ХҮМҮҮС

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн гэр бүлийнхний хүсэлтээр нэвтрүүлэг цацагдахаар болжээ

“Mongolia”s Next Top Model” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаар 10-р сарын эхний долоо хоногоос эхлэн үзэгчдийн хүртээл болж эхэлсэн. Шоуны гурав дахь дугаар үзэгчдэд хүрч дууссаны дараа нэгэн харамсалтай үйл явдал болсон нь оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар нас барсан явдал байв. Үүнтэй холбогдуулан тус нэвтрүүлэг эфирээр цацагдахаа больсон бөгөөд түүний ар гэрийнхний хүсэлтээр дахин үзэгчдийн хүртээл болж эхлэхээр болжээ.

Энэ тухай “Боловсрол телевиз” албан ёсны мэдэгдэл хийсэн бөгөөд “Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэд тохиолдсон харамсалтай хэргийн улмаас түүний гэр бүл, найз нөхөд, хамт олныг хүндэтгэх үүднээс “Боловсрол” телевизийн хамт олон “Mongolia’s next top model” нэвтрүүлгээ цацахаа зогсоож түр завсарласан юм. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн нэвтрүүлгээ үргэлжлүүлэн гаргахыг талийгаачийн гэр бүлийнхэн хүссэн бөгөөд энэхүү хүсэлтийн дагуу 11-р сарын 18-ны ням гарагаас эхлэн нэвтрүүлэг хэвийн цацагдахаар боллоо. Үзэгч та бүхэн нэвтрүүлгийн шинэ дугаарыг ням гараг бүрийн 21:00 цаг, давталт дугаарыг бямба гарагийн 21:00 цагаас тус тус хүлээн авч үзээрэй!” хэмээсэн байна. Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд задлан шинжилгээний дүгнэлт энэ долоо хоногт гарч талийгаачийг эцсийн замд нь үдэх ажээ.

 

Image result for ч.чамин-эрдэнэ

 

Image result for ч.чамин-эрдэнэ

 

Эх сурвалж: Factnews.mn

Related Articles

Close