Сонин хачин

Нэгэн эр эхнэрээ шалгахаар гэрийнхээ буйдан доогуур нуугджээ. Гэтэл…

Нэгэн киргиз эр эхнэрийнхээ өөрт нь  үнэнч эсэхийг шалгахаар шийдэн энгийн арга хэрэглэсэн байна. Тэрээр эхнэртээ зурвас бичихээр шийджээ: “Би чамаас салахаар шийдлээ, цаашид ингэж амьдарч чадахгүй нь”.

Ингээд зурвасаа унтлагын өрөөн дэх толины өмнө тавьчихаад, өөрөө орон доогуур шурган нуугджээ. Эхнэр нь зурвасыг хараад ямархуу хариу үйлдэл гаргах нь түүнд сонин байсан бололтой.

Удалгүй эхнэр нь өрөөнд орж ирэн тольдож байхдаа  зурвасыг хараад авч уншина. Үүний дараа уг зурвас дээр үзгээр ямар нэгэн юм бичих аж.

Ингээд хэн нэгэнтэй утсаар ярьж эхлэв: “Сайн уу, хонгор минь? Нөхөр минь өөрөө сайн дураараа яваад өглөө. Яах гэж түүнтэй гэрлэснээ би ойлгохгүй л байна.  Одоо харин бүх зүйл ард хоцорлоо. Би зөвхөн чамайг хүлээж байсан. Удахгүй би чам дээр яваад очно” гээд хувцсаа сольж өмсөөд гараад явчихав.

Сэтгэлээр ихэд гутарсан нөхөр нь орон доороос нүдэндээ доголон нулимстай гарч ирээд, балмагдсан байдалтай шалан дээр хэсэг суув.

Ингээд нөгөө зурвасаа аваад эхнэрийнхээ юу бичсэнийг олж харлаа:  “Тэнэгхэн минь, би талх авахаар дэлгүүр рүү гарлаа. Чиний хөл орон доороос харагдаад байна шүү дээ!”

Санаа нь амарсан залуу эр хөгжилтэйгээр инээмсэглэв…

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close