UncategorizedСонин хачин

Сургууль руу буутай нэвтэрсэн сурагчаасаа бууг нь булаан авч, түүнийг тэвэрч тайвшруулж буй нэгэн багшийн сэтгэл хөдөлгөм бичлэг интернет орчинд шуугиан тарьж байна

Keanon Lowe гэх эрхэм Портлэнд дэх Oregon’s Parkhouse ахлах сургуульд буугаар зэвсэглэж нэвтэрсэн сурагчийн эсрэг ямар ч хамгаалалтгүйгээр арга хэмжээ авч, баатарлаг гавьяа байгуулжээ. Энэ үйл явдал 5-р сард болж өнгөрсөн бөгөөд саяхан уг ахлах сургуулийн хамгаалалтын нууц камерын бичлэгийг олон нийтэд үзүүлсэн байна – Keanon, хөлбөмбөгийн дасгалжуулагч болон зэвсэглээгүй хамгаалалтын ажилтан, дүүрэн сумтай shotgun буутай сурагчийг бичлэгээс харж болно.

18 настай өсвөр насны сурагч сургууль руу дүүрэн сумтай shotgun буугаар зэвсэглэж нэвтэрчээ

Хамгаалалтын камерт бичигдсэн бичлэгт 18 настай Angel Granados-Diaz, Parkrose ахлах сургууль руу дүүрэн сумтай shotgun бууг тор эсвэл хөнжилд нууж, нэвтэрч байгаа нь харагдана. Дараа нь тэр нэг анги руу ороход, тэнд байсан сурагчид айсандаа гарч гүйж байгаа нь бичигдэж үлджээ. Бусад хүмүүс аврал эрж, энд тэндгүй гүйлдэж байхад Keanon Lowe – сургуулийн хөлбөмбөгийн дасгалжуулагч – бууг хүмүүс рүү чиглүүлэхээс аль болох сэргийлж, сурагчаас бууг нь салгаж авна. “Хаалга онгойсон. Би хаалганаас ойролцоогоор 1 метр хэмжээний зайд явж байхад, тэнд буутай хүүхэд байсан. Секундын дотор би маш хурдан нөхцөл байдлыг хяналтандаа авахаар шийдсэн. Би түүний нүүр, нүд рүү нь харж, дараа нь буу руу харж, жинхэнэ буу гэдгийг нь мэдмэгцээ зөн совингоороо бууг нь булааж авсан. Би бууг ажиллагаагүй болгож, хоёр гараараа барьсан.” хэмээн баатарлаг дасгалжуулагч хэвлэлээр ярилцлага өгчээ.

KOIN 6 / Youtube

 

Аз болоход, баатарлаг хөлбөмбөгийн дасгалжуулагч бууг булааж авч, гэмт хэрэг үйлдэх гэж байсан сурагчийг тайвшруулжээ

Бичлэгт мөн зүрхэнд халуун дулаан мэдрэмж төрүүлэх хэсэг гарах бөгөөд Keanon Lowe бууг булааж авсны дараа сурагчтай ярилцаж, түүнийг тэвэрч тайвшрууж байгааг харж болно. Keanon энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Angel хэнийг ч гэмтээхийг хүсээгүй гэдгээ байнга давтаж хэлж байснаас гадна тэр хэн ч намайг гэдэггүй хэмээн орилсон.” гэж хэлжээ. Цагдаагийн ажилчид ирж тухайн сурагчийг баривчилсан байна. Тухайн өдөр хэний ч амь насыг эрсдэлд оруулаагүй дасгалжуулагч, “Олон удаа, тэр тусмаа чамайг залуухан байхад, хүн өөрийнхөө хийж байгаа зүйлийн зөв, бурууг ялгах чадваргүй байдаг.” гэж сэтгэгдлээ хуваалцжээ. Angel Granados-Diaz дөнгөж 18 настай бөгөөд түүнийг шоронд хорилгүйгээр баривчилж, сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчүүлэхээс гадна 36 цаг тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн байна.

KOIN 6 / Youtube

 

Баатарлаг гавьяа байгуулсан дасгалжуулагчийн хувьд 2011-2014 оны хооронд Орегоны их сургуулийн хөлбөмбөгчдийн нэг байсан бөгөөд 2015 оноос San Francisco 49ers болон Philadelphia Eagles багуудын аналистаар ажиллаж байгаад Parkrose ахлах сургуульд дасгалжуулагчаар ажиллах болсон байна.
Source:xopom.com

Related Articles

Close