Сонин хачинЭрүүл мэнд

Найз маань үүнийг гэртээ бэлдэж хэрэглээд харааны шилнээсээ бүрмөсөн салж чадсан. Бас урьдынхаасаа хамаагүй залуухан харагддаг болсон шүү!

Нүднийхээ ойролцоох хэсгийг залуужуулж, хараагаа сайжруулах маш энгийн, сурахад амар хялбар арга. Гэрийн нөхцөлд ашиглах боломжтой уг бэлдмэл байхад л хангалттай.

Энэ бэлдмэлийг хийхэд хүртэл амархан. Дээрээс нь орц найрлагад нь орох материалууд ч элбэг бий.

Энэ бол байгалийн гаралтай бэлдмэл бөгөөд ямар ч сөрөг нөлөөгүй, дээрээс нь хямдхан гэж байгаа.

Нүдний доод хэсгийн арьс торгомсог бас үрчлээгүй болно. Үсэндээ түрхэх юм бол таны үс эрүүл байдлаар ургаж, үс унах үйл явцыг зогсооно.

Хэрэв та арьс болон үсээ илүү сайхан болгохын тулд, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс залхаж байгаа бол энэ бэлдмэлийг хэрэглэхэд яг тохиромжтой цаг гэж хэлмээр байна.

Дараах зааврын дагуу уг бэлдмэлийг гэртээ хийж хэрэглээрэй.

Танд хэрэг болох зүйлс:

  • Сармис – 3 хумс
  • Органик зөгийн бал – 10 хоолны халбага
  • Маалингын үрийн тос – 200 гр
  • Нимбэг – 4 ширхэг

Хийх заавар:

  1. Сармисны 3 ширхэг хумсыг хальсална. Жижиг хэмжээтэй болгож хэрчинэ.
  2. 4 ширхэг нимбэгийг хальсалж хэрчинэ.
  3. Сармис болон нимбэгийг шилэн саванд хийнэ.
  4. Дээр нь 10 хоолны халбага органик зөгийн бал болон 200 гр маалингын үрийн тосыг нэмж хийнэ.
  5. Модон халбагаар орцуудыг хольж, хөргөгчинд хийж тавина.

Хэрэглэх заавар:

  • Хооллохын өмнө энэ бэлдмэлээс 1 хоолны халбагыг ууж хэрэглэнэ.
  • Өдөрт 3 удаа хэрэглэвэл, нүдний хараа сайжирч, илүү залуухан харагдана.

Сармис болон зөгийн балыг хамтад нь хэрэглэвэл нүдний харааг сайжруулдаг. Дээрээс нь энэ бол маш хэрэгцээтэй хүнснүүд учир таны биеийг халдвараас хамгаална. Хоёулаа вирус болон бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд эрүүл саруул байхад туслах юм.

Энэ бэлдмэлийг тогтмол хэрэглэснээр арьсны бүтцийг сайжруулж, үсийг хурдан ургуулна. Бие дэх цусны эргэлтийг дэмждэг гэдгээрээ давхар онцлогтой. Энэ бол өвчин зовлонгоос хол байхыг хүсэж буй хэн бүхний хэрэглэх ёстой бэлдмэл болохыг санаарай.

Та найз нөхөддөө энэхүү бэлдмэлийн талаар заавал дуулгаарай.
Source:xopom.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close