Сонин хачин

Хүний бие организм гэдэг ямар онцгой бүтээл болохыг батлах 12 сонирхолтой баримт. Таныг мэлмийг нээж, мэдлэгийг тэлнэ!

Хүний биед маш олон нууц оршдог. Тэдгээрийн дийлэнхийг одоог хүртэл олж илрүүлээгүй эсвэл учрыг нь хараахан тайлбарлаж чадаагүй байгаа юм. Аз болоход дэлхийн орчин цагийн анагаах ухаан олон эргэлзээ төрүүлсэн асуултуудад хариулт өгч, олон нээлтүүдийг бидэнтэй хуваалцаж байгаа билээ.

Бид өнөөдөр та бүхэнд, урд өмнө сонсож байгаагүй хүний биеийн тухай хамгийн сонирхолтой 12 баримтыг хүргэхээр бэлтгэлээ.

12. Хүний биед 1 сая гаруй шумуулыг хооллох хэмжээний цус бий

Хүний биед хангалттай хэмжээний цус байдаг – 1.2-1.8 сая шумуулыг хооллох боломжтой. Нэг шумуул ойролцоогоор 0.0003 мл цусыг нэг хатгалтаар сордог. Түүнчлэн бяцхан цус сорогчдын бүхэл бүтэн армид нэг хүний биеийн бүх цус хэрэг болдог байна.

 

11. Эрэгтэй хүний хөх сүү боловсруулдаг

Бүх хүн хүйсээс үл хамаарч, сүүний булчирхай, сүүний ховдол болон хөхний толгойтой байдаг. Эрэгтэй хүний хөхний толгойг сүү гаргахын тулд өдөөх хэрэгтэй. Мөн асар их стрессээс болж, дааврын тэнцвэрт байдал алдагдахад, эрэгтэй хүний хөхнөөс сүү гарч болно.

 

10. Эмэгтэй хүн 40 удаа төрөх боломжтой байдаг

Генийн нөхцөл байдлаас хамаарч, зарим эмэгтэйчүүд хэдэн арван хүүхэд төрүүлж, өсгөх чадвартай байдаг. Албан ёсны рекордыг 18-р зуунд 69 хүүхэд төрүүлсэн амжилтаар Орос эмэгтэй эзэмшдэг.

© depositphotos.com

 

9. Нүүрний үс хүний биеийн бусад үснээс хамгийн хурдан ургадаг

Хэрэв та энэ талаар эрэгтэй хүмүүсээс асуух юм бол тэд тантай санал нийлнэ. Учир нь тэд бараг өдөр бүр “үүнтэй нүүр тулгардаг” бөгөөд сахлаа хусах шаардлагатай болдог. Олон эмэгтэйчүүд сахалтай эрчүүдэд татагддаг нь ийм учиртай байж, тийм үү?

filippomelloni / Instagram

 

8. Эмэгтэй хүний хурууны хээ эрэгтэй хүнийхээс 99% өөр байдаг

Эмэгтэй хүний арьс эрэгтэй хүнийхтэй харьцуулахад 2 дахин их амино хүчил агуулагддаг бөгөөд энэ хуруу болгонд өөр өөр хэмжээтэй байдаг. Ийм учир эрдэмтэд тухайн хүний хурууны хээг харж байж, хүйсийг нь тодорхойлдог байна.

 

7. Бидний хоёр гараа хэрхэн барьж байгаагаас хамаарч, аль тархи давамгайлдаг болохыг тодрхойлдог

Баруун хуруу дээрээ байх нь таны баруун тархи давамгай болохыг илтгэх бол, зүүн хуруу дээрээ байх нь зүүн тархи илүү хүчтэй гэсэн үг. Баруун тархи сэтгэл хөдлөл болон төсөөллийг илэрхийлдэг. Зүүн тархи дүн шинжилгээ хийх болон логик сэтгэхүйтэй холбоотой.

Хүмүүсийн ердөө 1% нь хуруунуудаа паралель байдлаар гараа атгадаг. Эдгээр хүмүүсийг хоёр талтай гэж нэрлэдэг. Эрдэмтэд хоёр талтай хүмүүст давамгайлагч тархи гэж байдаггүй бөгөөд хоёулаа жигд хөгжсөн байдаг гэж үзжээ.

 

6. Хамарнаас гарч буй шингэн тархинаас гарсан байдаг

Хамраас урсаж буй шингэн нь тархины шингэн байж болно. Тархины шингэн хамарны ойролцоо байрладаг бөгөөд өвөрмөц бүрхүүлд оршино. Заримдаа тархины шингэн цэвэрлэгдэж, гадагшлах үед хамраас урсдаг байна.

 

5. Та бодож байгаагаасаа ч илүү ер бусын байдаг

Та бол яах аргагүй ер бусын бөгөөд энэ нь зөвхөн хурууны хээгээр илрэхгүй. Таны чихний хэлбэр бас ер бусын байдаг. Хэл бас ер бусын хэлбэр, хэмжээтэй. Хурууны хээтэй ижилхэн, дээрх эрхтнүүдийн хээ бас хэзээ ч өөрчлөгддөггүй.

 

4. Эмэгтэй хүн илүү урт насалдаг

Эмэгтэй хүний дархлааны систем биеийн доторх болон гаднах хэсгийг хамтад нь хамгаалдаг. Энэ нь эсүүд удаан хөгширч, биед илүү үр дүнтэй байдаг гэсэн үг юм. Тийм учир эмэгтэй хүн эрэгтэй хүнээс урт насалж, тэдэнтэй харьцуулахад арай бага өвддөг байна.

© unknown user / reddit

 

3. Эмэгтэй хүний зүрх илүү хурдан цохилдог

Канадын эрдэмтэд эмэгтэй хүний зүрх илүү хурдан цохилдог болохыг олж тогтоожээ. 1 минутад эмэгтэй хүний зүрх 10 цохилтоор илүү байдаг байна.

© pixabay.com

 

2. Таны элэг 500 гаруй бүтэц, зохион байгуулалтаас бүрддэг

Бидний элэг цусыг шүүх, өөх тосыг шингээх, холестерин болон витаминыг боловсруулах гэх мэт бүх зүйлийг хийж гүйцэтгэдэг.

© Depositphotos.com

 

1. Хүмүүс угаалгын өрөө орох шаардлагатай үедээ худлаа ярих нь ихэсдэг

Давсаг нь шээсээр дүүрсэн хүн илүү үнэмшилтэй худлаа ярина. Угаалгын өрөө орох зайлшгүй шаардлагатай болох үед, тухайн хүн өөрийгөө хянах тал дээр илүү анхаарч, маш үнэмшилтэйгээр худлаа ярихад хүрдэг байна. Түүгээр ч зогсохгүй тэд илүү хөдөлгөөн хийхээс цааргалдаг.

Аль баримт нь таныг хамгийн ихээр гайхшруулсан бэ? Та одоо шумуулнаас айх болов уу?
Source:xopom.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close