ЗӨВЛӨГӨӨЗурхай

Уурлаж уцаарласан үедээ хамгийн аймшигтай байдаг зурхайн 7 орд. Тэднийг битгий уурлуулаарай!

Бид бүгд л хааяа уурлаж бухимддаг. Заримдаа зөв юманд, заримдаа буруу зүйлд ингэх нь бий.

Гэхдээ зурхайн орд болгон өөрийн гэсэн өвөрмөц байдлаар уур уцаараа илэрхийлдэг байна. Зарим нь бусдад аюулгүй байдлаар илэрдэг бол өөр бусад нь… ер нь л та аюулгүй байдлаа бодоод тэднийг уурлуулаагүй нь дээр.

Ингээд уурлаж уцаарласан үедээ маш аймшигтай болох зурхайн 7 орд:

1. Үхэр

Тэд уур уцаараа хуримтлуулж байгаад гэнэт дэлбэрдэг хүмүүс. Үхрийн ордныхон танд уурлаж эхлэх үедээ эхлээд үүнийгээ бага багаар танд ойлгуулж эхлэх ба энэ үедээ чимээ багатай тайван байх боловч дараа нь гэнэт галт уул мэт оргилон дэлбэрч замдаа таарах бүх л зүйлийг эвдэхэд бэлэн болдог.

Энэ ордын хүмүүс амархан биеэ барьж чадахаа болих нь их. Тэд юм хум шидэлж, уур нь хүрсэн хүндээ бүх л уцаараа гаргана. Тэдний замд тээгэлдээгүй нь дээр.

Юу хийх вэ?

Үхэр нь уур хүргэх зүйлийг тэвчиж чадахгүй учир тэвчээртэйгээр нь уур нь гарахыг хүлээхээс өөр замгүй. Харин та уурласан үхрийн бай нь болсон бол зүгээр л холд. Хамгийн сайхан нь дараа нь үхэр өөрөө уучлал гуйдаг явдал юм.

 

2. Мэлхий

Мэлхий нэг дор олон янзын сэтгэл хөдлөл агуулдаг хүмүүс. Уурыг нь хүргэх юм бол уурлаж, дараа нь гомдож, хэрвээ үүнийг нь хүн тоохгүй бол идэвхгүй-түрэмгий байдлаар хандах ба дараа нь хамаг юмаа дотроо агуулж эхэлнэ.

Болгоомжтой байгаарай: мэлхий дотроо бухимдаж эхлэх үед нь та үүнийг үл тоож болохгүй бөгөөд чухам ийм үед нь л өөрийн эелдэг байдал, хамаг хайраа түүнд илэрхийлэх хэрэгтэй. Үгүй бол тэр таны энэ байдлыг сайн гэгч нь санаж авах ба ихээхэн эелдэг тайван хандаж байгаа мэт байх боловч дотроо өсөрхсөөр байх болно. Харин жинхэнээрээ уурлах үедээ бараг өөрийн ухаангүй болдог хүмүүс.

Юу хийх вэ?

Хамгийн эхлээд та өөрийн буруугаа хүлээх хэрэгтэй ба өөрөөр юу ч бүтэхгүй. Дараа нь буруугаа засах ямар нэг зүйл хийх ба энэ нь мэлхийд цай чанаж өгөх мэтийн үйлдэл байж болно. Зөвхөн уучлал гуйгаад бүтэхгүй шүү.

 

3. Хонь

Хонь уур уцаараа ил гаргах үедээ орчин тойрондоо ямар харагдах, ямар нөлөө үзүүлэх талаар юу ч боддоггүй хүмүүс байдаг. Тэд бодол санаагаа ямар нэг гоёсон байдлаар гаргалгүй шууд л уур хилэнгээ үзүүлнэ.

Тэд өөртөө итгэлтэй бусад орд болох Арслан, Нумын ордныхонтой адил бөгөөд хэзээ ч хамаагүй өөрийн хилэнгээ тэр чигээр нь гаргана. Тэд юмыг хагас дутуу хийдэггүй учир уурлаж хилэгнэх үедээ юуг ч үл тооно. Тэд энэ үедээ хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлийнхээ хожмын үр дагаврын тухай ч боддоггүй байна.

Юу хийх вэ?

Анхааралтай бай. Хонь хилэгнэх нь огцом боловч бас түүний уур уцаарын шалтгаан болсон хүн түүнийг нь тоохгүй биеэ барьж чадвал тэдний уур хилэн нь амархан арилж үгүй болдог. Тиймээс айлгүй, биеэ сайн барь.

 

4. Арслан

Уурлаж байгаа арслан нь яг л араатны хаан мэт архирч байдаг. Тэд аливаа нэгэн хил хязгаарыг даван уур хилэнгээ гаргадаг хүмүүс. Хэдий чинээ их архирна, тэдэнд төдий чинээ сайн.

Доромжлох гэдэг бол тэдний дайснаа хохироох хамгийн гол арга нь. Арслан уурлаж байх үедээ зөвхөн өөрийнхөө л тухай бодох болохоос биш уур хилэн нь эргэн тойронд яаж нөлөөлж байгааг анзаарахгүй. Арслан таны хийсэн гомдолтой зүйлийг амархан уучлахаас бус өөрийн хийсэн үйлдэлдээ уучлал гуйна гэж хэзээ ч үгүй.

 

Юу хийх вэ?

Тэд драмд дуртай хүмүүс учир янз бүрийн учиг харагдаж л таарна. Тэдэнд аль болох шулуухнаар бурууг нь хэлж тайвшрах ёстойг нь сануул. Айлгах гэсэн санааг нь таслан зогсоо – гэхдээ ямар нэг өөрийнхөө зөвийг илтгэсэн сайн баталгаатай байх хэрэгтэй.

 

5. Хилэнц

Хилэнц уурлаж байх үедээ ч сэтгэл зүй, үйл хөдлөлийн хаос гэмээр байдаг. Гэхдээ хилэнцийг уурлуулах гэдэг тийм ч амархан зүйл биш бөгөөд харин нэгэнт уурлуулсан бол өөрийгөө л зэмлэ. Түүний аймшигт харц айдас төрүүлэх ба хэлж байгаа үг нь янз бүрийн хараал, ёгт үгээр дүүрэн байна.

Тэд хүнийг уучилж, буруу зүйлийг нь мартаж чаддаг хүмүүс биш нь тодорхой бөгөөд ямар нэг зүйл болоогүй мэт өнгөрнө гэж ёстой үгүй. Уурласан хилэнцээс болгоомжлох хэрэгтэй ба тэдний энэ байдлын үр дагавар аюултай байх болно. Тэд өөрийнхөө зөвийг харуулахын тулд таныг шавартай хутгаж, нэр хүндийг тань дээд зэргээр доромжилж магадгүй хүмүүс билээ.

Юу хийх вэ?

Түүний уурыг гаргах цорын ганц арга нь уур хилэн нь гарч дуустал хүлээх. Хэрвээ та ойрын хүн нь бол түүнд итгэдэг гэдгээ харуулж, та хоёрын харилцаанд юу нь болохгүй байгаа тухай бодлыг нь гүйцэд гартал нь сонсох хэрэгтэй. Хилэнцийнхэн элдэв мэдээлэл авах дуртай хүмүүс байдаг юм шүү.

 

6. Нум

Тэд гэнэтийн зан ааштай гал дөл мэт хүмүүс. Уурлаж байх үедээ ямар ч үг хэлэхээс сийхгүй бөгөөд тэр нь ихээхэн хүнд үг байж болно.

Та түүнийг уурлуулсан бол тэд таныг найз нөхөд гэж үзэхээ болин, бодит амьдрал дээр ч, сошиал сүлжээнд ч тантай ойртон нөхөрлөхгүй байх болно. Тэд тантай харьцсан хэвээр байсан ч таны амьдралыг там мэт байлгах билээ. Тэд биеийн хүч хэрэглэх нь бараг үгүй боловч доромжлол зэрэг үйлдэл нь хамгийн аймшигтай байх болно.

Юу хийх вэ?

Уурлаж хилэгнэсэн нумтай харьцах зөв зам нь аймшигт яриаг аль болох өөр чиглэлд шилжүүлж уурлуулсан юмыг нь мартагнуулах хэрэгтэй. Тайвшраг, дараа нь тэр уучлал гуйж эхлэх болно (хэдий уучлал гуйсан ч энэ нь дараа нь дахин ингэхгүй гэсэн баталгаа биш).

 

7. Матар

Тэд маш ширүүн уурладаг боловч тэвчээр алдартлаа үүнийгээ барьж байдаг хүмүүс юм. Уурласан үедээ эргэн тойрны зүйлийг эвдэх, хүнийг маш аймшигтайгаар шүүмжлэх зэрэг үйлдэл гаргана. Тэд дургүй хүрсэн зүйлээ ил хэлэх боловч чухам юунаас болж уурласнаа хэзээ ч хэлдэггүй байна.

Тэд уурлан дэлбэрч байх үедээ огт өөр хүн болж орчин тойрны хүмүүсийг гайхшруулдаг юм. Тэд үгээр хүнийг хэрхэн тамлах, гомдоох гэдгийг мэднэ. Нэмээд хэлэхэд түүний уур уцаарт та ямар ч холбоогүй байлаа ч матар өөрийн уураа дайралдсан бүх зүйлд уураа гаргадаг гэдгийг санаж байгаарай.

Юу хийх вэ?

Тэд ихэнхдээ маш эмх цэгцтэй, хариуцлагатай байдаг хүмүүс. Та тэдний уур уцаараа дарах гэсэн зүтгэлд нь тусалж муу энергийг нь өөр зүйлд чиглүүлэх хэрэгтэй. Түүнтэй ярилцах юм уу эсвэл бясалгалын хичээлд суухыг ятга.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close