Сонин хачин

Дэлхийн хамгийн том бүргэдтэй танилц! Тэр маш том биетэй учир түүнийг бүргэдийн хувцас өмссөн хүн байна гэж андуурах тохиолдол ч байдаг

Пөөх, энэ үнэхээр том шувуу юм аа! Энэ бол уг бүргэдийг анх удаа харсан хүмүүсийн реакц бөгөөд түүнийг шувуу эсвэл хүний аль нь болохыг хэлэхэд хэцүү. Маш том биетэй. Догшин, сүрдмээр, сүр жавхаатай. Таны төсөөлж байгаагаас ч илүү том. Нүднээсээ харагдах ширүүн, хурц харц нь “Чи надтай асуудалд орооцолдоод дэмий байх шүү жаал минь, чамайг хүсвэл өглөөний цайндаа идэж болох юм” гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ.

Догшин бүргэдийг өнгөцхөн харвал, бүргэдийн хувцас өмссөн хүн шиг л санагдана. Эсвэл АНУ-ын нууцлаг газруудын нэг болох 51-р бүсэд торонд байдаг байх гэмээр өвөрмөц мэдрэмж танд төрөх болно.

Догшин бүргэд халуун орны ойд амьдардаг бөгөөд нүсэр том биетэй

crg339 / Reddit

 

birds.nature / Instagram

 

animalplanet / Instagram

Догшин бүргэд интернетэд маш их алдартай. Жишээ нь түүнийг нүсэр том биетэй гэдэгтээ “Reddit” дээр 91,600 хүн 20 цагийн дотор дуу нэгтэйгээр санал нэгдсэн байна. Мөн “Imgur” дээр 120,000 нэг дор түүний зургийг үзэж сониржээ.

 

Зарим хүмүүс догшин бүргэдийг хараад шувууны хувцас өмссөн хүн байна гэж андуурахад хүрдэг

leon_moore_nature_experience / Instagram

 

DecorahPagent / Photobucket

 

Mitternacht90 / Wikipedia

Догшин бүргэд бусад шувуудтай харьцуулахад ондоо. Тэд шувуудаар хооллодог. Хоёр төрлийн догшин бүргэд бий: Америкийн болон Папуан.

 

Догшин бүргэд сүрдмээр ч гэлээ зарим талаараа маш инээдтэй харагддаг

Bjørn Christian Tørrissen / Wikipedia

 

cuatrok77 / Flickr

 

cuatrok77 / Flickr

Догшин бүргэд бол хамгийн том, хүчирхэг араатан бөгөөд халуун орны ойд амьдардаг байна. Өөрөөр хэлбэл дэлхий дээрх хамгийн том биетэй бүргэд гэж хэлж болно. Тэдний далавч л гэхэд 224 см урт бол, биеийнх нь нийт жин 3.8-9 кг юм байна.

 

Энэ шувуу үнэхээр өвөрмөц төрхтэй

cuatrok77 / Flickr

 

Colin Hepburn / Flickr

 

The Next Gen Scientist / Flickr

Догшин бүргэд ихэнхдээ ой моддын нам дор газар амьдардаг. Харамсалтай нь амьдрах орчноос шалтгаалж, Төв Америкт тоо толгой нь багасч байгаа гэнэ. Ойролцоогоор дэлхий дээр 50,000 гаруй догшин бүргэд байгаа гэсэн тоо баримт бий. Бразилд догшин бүргэдийг харагдах байдлаас нь шалтгаалж, “хааны-харцага” ч гэж нэрлэдэг байна.

 

Бүргэдийн сарвууг харвал инээх зүйл биш

Judie Custer / Facebook

 

cuatrok77 / Flickr

Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар, догшин бүргэд жижиг хэмжээтэй шувууд болон бусад амьтдаар хооллодог: “Сармагчин, модны үхэр зараа, могой, гүрвэл гэх мэт.” Хүмүүс энэ жагсаалтад нь багтаагүйд баярлах хэрэгтэй байх.
Source:xopom.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close