагч Калеб Фоллоуиллтай гэрлэж охин Дикси Перл, хүү Уинстон Рой нараа төрүүлсэн байна.

Лили Олдриж болон түүний охин

12Кейт Хадсоны хүүхдүүд

Кейт Хадсоны хүүхдүүд бүгд хөгжмийн ертөнцтэй холбоотой гэнэ. Анх тэрээр рок хөгжимчин Крис Робинсонтой гэрлэж хүү Райдер Расселл Робинсоныгоо төрүүлсэн байна. Харин Muse хамтлагийн гишүүн Мэттью Беллатай 4 жилийн турш харилцаатай байсны үр дүнд хүү Хадсан Бингем Хоунаа төрүүлжээ. 2018 онд Lightwave Records дуу хөгжмийн бичлэгийн байгууллагын үүсгэн байгуулагч Дэнни Фудзикавагаас  Рани хэмээх охинтой болсон юм.

Кейт Хадсоны хүүхдүүд
Эх сурвалж :Caak.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close