ЗӨВЛӨГӨӨ

Алдартай сэтгэл судлаач таны амьдралыг бүхэлд нь өөрчлөх чадалтай, зайлшгүй баримтлах ёстой 20+ дүрмийг хуваалцжээ

Хүмүүс буруу сэтгэл хөдлөлдөө автдаг бөгөөд энэ нь эрүүл болон аз жаргалтай амьдрахад хүндрэл учруулдаг. Уг саад тотгороос ангижрахын тулд нэр хүндтэй сэтгэл судлаач Михайл Литвак “сэтгэлзүйн айкидо” гэх зүйлийг зохиосон байна. Түүний мэргэн ухааныг ойлгож, дагахад хялбар бөгөөд үр дүн сайтай.

Бид та бүхэнд, таны амьдралыг илүү дээрдүүлэх, ухаалаг сэтгэл судлаачийн зөвлөж буй заавал баримтлах ёстой 20 дүрмийг хүргэхээр бэлдлээ.

  • Үйл хөдлөл болон амьдралаа төлөвлөж чадвал, үр дүнд нь аз жаргал ирнэ.
jean_jullien / Instagram
  • Хэрэв та ямар нэг муу зүйлийг хүсэж байвал, эргэн тойрноосоо хүлээх хэрэггүй, ямар нэгэн үйлдэл хийхийн төлөө бусдын зөвшөөрлийг авах шаардлагагүй. Үүнийг хянаж, удирдаж чадах эсэх нь зөвхөн таниас л шалтгаална.
  • Хэн ч хэнийг ч үгүйсгэх учиргүй. Хүмүүс зөвхөн урагшлах хэрэгтэй. Харин ард үлдэж, хоцорсон хүмүүс л үгүйсгэгддэг.
  • Та өөрийнхөө төлөө юу ч хийхгүй байхад, хэн танд туслах юм бэ?
  • Хэрэв хэн нэгэн таниас баярлалаа гэдэг үгийг сонсохын тулд эсвэл таныг буруутай гэдгийг чинь мэдрүүлэх зорилгоор танд тусламжийн гараа сунгасан бол, түүний хүсэж буй хариултыг нь өгч, амьдралаасаа эртхэн холдуулаарай.
gudim_public / Instagram
  • Амжилтад хүр, тэгвэл бүх хүнд хэцүү мэдрэмжүүд сарнин алга болох болно.
  • Та баяр хөөртэй мөчөө найзууд болон дайснуудтайгаа хуваалцах ёстой. Таны найзууд баярлах бол, дайснууд чинь бухимдана.
jean_jullien / Instagram
  • Хайрлах болон ганцаардах сонголтыг хийж чаддаг байх нь сэтгэл санааны хувьд, нас биед хүрсэн хүн болохыг илтгэнэ. Бид ганцаараа байх үедээ хамгийн мундаг байдаг.
  • Хоосон толгойтой хүнтэй харилцсанд орвол, сайн ном уншсан нь хавьгүй илүү дээр.
_aeppol / Instagram
  • Найзуудтайгаа ярилцах сайхан. Дайснуудтайгаа ярилцахад тус болно.
  • Тухайн хүн ямар ч зорилгогүй байх үед юуг ч олж харж чадахгүй. Зорилго хүний харааг илүү хурц болгодог.
brechtvandenbroucke / Instagram
  • Депресс хүнд өөрийнхөө талаар бодох боломжийг олгодог.
  • Бусдын амьдралд битгий хошуу дүр. Оронд нь өөрт чинь үр ашигтай зүйлд хошуу дүр, тухайлбал шинжлэх ухаан болон философи гэх мэт.
  • Таны яагаад ажлаасаа гарах эсвэл хайр дурлалын харилцаандаа цэг тавьж байгаад ердөө ганц л шалтгаан бий, сэтгэл хөдлөлөө ил гарга эсвэл өөр зүйлд анхаар – бие хүн, хувь хүн болж өсөж дэвш.
brechtvandenbroucke / Instagram
  • Хүмүүстэй ярилцахаас битгий ай, тэр тусмаа хэн нэгэнтэй анх удаа уулзах үедээ. Тэдэнд та магадгүй таатай санагдахыг үгүйсгэхгүй.
© Destination Wedding / The Fyzz Facility
  • Та бусадтай аз жаргалаа хуваалцаж, тэднийг бас жаргалтай болговол, таны аз жаргал улам нэмэгдэнэ.
_aeppol / Instagram
  • Таныг хэн нэгэнтэй ярихад, тэд өөрийнхөө талаар өндөр сэтгэгдэлтэй байдаг гэдгийг сана. Яг тань шиг.
  • Өөрийнхөөрөө амьдар, бусдад таалагдах гэж амьдрахаа боль. Та бусдын төлөө амьдралаа үрэн таран хийх учиргүй.
jean_jullien / Instagram
  • Амархан зам сонгохоос илүү, зөв замыг сонго. Зөв зам бүхэн амархан байдаггүйг сана.
  • Нас биед хүрнэ гэдэг нь хүнийг хайрлах ухаанд суралцаж, ганцаараа байх чадвартай болохыг хэлнэ.
  • Би амжилтад хүрэх замыг мэдэхгүй. Гэхдээ амжилтад хүрэх замаас хэрхэн хазайхыг мэднэ – энэ бол бусдад таалагдах гэж хичээх явдал юм.
iconeo / Instagram

Танд сэтгэл зүйч, доктор Литвакын хэлсэн эшлэлүүдээс хамгийн их сонирхолтой санагдсан болон амьдралыг өөрчлөхүйц эшлэлийг сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.
Source:xopom.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close