НИЙГЭМЦАГ ҮЕ

БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэн хилээр гарах журамд орсон өөрчлөлт

БНСУ-ын Хууль зүйн яам 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус улсад хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэнийг нутаг буцаах журамд өөрчлөлт оруулжээ.

korea зурган илэрцүүд
Шинэ журмын дагуу БНСУ-д оршин суух хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэн харьяа орон нутгийнхаа Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж ямар нэгэн зөрчил, гэмт хэрэгт холбогдсон эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах зөвшөөрөл авах болсон байна.
korea зурган илэрцүүд

Энэ нь өнгөрсөн сард хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэн бага ангийн сурагчийг автомашинаар мөргөсний дараагаар нутаг руугаа зугтсан эзэн холбогдогчгүй хэрэг гарсан, түүнчлэн сайн дураар нутаг буцаж буй иргэдийг нисэхээс нь хэдэн цагийн өмнө шалгах явцад нислэгээсээ хоцрох тохиолдол багагүй гарч байгаатай холбоотой ажээ.

korea зурган илэрцүүд

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР зурган илэрцүүд

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close